САЙН МЭДЭЭ: Монгол инженерүүд олон талт хүчин чадалтай онгоц угсарна

Д.Тулга / Орон нутаг

tsartsaa nogoon

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД 18 ОНГОЦ ҮЙЛДВЭРЛЭНЭ-

Монгол инженерүүд ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирсэн таван инженерийн бүрэлдэхүүнтэй багтай хамтарч шинэ угсарсан ТВС-2МС онгоцыг үзүүлэх нислэг хийж байна.

Энэхүү онгоц өмнө нь манай улсад ашиглаж байсан “АН-2” загварын онгоц бөгөөд бүрэн засвар хийж, шинэчилснээр олон талаар ашиглаж болохуйц 18 онгоцыг үйлдвэрлэх төслийн ажил эхэлж, хоёр улс хоорондын хамтын ажиллагаа хэлэлцээрийн шатандаа явна.

Уг нь манай улс өөрсдийн нөөц бололцоогоог ашиглаж, бүрэн угсарч шинэчлэх боломжтой ч хуучин загвар “АН-2” онгоцны үйлдвэрлэлийн эрх олгох зөвшөөрлийг туршлага судалсны үндсэн дээр Оросын талаас олгох юм байна. Хэрэв манай улс ОХУ-ын талаас зөвшөөрөл авч, эхний 2-3 загварыг Оросын талтай хамтран үйлдвэрлэвэл цаашид өөрсдөө угсарч үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.

Нөөц бололцоогоо ашиглаад хуучин “АН-2” загвар буюу монголчуудын хэлж заншсанаар “царцаа ногоон” гэх “Говийн зэрэглээ” кинонд гардаг онгоцыг шинэчлэн хөдөлгүүр, сэнс, болон дотор талд нь жуулчин зорчих болон ачаа тээвэрлэх зориулалтаар иж бүрэн тоногложээ.

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

Энэхүү сайжруулан угсарсан онгоц нь бага зардлаар холын аймаг сумдад хүрэх, хөдөө аж ахуйн чиглэлээр тээвэрлэлт хийх, гал түймэр болон гамшгийн үеийн онцгой нислэг үйлдэх, ямар ч үед буулт болон нислэг үйлдэх, цас болон усан дээр буулт хийх хүчин чадалтай ТВС-2МС загварын онгоц юм.

Өмнө нь манай улсын орон нутгийн тээвэрлэлт алдагдалтай байдаг байсан бол энэхүү шинэ хөдөлгүүр, сэнс угсарснаар бага зардлаар тээвэр хийж, ашиг олж эхлэх юм. Манай улс 1990 оноос хойш “АН-2” онгоц ашиглаж байгаа хэдий ч бензин зарцуулалт их алдагдалтай байсан учраас тэр бүр нислэг үйлдэхгүй байсан аж.

Манай улс АН-2 онгоцыг хамгийн удаан ашигласан, туршлага их учраас сонгон авч, шинэчлэн иргэдийн хэрэгцээнд шаардлагатай бүх нислэгийг үйлдэх ТВС-2МС загварын онгоц шинэчлэн үйлдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү шинэчилсэн загвар нь жилийн дөрвөн улиралд ашиглаж болохуйц онцгой нислэг болон энгийн хэрэгцээнд ашиглах юм. Уг онгоцыг 750-850 ам долларын өртөгтэй үйлдвэрлэх урьдчилсан тооцоо гарчээ.

Хуучин “АН-2” онгоц маш бат бөх бөгөөд агаарт нэг удаа 75 мянган цаг нисэх чадалтай учраас их биеийг ашиглан шинэчлэн тоноглож, чанарын өндөр төвшин бүхий онгоцтой болох юм. Одоогийн байдлаар 50 орчим хүн шинэчлэн үйлдвэрлэх ажилд ажиллах эхний тооцоолол гарсан талаар албаны хүмүүс мэдээллэв.

tsartsaa nogoon

-ӨМНӨ АШИГЛАЖ БАЙСАН ОНГОЦНООС БЕНЗИН ЗАРЦУУЛАЛТ
ГУРАВ ДАХИН БАГА-

ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн маркетингийн менежер Кирилл Александровоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэхүү “ТВС-2МС” загварын онгоцны давуу тал юу вэ?

-Энэ онгоцны хамгийн гол ач холбогдол нь нислэгийн нэг цагийн өөрийн өртөг нь өмнө нь ашиглаж байсан онгоцны өртөгөөсөө гурав дахин хямд байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин энэ онгоцны тусгай бензин ашигладаг хөдөлгүүрийг сольж, тийрэлтэт “ТС-1” гэх түлшээр сольсноор эдийн засгийн ач холбогдол нь тодорч гарч ирж байгаа юм. Бас нэг давуу тал нь заавал инжежер техникийн ажилчид бэлдэх гэж хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй хуучин энэ онгоцоор нисэж байсан туршлагатай нисгэгч нар бэлтгэл хийж, хэдэн цаг нисээд эрхийг нь сэргээх бүрэн боломжтой. Ийм учраас хамгийн хурдан боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэсэн үг.

-Уг онгоцыг урьд нь манайд ямар зориулалтаар ашиглаж байсан, одоо шинэчилснээр ямар зориулалтаар ашиглах боломж нээгдэж байна вэ?

-Өмнө нь энэхүү онгоцыг олон талын зориулалтаар ашиглаж байсан. Хөдөө аж ахуй тусгай зориулалт гэх мэт. Монгол улсын хэмжээнд нийт 60 ширхэг “АН-2” онгоц ашигладаг байсан. Харин шинэчлэн их засвар хийж, угсрах боломжтой эхний ээлжинд 18 онгоц байна гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байгаа. Доторхи бүх тоног төхөөрөмж шинэчлэгдсэн. Бүх хяналтыг бүрэн дэлгэцээр хянах боломж бүрдүүлсэн. Ашигтай ачааг 2100 кг хүртэлх хэмжээнд тээвэрлэх бүрэн боломжтой. Хуучин онгоцонд байсан 1000 морины хүчтэй 630 кг жинтэй хөдөлгүүрийг шинэчилж, шинээр АНУ-аас оруулж ирсэн 1100 морины хүчтэй 135 кг жинтэй хөдөлгүүр хийсэн байгаа юм. Мөн 180 км цагийн хурдтай байсан бол шинээр сайжруулж угсарснаар 210 км цагийн хурдтай болсон. Мөн 50 метрт бууж нисэх боломжтой, заавал нислэгийн талбай шаардлагагүй.

-Монголчууд өөрсдөө дангаараа энэхүү онгоцыг угсрах боломжтой юу?

-МИАТ-ийн үйлдвэрлэлийн баазын тоног төхөөрөмж, боловсон хүчин дангаараа угсрахад хангалттай хүрнэ. Бид өмнө нь ирж үзэж судлаад явсан. Энэхүү онгоц хаана ч, ямар ч нөхцөлд буух бүрэн боломжтой.

-Манай улсын хувьд “АН-2” онгоц угсрахад дутагдалтай тал юу байна вэ?

-Энэ онгоцыг угсрахад ямар ч асуудал гарахгүй. Орон нутагт ямар нэгэн эвдрэл гарлаа гэхэд монголчууд өөрсдөө засах чадвартай. Энгийн тоног төхөөрөмжөөр хамгийн боломжийн олон талт нислэг үйлдэх бүрэн боломжтой, хүчин чадал сайтай онгоцтой болж байна гэсэн үг.

-Онгоцыг манай улсад хэдийнээс угсарч шинэчилж эхлэх вэ?

-Одоогийн байдлаар төслийн хэлэлцээр дуусах шатандаа явж байна. Эцсийн дүнэлт бүрэн гараагүй ч маш нааштай байгаа. Гэхдээ яг хугацаа заагаагүй байгаа юм. Бид зургадугаар сард бүрэн үйлдвэрлэлээ эхлэхээр ажиллаж байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon

tsartsaa nogoon


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.