Их Британид жолоочгүй машин туршив

Д.Тулга / Орон нутаг

autoИх Британий Милтон Кейнс хотод төмөр замын буудлын ойролцоох зам дээр нэг км зайд цахилгаанаар ажилладаг, хоёр хүний суудалтай, жолоочгүй автомашиныг явуулж туршчээ. Албаны хүмүүс “Энэ туршилт нь Их Британид жолоочгүй машин зохион бүтээх ажилд чухал алхам боллоо” гэж дүгнэсэн байна.

Туршилтын үеэр хотын захиргааны албаны хүмүүс, хэвлэлийнхэн жолоочийн хамтаар уг автомашинд сууж явжээ. Аюулгүй байдлын хангах жолооч нь онцгой тохиолдолд автомашиныг автомат жолоодлогын горимоос салгах үүрэгтэй аж. Энэхүү машиныг Оксфордын их сургуулийн Роботын хүрээлэн болон тус сургуулийн дэргэдэх “Oxbotica” компани зохион бүтээж, “Selenium” гэж нэрлэжээ. Уг машин нь өөрийгөө удирдан залахдаа камер болон “LIDAR” системээс мэдээлэл хүлээн авдаг аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.