Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Aдмин / Хууль

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарт хамаарах Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2020.10.13/ 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ы өдрийн 10:00 цагт хийхээр болсон байна.

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарт хамаарах Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.10.13/ 10.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ы өдрийн 10:00 цагт хийхээр болсон байна.

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.a


Сэтгэгдэл

зочин [49.0.191.250] 2020-10-15 08:57:11

энэ олон жилийн ТВ ба сонин сайтыг харахад Зоригийн захиалагч нь Элбэгээ Батүүл болох нь тодорхой юм шиг, харин Нямдорж Элбэгээгийн асуудлыг нотлохоор оролдох шалгах явцдаа Хурцыг зарим нөхцөлд ашигласан боловч Хурц нь сүүлдээ ерөнхий сайд, ерөнхийлөгч болох нь тодорхой болсон Элбэгээгээ дагаад хамгаалагч нь болж баахан хэрэг хийсэн бололтой

зочин [192.82.70.8] 2020-10-14 23:49:27

Энэ хүний ард Нямдорж байсан. Юу үнэн энэ л үнэн. Энхбатыг Францаас хулгайлах тушаалыг Нямдорж өгч энэ хүн тушаалыг нь биелүүлж гардан гүйцэтгэсэн. Дарга ямар тушаал өгнө цэрэг хүн биелүүлэх үүрэгтэй. Энэ хүний буруу байхгүй. Ажилаа л хийсэн. Харин Нямдорж Зоригын хэргээр бүтэн 20 жил шоу хийсэн. Юу үнэн энэ л үнэн.

Зочин [192.82.75.66] 2020-10-14 16:47:39

Энэ яргачны үр төл нь бас л яргачин биз.

Зочин [66.181.176.89] 2020-10-14 12:24:01

Хүн алсан хулгайч нарыг зодох, дарамтлах, ер нь яасан ч яадаг юм. Муу алуурчдыг өмөөрч, ажлаа хийсэн хуулийнхнийг шоронд хийж, хохирсон хүмүүсийг доромжилж байна даа. Зориг гэдэг хүнийг яаж алсныг санах хэрэгтэй шүү.

Зочин [64.119.23.227] 2020-10-14 14:58:22

Yag unen

Зочин [103.212.118.211] 2020-10-14 11:35:34

ene gulgiig tamruu tonilgo

Зочин [66.181.161.28] 2020-10-14 07:05:24

mongoliin huuli en diildegui gahaig ustgaach


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.