Хууль сахиулагчид Хөвсгөл далайн эрэгт чуулав

Д.Тулга / Хууль

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, Хөвсгөл аймаг дахь хууль сахиулах байгууллагуудтай хамтран “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, эрдэмтдийн уулзалтыг Монгол Улсын хойморь нутаг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт байрлах “Харуул занги” жуулчны баазад зохион байгуулжээ.

Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлыг практикт нэвтрүүлэх, мэдлэг, туршлага солилцоход тус уулзалтын чиглэгдэж байгаа аж.

Уг эрдэм шинжилгээний хуралд Хууль сахиулахын их сургуультай хамтран ажилладаг гадаадын хууль сахиулах байгууллага, их, дээд сургуулиудаас эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж оролцсон байна. Тухайлбал, ОХУ-ын Пермийн дээд сургуулийн Сургалт эрхэлсэн орлогч захирал, хууль зүйн доктор, доцент В.В.Сурин, Буриад улсын хууль сахиулах байгууллагын гавьяат ажилтан, ОХУ-ын Буриад улсын их сургуулийн хууль зүйн факультетын декан, сэтгэл судлалын ухааны доктор, доцент В.М.Мельников, Буриад улсын гавьяат хуульч, ОХУ-ын Буриад улсын их сургуулийн Хууль зүйн факультетын Эрүүгийн профессийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор, доцент Ю.В.Хармаев, доктор, дофент, тэнхимийн эрхлэгч Раднаева, ОХУ-ын Хуульчдын холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн, Хууль зүйн боловсролын холбооны зөвлөлийн дарга, хууль зүйн доктор, доцент А.А. Свистунов, БНСУ-ын Кёонгги их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Юу.Габ.Хуан нар оролцжээ.

Мөн Хууль зүйн яам, хууль сахиулах байгууллагууд, Онцгой байдлын ерөнхий газар болон Хууль сахиулахын их сургуулийн зарим эрдэмтэн судлаачид оролцож тухайлсан сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах салбарт нэвтрүүлэх асуудлыг хөндсөн 60 гаруй илтгэл ирүүлснээс “Хууль сахиулах салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт”, “Хууль сахиулах практик салбарын хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанаар нийт 16 илтгэл хэлэлцжээ. Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлд тусгасан болон эрдэмтэн, судлаачид, хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналыг үндэслэн зөвлөмж гаргажээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.