ДАРЬ-ЭХИЙН ЗАМЫН НЭЭХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛЛАА

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өчигдөр /2020.08.06/ Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдож, зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хэлэхдээ “Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй учир бид эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгасны дараагаар “Ийм хөрсийг хучиж хэрхэвч болохгүй. Стандартын дагуу хучилтыг хийж ажиллах ёстой. Хэдийгээр хоног хугацаа хойшилж байгаа хэдий ч чанартай зам барих нь чухал. Эхний ээлжийн 400 метр замын ажлаа яаралтай эхлүүлж, ажиллах хүчний ачааллаа нэмэх хэрэгтэй. Мөн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Зорчих хэсгийг нээх ажил 7-10 хоног хойшлогдохоор байгаа тул иргэд та бүхэн ойлгож хүлээж авна гэж бодож байна.” хэмээсэн юм. Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Зам засварын ажлыг хийхдээ эхний ээлжийн 3.3 км авто замд нийт 12 ус зайлуулах шугам хоолойг суурилуулахаас гадна гэрэлтүүлэг, хоёр талаараа явган хүний замыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл

azaa [64.119.24.110] 2020-08-09 12:23:54

ehleed hursnii shinjilgee hiih yostoi sh dee...bolovsrolgvi yumnuud jil bvr mungu ugaah yum daa...

Зочин [66.181.161.1] 2020-08-07 14:02:28

Өрөм тавьж хөрсний шинжилгээ хийгээд дүгнэлтийн дагуу ажлаа төлөвлөдөггүй юмуу? Зуслангийн байшин барих гэж байгаа биш дээ. Хар шорооны доор шар шавар байна одоо болилоо гэх юм байна л да

Зочин [150.129.143.114] 2020-08-07 13:52:15

гэнэт хар шороо гараад ирсэн юм уу эсвэл хотын замынхан хар шорооны орд илрүүлсэн юмуу. ёстой сонин сонин шалтаг хэлэх юм аа

Зочин [66.181.161.87] 2020-08-07 12:44:08

Shaagaad bail da yu ch hiihgui bga shde

Зочин [202.126.89.225] 2020-08-07 12:23:33

Za gol ni chanar shu. Jil bolgon zasgaal bolih heregtei huleene!

Зочин [202.131.230.114] 2020-08-07 12:21:12

анхнаасаа хөрсний шинжилгээ гэж хийдэгштээ мэддэггүй малууд байна.Батбаясгалан бид 2-ын хотыг удирдан гэж юу байхав дээ чааваас

зочин [59.153.115.193] 2020-08-07 21:54:19

Тэрийг чинь мэдээд чамаар юу ч удирдуулахгүй байгаа байлгүй. Сайн байна. Өөрийгөө мэдэж байна, хө

Зочин [202.21.107.89] 2020-08-07 11:38:06

бас л дутуу эхлээд өрөм тавиад зураг төслөө хийгээгүй л байна нөхцөл байдал гэнэ үү


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.