Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо чухал

Ц.Анударь / Боловсрол

-Гамшгийн эрсдэлийг бууруулах нь нийгмийн бүх гишүүдийн оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих тогтвортой хөгжлийн асуудал-

Манай орны хүн амын 50.8 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлснээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслах, аливаа аюул, эрсдэлээс сэргийлэх, амьдралын зөв хэв маягийг түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

image

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа аж.

Чуулга уулзалтад 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг 100 төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:06

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.