ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Д.Тулга / Улстөр

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар өнөөдөр зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.

2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англий хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Мөн дэлхийн хэмжээнд их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг.

Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна гэж БШУЯ мэдээлэв.


Сэтгэгдэл

Zochin [178.51.239.81] 2024-04-29 18:39:22

Angli heliig mongol ulsiin Eh hel bolgoh huseltei baigaa, tarhi ugaah holiin bodlogo ne shuu dee, saindaa mongo ogood bgaa um bish.

Гадаад хэл сурахад учир бий. [66.181.184.209] 2024-04-26 23:35:25

Монголд эдийн засаг, техник технологид ямарч хөрөнгө оруулал хийхгүй юм байна. Харин Азийн мухарт оршдог монголчуудад англи хэлээ сурганаа гэдэг нь ертөнцийн энэ өнцөгт өөрийнх нь нөлөөнд байх гөлчгийнүүдыг бэлтгэнэ гэсэн үг. Яг төвдүүдийг англи хэлэнд сургаж нутгаас нь эд нар гаргасантай адил. Монголчууд ч гэсэн англи хэл сурахлаараа нутагтаа байгаад байх уу? Юү л бол.

Зочин [66.181.184.254] 2024-04-27 21:12:01

Английн элчин сайдыг хөөж явуулах хэрэгтэй. Америкийн элчин худалдаа хийхгүйгээс хойш, монголд англи хэл заахгүй гэж хэлэх хэрэгтэй.

Кх! [66.181.184.209] 2024-04-27 20:51:47

Энэ гадны зочин ёстой хөөрхөн тэнэг юм аа. Баахан хүүхдийн дунд суучихаад залж өгч байна.

Зочин [45.117.35.2] 2024-04-27 15:59:27

Yahlaaraa iim huurhun teneg bdag bn aa?! Hahaha


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.