Айл бүхэн хүнийхээ тоогоор хашаандаа мод тарьцгаая

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болдог. Энэ өдөр бүх төрлийн модыг иргэн, аж ахуйн нэгжүүд олноор тарьдаг. Энэ сарын 12-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээ болсон бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, eсөн зүйлийн 1500 орчим мод, сөөг тарьсан. Жил бүр ийм хэмжээний мод тарьж байгаа. Харин тарьсан мод нь ургаж, ой төгөл болсон газар байна уу.

Ингэж их мод тарьж байгаа ч өнөөдөр хотын гудамжинд 1960-1970 онд тарьсан хэдэн хөгшин улиас л хүглийлдэж байгаа. Хөгширч харлаад, үндэс нь хөөж байшин барилгад халтай болсон гэдэг шалтгаанаар байгаа хэдийгээ харин ч тайрч, таслаж авч хаях тохиолдол ихсээд байгаа.

Олон мянган мод тарьж байгаа ч хаврын хаварт зулзаган моддын нахиалах, намрын намарт хагдрахыг харж чадахгүй байна. Уг нь модоо тарьчхаад араас нь арчилж торддог байсан бол Улаанбаатар аль хэдийнэ ногоон хот болчих байлаа. Зайсан толгойгоос, Долоон буудал хүртэлх зам дагуу 10 жилийн өмнө мод тарьсныг олигтойхон тордоод аваад ирсэн бол өнөөдөр хот үнэхээр өнгө засах байсан.

МАНАЙХ ТАРЬСАН МОДОО АРЧИЛЖ ТОРДОНО ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

Сүүлийн жилүүдийн тарьц, суулгацын дүн мэдээг харвал том тоо гарах нь мэдээж. Тухайлбал, 2010 онд нэг сая 754 мянган ширхэг суулгацыг тарихад дөрвөн мянган албан газар, 220 мянган иргэн оролцжээ. Дараа жил нь сая 476 мянган ширхэг модыг 4669 аж ахуйн нэгж,156 мянган иргэдийн оролцоотой тарьсан бол хойтон жилд нь сая 562 мянган суулгацыг мөн тарьжээ. Ингээд 2013 онтой золгохдоо дахин хоёр сая 200 мянган суулгацыг тарьж нийт найман сая гаруй мянган мод, бут, сөөгийн суулгацыг Улаанбаатар, 21 аймаг түүний ойролцоох газруудад дөрөвхөн жилд тарьсан. Бүр 2013 онд Улаанбаатар хотоос гадагш гарах дөрвөн чиглэлд авто замын дагуу 10 км ойн зурвас байгуулах ажлыг БОНХЯ-аас хэрэгжүүлж эхэлсэн тохиолдол ч бий.

Харамсалтай нь бидний сүүлийн 10 жилийн энэ хөдөлмөр, хөрөнгө зарсны үр дүн хаана байна вэ. Мод тарьсны ул мөр, ухсан нүх үлдэж байна. Бидний тарьсан мод бүхэн арчилгаагүйн улмаас борц болон хатаж, хог хаягдал болсоор байна.Мод тариад орхих биш арчилж тордох хэрэгтэй. Гэтэл манайх тарьсан модоо арчилж тордоно гэсэн ойлголт огт үгүй. Модоо тарьж суулгалаа маргааш нь мартаад дараа жилийн мод тарих өдрөөр тарьсан модоо санаж байна. Бас ойд ургаж ядан байсан хэчнээн мянган зулзаган нарсыг суга татан авчирч үгүй хийдэг гээч. Хэдэн жилийн өмнөх хотын гудамжаар дүүрэн шинэхэн, залуу нарс ногоорч байсан. Бүр тодруулбал, Гандангийн урд талбай, Баруун дөрвөн замаас, Таван шар, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл бараг арван мянган нарс суулгаж байлаа. Гэтэл хойтон жил нь тэр моддын доорх дэд бүтцийг шинэчилнэ гээд бүгдийг нь Улаанчулуутын хогийн цэг рүү ачуулж байсан түүхтэй.

АЙЛ БҮХ АМ БҮЛИЙНХЭЭ ТООГООР ХАШАА ХОРООНДОО МОД ТАРЬЖ НИЙСЛЭЛ ХОТДОО НОГООН ТӨГӨЛ БИЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

Мод тарина гэдэг нүд хуурсан, мөнгө гарзадсан ажил болж байна. Өнөөдөр нийслэлд хашаа мод тарьсан айл бараг байхгүй гээд хэлчхэд хилсдэхгүй. Иймээс айл бүхэн ам бүлийнхээ тоогоор хашаа хороондоо мод тарьж нийслэл хотдоо ногоон төгөл бий болох хэрэгтэй. Мөн мод тарьдаг өдрөөр хотын төвөөс хол, хүн амьтан очдоггүй газарт биш харин нийслэл хотынхоо төвд айл бүхэн хашаандаа таваас дээш мод тарьж, арчилдаг болцгооё. Иймээс иргэн бүхэн гэр бүл болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож хашаандаа мод тарьж, нийслэл хотынхоо бохирдлыг бага ч гэсэн бодох хэрэгтэй. Үүнийгээ иргэн бүхэн хэвшил болгох ёстой байна даа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:24

Зочин [209.58.188.40] 2019-10-18 06:19:00

Би нэг алимны мод тарьсан. Ургаж эсэх нь мэдэхгүй. Газар суулгачихсан Одоо 3 настай болох ёстой амьд байвал.

Зочин [202.179.25.182] 2019-10-18 04:55:18

Тэр олон халамж тэтгэвэр авдаг хүн ганц чацаргана тарисан бол тэтгэвэр халамж элдэв мөнгөө ав л гээ.гуйгаад хэзээч бүр хэзээч тарихгүй .улсаас зүгээр мөнгө авч бж өөрийнхээ ганц чацаргана тариад эргээд идэж яагаад болохгүй гэж.гэрманд хаан н байшин бариж суугаагүй хүний толгойг авах зарлиг гаргаад байшин бариулж суулгаж сургасан.энэ сайн зарлиг бгаа биз дээ

Зочин [66.181.161.14] 2019-10-18 03:16:10

яг зөв

зочин [59.153.112.76] 2019-10-18 01:57:06

Гэр хороолол гэлтгүй,орон сууцны айл өрх бүр байрны гадаа талбайд мод тарих,хувийн хувисгалын байгууллагууд бүгд гудамж талбайд гарч мод тарицгаа,хийх ажилгүй болсон монголчууд гараа хөдөлгөж ядаж ногоон цэцэрлэгт хүрээлэнг бий болгож ажил хэрэг болгоочээ,дандаа ухаж, нурааж,сүйтгэж байна гэж юу байхав дээ

Зочин [120.142.31.147] 2019-10-18 01:05:25

Энэ сайт АН-ы мөнгөөр түүхий нүүрсний угаараар улаанбаатарыг утаж алахыг уриалж байхаар ингэмээр дээ

Зочин [202.9.42.15] 2019-10-18 00:38:06

Estoi tegmeer bainaa. Unekheer manaikhan zalkhuu bas archaagui ni dendej. Khashaagaa saikhan tordood zuleg mod suugaad archlaad baij bolno doo. Zugeer l amandaa khool khiilgeed tansag baikh geed. Khudulmurluj baij tansaglana shuu Dee.

иргэн [66.181.184.161] 2019-10-18 00:27:39

Дэмжиж байна. Айл болгон гэрийн бүлийн гишүүдийн тоогоор модоо тарьцгааяа. Усалгааг мартаж болохгүй. хавар намартаа заавал цэнэг усалгааг тогоог нь дүүрж хальтал усласан байхад мод сайхан ургана.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.