Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар №9

Н.Саранчимэг / Хууль

Мэдээ.мн сайт “Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар” гэсэн сэдэвтэй цувралыг явуулж байгаа билээ. Эрх баригчид иргэдийн эрх ашгийг дорд үзэж, албан тушаалтан, авилгачдын толгойг илэх зорилгоор Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсны хамгийн сонгодог жишээ бол яах аргагүй Хөөн хэлэлцэх хугацаа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс бид ийм алхмыг дахин давтуулахгүйн тулд дахин дахин сануулж Зууны луйвар хэмээн нэрийдэж байгаа юм.

Хөөн хэлэлцэх хугацааг багасгаж тооцдог болсон нь олон албан тушаалтанд ашигтай шийдвэр байсан гэдгийг мэргэжлийн хуульчдаасаа эхлээд жирийн иргэд хүртэл шүүмжилж эхэлсэн. Тэр дундаа “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болно гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичиж байсан билээ. Ш.Батхүү нь 2009 онд “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Харин 2013 онд энэ талаар мэдээлэл гарч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 1.10.3-д зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бол үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно гэжээ.Тэгэхээр Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно гэсэн үг. Түүнээс хойш 12 жил гэхээр ирэх 2021 он гэхэд Ш.Батхүү хуулийн хариуцлагаас мултарчих болоод байсан юм. Ш.Батхүү болон энэ хэрэгт холбогддог албан тушаалтнууд үүнийг л хүлээж байлаа.

“Шихихутаг” их сургуулийн Магистр, докторын сургалтын албаны дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор Ж. Бямбаа:

Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг тодорхой хүмүүст зориулж гаргадаг

Зөвхөн “Жаст”-ын Ш.Батхүү төдийгүй Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар гээд олон хүнд зориулж хуулиа өөрчилсөн байх. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн ард Г.Алтан, С.Баяр, Ц.Нямдорж нар байгаа гэдгийг олон нийт гадарлах болсон. Бие биенээ харааж, зүхэж суугааг нь жүжиг гэж харддаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг тодорхой хүмүүст зориулж гаргадаг. Найм байсныг таван жил болгоно гэдэг ардаа асуудалтай гэсэн үг. Гэнэтхэн хуулиа өөрчлөөд нэг, таван жил гэх мэтээр богиносгосон хугацаа оруулаад ирсэн шүү дээ. “Монгол орныг сүйрүүлсэн, хулгайлсан этгээдүүдийг суллахын тулд ийм зүйл хийсэн” гэдэг жирийн иргэдийн хардлагыг би хуульч хүний хувьд бүрэн үндэстэй гэж үздэг. Энэ бол улстөржсөн гэмт хэрэгтнийг нуух гэсэн солиорол. Наанаа гэнэн дүр үзүүлж, цаанаа бүх зүйлийг тооцсон хэрэг. Шинэ нөхцөл илэрсэн ч одоогийн хуулийн дагуу л шийднэ. Улс төр хуулийн дээр байгаа нь ноцтой үзэгдэл.

Сунжруулсаар хугацааг нь дуусгаад гэмт хэрэг биш болгож болно

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хөөн хэлэлцэх хугацаанд оруулсан нь хамгийн аюултай. Таны хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээгүй, бүртгэж байна гээд 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусах бүрэн боломжтой. Дараа нь таныг мөрдөж байна, гэхдээ шүүхэд шилжүүлэх болоогүй гэсээр бас хугацааг нь дуусгаад гэмт хэрэг биш болгож болно. Хөөн хэлэлцэх хугацааны ач холбогдлыг маш их бууруулж, завхруулсан” гэсэн ярилцлага өгч байв.

Хөөн хэлэлцэх хугацаа хоёрдугаар сарын 24-нөөс мөрдөгдөж эхэлсэн

Харин УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсанаар байдал нааштайгаар эргээд байна. Эдгээр хуульд дагаж мөрдөх хугацааг нь тодорхой заагаагүй учраас Үндсэн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар хууль албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болох учиртай. Тэгвэл дээрх хуулиуд өнгөрсөн сарын 13-нд “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн. Нэгэнт албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болоа учиртай гэж үзвэл хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Хөөн хэлэлцэх хугацаа мөрдөгдөж эхэлсэн гэсэн үг.

Ш.Батхүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар 2020 оны нэгдүгээр сард 579 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Нийт шалгасан хэргээс эхний хоёрдугаар сард 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Үүнд: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг, Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох хэрэг, НӨХГ-ын орлогч дарга Д.Ариунбаатарт холбогдох хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Зарим гэмт хэргийг сэргээн шалгах нөхцөл бүрдчихлээ

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагандаа “ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэг болон хоёрдугаар зүйлд зааснаар бол 2017 оны долдугаар дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон зарим гэмт хэргүүдийг сэргээн шалгах нөхцөл бүрдчихлээ.

Эдгээр шалгах хэргийн тоонд нэгд, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, хоёрт, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, гуравт, хахууль авах, дөрөвт, хахууль өгөх, тавд, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах. Зургаад, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, долоод, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, наймд, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэсэн нийт 11 зүйлийн гэмт хэрэг багтаж байна” хэмээн хэлсэн байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:55:26

eSEtrI http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:53:38

l243Sb http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:46

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:45

зочин [103.229.121.242] 2020-03-09 13:36:49

Хөөн хэлэлцэх хууль ямар болсон юм иргэд тэр бүгд мэдэхгүй бна ,үүний талаар тайлбарлаэ өгнө үү

Зочин [203.98.76.15] 2020-03-09 07:27:55

radnaased gej nohoriig uls tord dahin oruulj bolohgui hun bna shuu iim amitad zuger gudmandaa ybj bsan deer

иргэн [202.179.4.250] 2020-03-09 06:16:44

Цаазын ялыг сэргээж Элбэгдорж, Баяр, Сайханбилэг, Эрдэнэтийг луйвардсан Батхүү нарыг яллах хэрэгтэй. Одоо төрд байгаа 75 их хулгайч нарыг мөн адил, Хээл хахууль авсан хуулийнхан, гаалийнхан, мафийнхан, ЖДҮ-г дээрэмдэгчид, хар тамхичидыг хуулийн харицлага хүлээлгэх хэрэгтэй

иргэн [202.179.4.250] 2020-03-09 06:12:05

Раднаасэдийг хурдан баривчилж улс үндэстэнийг мөхөөх гэсэн үйлдэлд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааг хууль болгон батлуулсан нь ямар зорилготой вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Хмасаатнууд буюу МАН-ы 64 гишүүнд ч хариуцлага тооцох хэрэгтэй.

зочих [103.9.90.130] 2020-03-09 04:56:17

хуулийг хүчингүй болгох хэрэгтэй адгийн шааруудыг гэмт хэрэгтэн санаатай гэмт хэрэг үйлдэгч гэж үзэх

Zochin [103.212.118.138] 2020-03-09 04:19:56

Luivar zalilangiin hereg yaah ym be?

Зочин [66.181.176.95] 2020-03-09 03:59:00

Энэ шүүхийг яах ёстой юм бэ.бүх шүүгч нарыг халж солиод шинэ шүүгчидтэй бол нэгэнт дотроо өтсөн бол бүр хаяад шинээр бий болгохгүй бол болохгүй. Дээр нь хэдэн их хурлын гишүүд сайд дарша нар байна.хэдэн мөнгөтэй банкны эздүүд байна.шүүхийг хааү нь л бол хааш нь эргүүлчих юм.царай муутай нь шийтгэгдээд .мөнгө хөрөнгөтэй нь зүгээр явж байх юм

Иргэн [202.126.89.52] 2020-03-09 03:52:01

Хөөн хэлэлцэх хугацаа гэсэн хуулийг бүр үгүй хийх хэрэгтэй . Монголын шүүх мөнгөн дүн тэрбум тэрбум болохоор үнэн энэрэнгүй шийдвэр гаргаад , мөнгөн дүн багасах тутам хүнд ял хатуу ширүүн болох юм шүүх . 1 бод хулгай хийвэл төлбөрийг төлөөд 8-н жил хүртэл ял , тэрбумаас дээш хулгай хийвэл хулгай хийсэн мөнгөнөөс нэг ч хувь хүрэхгүй төг - өөр торгосон болоод эрх чөлөө хулгайсан төг -өөр шагнуулж явуулна . Хууль зүйн сайд олон жил хийсэн Нямдоржоо шударга ёс хаа байна .

Зочин [202.55.188.45] 2020-03-09 02:48:57

Ene hoon heleltseh hugatsaanaas bolj olon hun hariutslagaas multarj, tuunees olon hun gemt hereg hiigeed hariutslagaas multarj boloh ni gedeg sanaa ogj baigaa shu.

ЗОЧИН [202.9.46.26] 2020-03-09 02:19:19

ӨНЧИН ИШИГ ХУЛГАЙЛСАН Ч ШОРОНД ОРДОГ ЮМ БОЛ ТЭРБУМ ДОЛЛАР ХУЛГАЙЛСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ АДГИЙН ХУЛГАЙЧИЙГ ЗҮЙЛ АНГИ БҮРЭЭР НЬ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ БОЛГОНООР НЬ ЯЛЛААДАХ. БҮР ТЭР УДАА ДАРААГИЙН ХУЛГАЙН АНГ НЬ ОРУУЛААД ШҮҮ. ТУХАЙЛБАЛ, ХОВДЫН БУЛГАНЫ ЗЭГСНИЙ ГАХАЙГ ХҮЙС ТЭМТРЭН ДУУСГАСАН, ДОРНОДЫН НӨМРӨГТ ҮРТЭЙ ТӨЛТЭЙ НЬ 60-ААД ЗЭРЛЭГ ГАХАЙ ХЯДСАН, (ГЭРЧ НЬ АВАРГА ДАВГАДОРЖ), МИНЖИД НИСДЭГ ТЭРГЭЭР ХИЛИЙНХНЭЭР МАНУУЛЖ БАЙГААД ДЭЭРЭЭС НЬ ШҮРШИЖ ХЯДСАН, ЗА ТЭГЭЭД ТООЧООД БАРАГДАХГҮЙ ДЭЭ.

Зочин [66.181.188.203] 2020-03-09 06:10:07

ЭЛБЭГДОРЖ МѲН ОЛОН ТЭР БУМААР НЬ ХУЛГАЙЛЖ ѲѲРТѲѲ ЗОРИУЛЖ ЦААЗЫН ЯЛЫГ ҮГҮЙ БОЛГОСОН ШҮҮХ ПРОКУРОРЫГ ѲѲРИЙН ХҮНЭЭР ДҮҮРГЭЖ ТЕГ- Г ХУРЦ ХАМАА ДАРГА БОЛГООД ЯЛААС ГАРНА ГЭЖ ПЭЭДЙСЭН ХУЛГАЙЧИЙГ ШУДАРГА ХУУЛЬЧ НАР Л ЯЛАЛНАДАА

Зочин [202.179.31.41] 2020-03-09 01:58:41

Хэлтэй улстай хүмүүс нь Монголд болж бгаа томчуудын үйлддэг хэргүүд бас ямар ч ял эдлэдэггүй бдалын талаар гадаадын хэвлэлүүдэд сонирхолтой бдлаар матeриал бэлдэх бүр болдог бол англи хэл дээр ном бичмээр юм шиг санагддаг

Zagdaa [202.9.46.162] 2020-03-09 01:47:56

Manai augaa ervnhiilvgchiin olon hulgaiervnhii said naryntvriin mvngvvr mvriidvj aldsan asuudluud yagaad yarigdahgvi baina.zvi nideereesni ehelemeer sanagdah yum

ЗОЧИН [202.126.88.152] 2020-03-09 01:28:04

БОЛДОГ БОЛ БҮХ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙНХ НЬ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, УДМААР НЬ УСТГАХ ЮМСАН

Зочин [202.131.244.210] 2020-03-09 00:17:50

ТӨРД СУУХ ХУГАЦААГАА ДУУСАХААС ӨМНӨ ХОЛБОГДСОН ХЭРГҮҮДЭЭСЭЭ МУЛТРАХ, СУРГАЛТЫН ТӨЛБӨР ГЭЖ ЗЭЭЛСЭН МӨНГӨНӨӨСӨӨ МУЛТРАХ БҮХИЙ Л АРГЫГ ЗОХИОЖ БАЙХ ШИВ ДЭЭ, ЭРГЭЭД ИРЭХГҮЙ НЬ БАТТАЙ БОЛ ХҮССЭНИЙГ НЬ ӨГӨӨД ЯВУУЛАХСАН, ДААНЧ ХАНАЖ ЦАДАХГҮЙ АДАГУУД ЮМ ДАА

Зочин [150.129.141.88] 2020-03-09 00:14:49

Энэ улс мөхсөн дээр.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.