“Sharp” компани робот гар утас бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

robotЯпоны “Sharp” компани ухаалаг гар утасны шинэ загвараа танилцууллаа. Энэхүү “Robohon” загвар нь 19.5 см урт, 390 грамм жинтэй бөгөөд ухаалаг гар утаснаас олон талаараа онцлог юм байна. Хар хослолтой робот мэт харагдах уг загвар нь дуудлага хийж, захиа бичихээс гадна ярьж, бүжиглэж чаддаг аж. Мөн проекторын зориулалтаар ч ашиглах боломжтой гэнэ. Гэхдээ дэлгэц нь бусад гар утаснаас жижиг ба хоёр инчийн хэмжээтэй юм байна. “Sharp” компани шинэ бүтээгдэхүүнээ 2016 оны эхний хагаст Японы зах зээлд худалдаанд гаргахаар төлөвлөсөн ба гар утасны үнийг эцэслэн тогтоогоогүй байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.