Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцана

Д.Тулга / Боловсрол

bolowsrol

Өчигдөр Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын зургаан мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаалах юм.

Ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Нагояагийн их сургуулийн захирал Мацүо Сэйичи, Азийн сателит кампус институтийн захирал Исода Фүмио нарын албаны хүмүүс, их, дээд сургуулийн удирдлагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхийн сацуу энэ жил Монголоос тус докторын тэтгэлэгт хамрагдсан докторантур оюутнуудад баяр хүргэсэн байна.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, тэдний боловсрол, мэдлэг, ур чадварыг үргэлж дээшлүүлж, мэргэшүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс байнга анхаарч ирсэн. Ийм ч учраас ажлаа хийнгээ өөрийн салбартаа мэргэших, өндөр түвшний судалгааг Японы шилдэг профессоруудын удирдлага доор хийх боломжийг манай төрийн албан хаагчдад олгож байгаа Азийн сателит кампус институтийн хэрэгжүүлж буй докторын хөтөлбөр нь энэ жилээс хүрээгээ тэлж, хууль, анагаах ухаан, байгаль орчны салбараас гадна боловсролын салбарт доктор бэлтгэх болсонд баяртай байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг бид цаашид дэмжиж ажиллах болно” гэжээ.

Мөн Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Мацүо Сэйичи хэлэхдээ, “Нагояагийн их сургууль Азийн улс орнуудын хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж ирлээ. Энэ үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр бол “Азийн улс орнуудын тэргүүлэх төрийн албан хаагчдыг бэлтгэх хөтөлбөр” бөгөөд Монгол Улс дахь Азийн сателит кампусаараа дамжуулан энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Тухайн оронд байрлах оффисоороо дамжуулан Японд болон гадаад улсад докторын сургалт явуулах энэхүү хөтөлбөр манай орны хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шинэлэг хөтөлбөр юм. Энэ жил 6 монгол оюутан элсэн орлоо, та бүхэндээ баяр хүргэж амжилт хүсье” гэв.

Энэхүү докторын тэтгэлэгт хөтөлбөр нь Хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг олгож буйгаараа онцлог юм.

П.УРНАА

bolowsrol

bolowsrol


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.