Бүх автомашин 2022 оноос автомат тормозтой болно

Д.Тулга / Орон нутаг

car

Автомашин үйлдвэрлэгч 20 компани нэгдэж ослоос сэргийлэх автомат тормозын системийг автомашинуудад суурилуулах хэлэлцээрт хүрчээ. Ингэснээр 2022 оноос эхлэн бүх автомашинд автомат технологийг ашиглаж эхлэх юм байна. Зам тээврийн ослын 94 хувь нь хүний буруутай үйлдлээс болдог гэсэн тооцооллыг АНУ-ын Авто тээврийн аюулгүй байдлын газраас гаргасан байдаг. Харин автомат тормозын систем суурилуулснаар осол гарах эрсдэлийг 40 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа юм. Автомат тормоз нь радар болон мэдрэгчүүдийн тусламжтайгаар нэн түрүүнд тээврийн хэрэгсэл хоорондын зөв зохистой зай барих асуудлыг хангана. Мөн ойртож буй аюулыг мэдэрч, хүний боломжит хариу үйлдлээс богино хугацаанд зохих арга хэмжээ авах боломжтой юм байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.