Д.Цогтбаатар сайд барилгын компаниудад гэнэтийн шалгалт хийлээ

Д.Тулга / Хууль

Барилга,  хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар барилгын компаниудаар орж  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, хэрэгжилтийн байдалтай танилцлаа. “Номин” констракшны  “River garden” хотхон, “Жигүүр ганд” группийн “Park view “, иргэн н.Төмөр-Очирын  барилгын  талбайд очиж  шалгалт хийлээ.  “Барилгын  ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам” ирэх наймдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжих гэж байгаатай холбогдуулан хийсэн энэхүү шалгалтаар компаниуд зөрчил дутагдалтай ажиллаж байгаа нь тогтоогдсон бөгөөд цаашид зөрчилгүй ажиллах  тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ хэлсэн юм.  River garden” хотхоны хувьд аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг хангаж ажиллаж байгаа ч туул голын сав газар барилга барьж байгаа учраас урт хугацааны чанар, баталгаандаа анхаарч ажиллахыг санууллаа. “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хийгдсэн, удахгүй батлагдах болно. Тус хуулинд барилгын баталгааг гурван жил байсныг 40-60 жил болгож өөрчилсөн  учраас иргэдийг  чанартай, эдэлгээ даах байраар  хангах  ёстой гэдгийг сайд Д.Цогтбаатар сануулсан юм.

“Park view”  хотхоны хувьд барилгын аюулгүй байдал зөрчигдсөн хэд хэдэн дутагдал байгааг сануулж, долоо хоногийн дотор зөрчлүүдээ арилгаж шалгуулах үүрэг даалгавар өглөө.  Гэнэт хийс эн энэхүү шалгалтанд бүдэрч байгаа нь барилгын талбайн аюулгүй ажиллагааг огт мөрдөхгүй байгаагийн илрэл, тиймээс ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх гэж байгаа “Барилгын  ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ыг мөрдөж, бүх ажилтан, албан хаагчид дээрх журамтай танилцаж, мөрдлөг болгох  хэрэгтэй гэлээ.

 Иргэн н.Төмөр-Очирын  барилгын   хувьд  сар гаруйн өмнө барилга дээр нь ажиллаж байсан ажилчин эмэгтэй барилгын чанар аюулгүй байдлыг мөргөж ажиллаагүйгээс болж амь насаа алдсан хэрэг гарсан учраас  зөрчил дутагдлаа арилгаж ажиллаж байгаа эсэхийг шалгасан юм. Гэвч байдал өмнөхөөсөө ч дордсон байдалтай байлаа. Ажилчид нь аюулгүй байдлыг мөрдөх нь бүүхэл инженерүүд нь ч аюулгүй байдлын тухай хомс мэдлэгтэй болохоо харуулсан.  Барилгын талбай дээр наад зах нь каск өмссөн ажилтан хуруу дарам  цөөн,  хийгдэж байгаа ажлууд нь бүгд аюулгүй байдал  хангаагүй байлаа. Тиймээс  сайд тус барилын ажлыг өнөөдөр ч зогсоож болохоор байдалтай байна гэдгийг нь анхааруулаад  долоо хоногийн хугацаанд яамнаас ажлын хэсэг гаргаж ажиллуулна, энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлэв.

Б.ЦЭЛМЭГ

 


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.