ЭМЯ: Гашуунсухайттай хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Гашуун сухайттай хиллэдэг Халиун гэдэг газар шинэ коронавирусын хоёр сэжигтэй тохиолдол оношлогдож, тус газарт эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Эрээн хот маань бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна" гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна. Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн" гэлээ.

Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү :Амралтын өдрүүдэд нийт гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн.

Хоёрдугаар сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 9-нд ирж тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд байгаа” гэв.


Сэтгэгдэл

зочин [202.126.88.58] 2020-02-11 02:21:43

хүн бүр хувийн ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн дэглэмийг барьж бүгдээрээ анхаарлаа сулруулахгүй байхыг хүсье. манайхан чадна аа

Unen ug [202.9.46.205] 2020-02-11 01:06:04

Neg l ih tsetserhsen humuus duugai l ariun tsevree sahi ariutgalaa sain hii maskaa zuu gaduur demii tenehee boli dor burnee uuriiguu ger bulee uls ornoo hamgaalj bn gej oilgooch

Зочин [64.119.20.210] 2020-02-10 15:37:39

халиут гацаа бишээ !! Тэр чинь тvм тvжигнэсэн хот гэхээр юм байдаг юм!! Манайхан ч найгvй олноороо орж гарч байдаг юм!! Хурдан хориоч!!

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-02-10 08:14:59

ОДОО ЯАНААА.

иргэн [202.179.3.18] 2020-02-10 07:03:40

Цагаан сарыг тэмдэглэх эсэх тухай шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй, хүлээсэн харзнасан байдалтай байж болохгүй , нэг талд нь багтааж даруйхан шийдэх хэрэгтэй тэгвэл ард түмэн шулуурч зөв ойлгоно

Grl [103.229.122.97] 2020-02-10 06:52:36

Gashuun suhaitin hilee haagaach

Зочин [192.82.73.137] 2020-02-10 06:39:36

Хятадаас ирсэн уханьчуудыг суллах болоогүй шүү. Галбын говьд майхан барьж өгөөд 2 сар тэнд байлга. Японы хажууд усан онгоц хориод байлгаад байсан чинь бөөн титэм гарч ирсэн шүү.

Зочин [103.229.121.108] 2020-02-10 10:01:30

Хахаха уханьчууд байхдаа яахавдээ нутаг нэгтнээ

XURELSUX, SARANGEREL NART [139.5.216.12] 2020-02-10 06:46:38

EREEN, FASHUUN SUXAITIIN EVTRUULEX BOOMTIIG XAAGAACHEE XURELSUKH EE, ENE TALAAR SANAL ORUULAACH SARANGERELEE . TA NAR ONGORSON XOINO ESGII BITGII NOMROOREI.MONGOLCHUUD MAX GURIL BUDAAGAAR AMIDRALAA BOLGONO. XEDEN KOMPANIIN ERXASHGAAS NIIT XUN AMIIN ERUUL MEND AMI NAS ASAR UNETEIG OILGOJ BAIGAA BIZDEE TA NAR

Зочин [202.126.88.146] 2020-02-10 06:18:06

darhlaa saintai bolohoor koronog tomuu bolgood baigaa baihgui yu

Z [64.119.17.201] 2020-02-10 06:12:58

Buh taliin horio tseeriin deglemee togtoo, yaagaad ch tsaargalaj udaj bolohgui tsag irsen b shuu.

Z [64.119.17.201] 2020-02-10 06:08:48

Niamhuu emch meregjliin hun uchir emneleg zuin uudnees mash sn medeelj b. Er ni manaihan muugui ajillaj b. Irged sn hicheehgui,Tur Zasgiinhaa shiidveriig ug duugui chand dagahgui b. Gadaad hevleld hiatad ger bul ajilladag canada-iin labortoroos ene virus hulgaigaar achigdaj Uhani-d irsen geh.Gadaadiin 2 erdemten uchir bituuleg nas barjee. Tsag saraa nialuurch,ergej butsalgui hori.

Зочин [103.229.121.3] 2020-02-10 05:45:13

Бар караокэ цэнгээний газруудаа хаахыг шаардаж б.на

зочин [202.179.8.210] 2020-02-10 05:25:11

Ард түмнийхээ эрүүл мэндийг бодож энэ өвчин тархасан хэцүү үед бүх нийтээрээ цагаан сар тэмдэглэхгүй хориглох шийдвэр гаргавал ямар бэ? Ямар цагаан сар ганцхан удаа болох гэж байгаа биш.Бүгдээрээ эрүүл мэндэдээ анхаарал хандуулвал ямар бэ? Улсын онцгой байдлын газар энэ тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Зочин [103.14.38.134] 2020-02-10 05:01:26

Халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй аргыг хурдан олоорой.

uihan [202.55.188.44] 2020-02-10 04:37:33

Tsagaan saraa onjihgui bol baidal hetsuudvel edgeer humuusiig hariutslagagui bsn geed ard tumen bosool irne .onjson n deer dee

Зочин [66.181.161.84] 2020-02-10 05:17:44

tiim shuu

Зочин [103.14.38.134] 2020-02-10 04:37:25

Үхань оюутнуудыг гаргах болоогүй шүү. Хамгийн эрсдэлтэй хүмүүс шүү.

Зочин [103.57.94.77] 2020-02-10 04:36:32

Tsagaan sariig yaaraltai horiocheee eronhiilogch eronhii saidaa ta nar hariutslaga huleej chadah ymuuuu orood irvel bid hiarna shuuu deeee

Зочин [192.82.73.95] 2020-02-10 05:02:15

Булчинлага улс төрчид бол айхгүй дээ.

Зочин [103.14.38.134] 2020-02-10 04:39:41

Энэ хэдэн улс төрчид хариуцлагаас айгаад таг чиг. Болохгүй болбол цагаан сараас наана ерөнхий сайдыг огцоруулах байх. Тэгэж байж хэцүү халдвартай өвчнөөс хамгаалах чадалтай удирдагчтай болох хэрэгтэй.

Зочин [192.82.73.137] 2020-02-10 04:36:04

Халиун гэдэг газар манайхан очиж ажилласан байна ш дээ. Амарсайханаас түрүүлж тусалсан юм биш үү.

Зочин [192.82.73.95] 2020-02-10 04:26:36

Нямхүү ёстой зовлонг өөрийн биеээр үүрэх болно гэдэгийг мэдээд маш зөв ярилаа даа монгол хууль 3 хоног, цагаан сарыг тэмдэглэхгүй байх, ер нь нэг шийдээд сэтгэл санаа шулуудаад явах сайхан байдаг . . .гэх мэт.

Зочин [66.181.169.162] 2020-02-10 04:17:52

Tsagaan sariig temdeglehee bolie

Зочин [202.179.27.49] 2020-02-10 04:15:50

Эрээн хот энэ хүүхнийх юм байх даа. Бас вирус маань гээд байсан. Хэл сэтгэхүй хоёр нэгдмэл гэдэг байх аа. Би өөлж муулах гээгүй шүү. Зөв ярьж баймаар байна. Нас бие гүйцсэн улс шүү дээ.

Зочин [59.153.85.136] 2020-02-10 06:14:40

дарга маань хятад юм байлгүй дээ. эх орноо хэн ч тэгж хэлэх хайрлах нь ойлгомжтой

Зочин [192.82.73.95] 2020-02-10 04:29:36

Буруу ярьж зөв ойлгож тэнэгтэнэ гэдэгл болж байгаа болотой.

Зочин [122.201.31.173] 2020-02-10 04:19:57

Хэлээд юу гэхэв.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.