Т.Баярхүү: Итгэхүй утга- итгэхүйн ухаан

Aдмин / Нийгэм

“ИТГЭЛ” гэх ухагдахууныг орос хэлнээ “ ВЕРА”, англи хэлнээ “ TRUST, “ FAITH”, итгэл үнэмшлийн утгыг оросоор “УБЕЖДЕНИЕ” англиар “BELIEF” гэдэг бол , ИТГЭЛ НАЙДВАР гэвээс орост НАДЕЖДА англид HOPE гэх мэтээр илэрхийлдэг боловч “ ИТГЭЛ ЗҮЙН УХААН” гэх тусхай судлагдхуун дэлгэрээгүй ( байхгүй ч байх ) бололтой.

Энэ нь “ ИТГЭЛ” хэмээх ухагдхууныг нүүдэлч малч монголчууд шиг хайрлан дээдлэж эрхэмлэн нандигнаж байгаагүйтэй холбоотой байж болох. Учир нь тэд нэн эртнээс сүргээрээ бөөгнөрөн суурьшсан. Амьдрах гэж нэг нь нөгөөгөө хялайн сэрдэж арцалдсан суурин иргэншилтэй тул “ ИТГЭЛ” нь амьдрал ахуйн нийтлэг гол зарчим байх боломжгүй зөвхөн нэг хэсэг хүмүүсийн харилцаанд чухалчлагддаг заримдаг ухагдхуун байдагтай холбоотой, шалтгаан нь байх.

“ИТГЭХҮЙН УХААН”-ны Хүрээнд Үнэмшил, Найдвар, Итгэл Гэсэн Гурван Айг Хамаатуулж Түүнээсээ Зөвхөн “ ИТГЭХҮЙН УХААН” Гэж Тодлон Төвлөж Ярилцах Нь Зөв Гэж Үзнэ.

Учир нь,

Нэг. Үнэмшил

“ҮНЭМШИЛ” энэ бол “ ИТГЭЛ” биш , худлаа зүйлийг ҮНЭН-шүүлэх, ҮНЭМ-шүүлэх тэс өөр агуулга. (1990 оноос бид нарт номлож тархи угааж хуурч бид нарыг ӨР-өнд оруулж колончилж байгаа НЕО ЛИБЕРАЛ номлол нь өнөөдрийн бодит жишээ) Гэхдээ үнэн зүйлд “ ИТГЭХ”-гүй худал байх, хуурч байгаа биз гэх мэт тохиолдолд “ Үнэмшмээргүй юм” гэх утгаар хэлэлцэх нь бий.

Үнэн зүйлийг үнэмшүүлэх биш “ИТГЭ”-үүлэх ёстой. Тухайлбал, Манжийн төрд зүтгэж отго жинс цол авч зүтгэх нь монголын хувь алс ирээдүйн зөв зам гэсэн санаа ухуулгад “ ҮНЭМШСЭН” амьдрал монголын түүхнээ харийн эзэгнэлд боолчлогдсон хар толбо болон үлдсэн. ЧИНГИС хаан бол дайнч харин түвд лам Зонхава Лувсандагва ном бүтээсэн их богд гэж “ ҮНЭМШИЖ” тэнгэр шүтлэг, мөнхгалын соёлоо устган шашных нь үзэл санаанд найдаад улс орноо хөгжүүлэх гэсэн монгол лам нар дөрвөн зуун жил түвд ном уншаад үр дүн нь улам доройтсон түүхийн үнэнд хүрсэн.

Коммунист Үзлээр Явахаас Өөр Замгүй Гэх Маркс, Лениний Сургаалыг Бүх Шатны Сургуульд Ямар Нэг Хэмжээгээр “ ҮНЭМ”-Шүүлсэн Ч Тэр Зам Хаагдаж Мухардсан.

Энэ бүхэн харийн худал зүйлд “ҮНЭМ”-шсэний балаг уршиг гэдгийг зөвшөөрөхгүй монгол хүмүүс өнөөдөр ч цөөнгүй бий.

Хоёр. Найдвар

“ҮНЭМ-ших нь үнэний үнэр барьсан “ Үнэхээр гоё” гэх хийдэм үнэлэмжтэй байдаг. Тэр үнэлэмж нь өчүүхэн ч гэсэн баримттай бол “ НАЙДЛАГА” болно.

“НАЙДВАР” гэдэг нь гойд цэгцэрсэн цэцэлсэн үнэмшилд суурилдаг заримдаг эрэмдэг нотлогоо судлагаагаар нүдэн дээр Коммунизм, Диваажин гэж харагдуулах зүүд зэрэглээ цуурай мэт үндэслэлтэй бардам үнэмшил,тэнэг зориглол байх.

Энэ нь өөрийн хүч болоцоогоо хэт хийрхэн үнэлээд санасандаа эс хүрэх , яг “ ИТГЭХ”-гүй ч болох биз, бүтэх байх гэж найдлага тавих бүрэн төгс хүсэл мөрөөдөл юм. Жишээ нь социализмыг байгуулж байна гэж баахан хошуураад буруу замаар төөрчихжээ гээд бөөн уур уцаартай толгой унжуулан эргэх, "Ардчилал яллаа" гэж аархан хөөрцөглөөд адаг сүүлдээ ардууд нь ажилгүй амьдралгүй эмзэг бүлэг гээч ( улны давхарга) ангит нийгэм үүсгэж, зальтай зайтай увайгүй цэвдэг сэтгэлтэй,ширэн нүүртэй, шилэн нүдтэй хэдхэн нь харийнхантай нийлж хожиж,баяжиж ОЛИГАРХ төр , дарангуйллыг( диктатур)-г тогтоов.

Найдвар бол “ҮНЭМШ”-лийн үр дүн , нотлох батламж байдаггүй. Батламж байгаа бол НАЙДЛАГА давсан “ ИТГЭЛ” болно.

Гурав. Итгэл

Би Монголчуудын “ИТГЭХҮЙ УХААН”-Ыг Өнөөгийн Түвшинд “ ИТГЭЛ ЗҮЙН УХААН” Гэж Өргөж ҮНЭМШИЛ Болон НАЙДВАР-Аас Жич Ялган ,Салган Судлаж Дэвшүүлэн Барихыг Зорьж Байна.

“ИТГЭЛ” бол заавал хүрэх зорилго, хэзээ нэгэн цагт биелэгдэх туйлын үнэн мөн.

Түүнд эсрэгцэх, эерэгцэх, эргэлзэх хандлагууд хийгээд Гэнэдэж буруудах, Хэрсүүрхэж алдах, Хаширлаж алгуурлах олон шалтгаан нөхцөл, нөхцөл, боломж, үр дүн байвч заавал бүтэхийн ид шид бий. Чухам энэ сэдвийг л би тал талаас нь тандан судлах зорилго талбисан болно.

Бид Монголоо гэсэн тод “ИТГЭЛ”-ийн шинэ эринийг эхлүүлэх ёстой. Монгол хүний чадамж, өвөг дээдсийн ухаан эрдэм уламжлал шинэчлэлд ихэмсэглэж зөвхөн өнөөгийн боловсролдоо түшиглэн даяаршлыг даган зөвхөн урагшаа харах ёстой гэсэн гэнэхэн “ ҮЗЭЛ” ялангуяа гадаад эрдэм сурсан боловсролтнуудын дунд түгээмэл байна. Бид өөрсдийн “ ИТГЭЛ”-гүй цалгардваас монгол орон гүрэн тэр даяаршлын золиос болж цагаачдын хөлд гишгэгдэн эрлийз хурлийзын хурнийсан улс нэр зүүх ёр цондон мяраасаар.

Юутай ч монголчуудын хүн байгал нийгмийн харилцааны хамгийн дээд зарчим бол “ИТГЭХҮЙН УХААН” байсан гэдгийг бид тал бүрээс нь тандан судлах шаардлагатай болжээ. Хойч үедээ илгээхээр цэгцлэх бидний хамгийн үнэт бэлгийн эрхэм нь болох бөгөөд цаашдаа нийгмийн амьдралын өргөн хүрээнд “ ИТГЭЛ ЗҮЙ”-н ухааны үүднээс судлагаа хийх, гаргалгаа дэвшүүлэх, хэрэгжүүлэх арга зүй аргачлал бий болгох зайлшгүй шаардлага тулгарчээ.

Монголчууд одоо эс ч хэзээ нэгэн цагт “ ИТГЭХ” нэг юмтай болж л таараа. Тэр нь лав эх оронч “ ҮЗЭЛ” гэх хийрхэл, үндэсний “ ҮЗЭЛ” гэх хоцрогдол ( эх оронч ба үндэсний ухаан эрдэм байх ёстой) биш байж таарна. Ард олны эсвэл хэсэг бүлгийн “ ИТГЭЛ ЗҮЙ”-н байдлыг судлахгүйгээр тэдний эрэлт хэрэгцээ хүсэл сонирхолыг ханган шийдвэрлэх бололцоо мөнхөд хязгаарлагдмал билээ.

Ялангуяа нийгмийн амьдралын хамгийн чухал хөшүүрэг гэх НАМ тогтолцоонд элдэв “ ҮЗЭЛ” биш нийтийн “ ИТГЭЛ ЗҮЙ”-д суурилсан тов тод онол, түүнийг ивээсэн бодлого, үнэн зорилго арга зүй дэвшүүлэхгүй бол... Тэдний “ ИТГЭХҮЙ”-н горьдлого хүлээлтийг харгалзан үзэж нэгтгэхгүй бол улс гүрэн хэзээ ч ахиц амжилтанд хүрэх боломжгүй.

Иймд нийгмийн амьдралд төр засгийн хүрээнд, намуудын үйл ажиллагаанд “ ИТГЭЛ ЗҮЙ”- н судлагаа, “ ИТГЭХҮЙ”-н үнэлэмж зорилт төлөвлөлт хийж байх “ИТГЭЛ ЗҮЙ”-чдийг( өнөөдрийн лам хувраг,бөө удгад, харийн элдэв шашин изм-үүдийг номлогч, сурталчлагч болон түгээгчид , улс төрчид болон улс төрийн намуудын PR-гэх ард түмнээ мэхлэн ххуурч өөрсдөө эрх мэдэлд хүрэх гэх бүх зүйлс маш сайн тооцож тохируулсан бусдын сэтгэлийг татах хураах ашиглах “ СЭТГЭЛ ЗҮЙ”-г нь захирах аргачлал юм) бэлтгэн ажиллуулах шаардлага ч байна.

Үндсэн сургалт нь МОНГОЛ гэх шаналал, бидний байж байгаа царай, элдэв бэрхшээл, шийдвэрлэх гэсэн мухардлуудад тус тос болох МОНГОЛ УХААН ЭРДЭМ байх ёстой. Арчаагүй амьдрагч бүхэн “ ИТГЭЛ”-ээ алдагсад биш. Иймээс өвөг дээдсийн, их хаадын “ ИТГЭЛ ЗҮЙ”-н ухааныг судласан “ ИТГЭЛ ЗҮЙ”-чдийн хэрэгцээ шаардлага нийгэмд нэн үгүйлэгдэх аж. “ ИТГЭЛ ЗҮЙ”-н ухааны гол үнэлэмж нь шүтлэг бишрэл үү? тэмцэл ялалт уу? зорилго зүтгэл үү? онол бэлгэдэл үү? Ялгаж салгаж үнэнийг нь өлгөж авах, “ ИТГЭЛ ЗҮЙ” гэж чухам юуг, ямар хүрээнд авч асуудал тавиад байгааг сэхээрэх шаардлага эндээс эхлэнэ.

Сэтгэл зүйн, гүн ухааны гэх мэт судлалуудаас тэс өөр зарчмын өвөрмөц, онцгой тодорхой судлагдахуун, нийгмийн шаардлага захиалга, эрэлт хэрэгцээ байгаа юм уу? гэх асуулт бас хариулт нэхнэ. “ СЭТГЭЛ ЗҮЙ”-н ухаан нь сэтгэцийн төрөлх хэв шинж ( темпрамент) , тэдгээрийн мөн чанар, сэтгэл мэдрэлийн өөрчлөлт хувирал, сэтгэцийн эмгэг согог ( халшрал залхалт, бугсал бухимдал, цочрол өвчлөл гэх мэт) тэдгээрийн эмчилгээ, зөвөлгөө, эв дүй, шинжилгээний арга зүй зэргийг судлаж хэрэгжүүлдэг бололтой.

Гүн ухаан нь хүн, байгал, нийгмийн зүй тогтол, жам ёсыг танин нотлохуй номлохуй, хувь гүн ухаанчийн сэдэхүй онохуй гаргалгаа цэцэн билэг гэмээр. Тэгвэл “ ИТГЭЛ ЗҮЙ”-н ухаан нь хувь хүн, хамт олон, улс үндэстний амьдрал, ирээдүйн төсөөлөл, авьяас чадварын мөрөөдөл, ирээдүйн зорилго тэмүүлэл төдийгүй үнэмшлийн явц, сургамж,заяа тавилангийн найдлагыг даван туулах замчлал, өөрт оногдсон ойрын болон алс ирээдүй болох “ИТГЭХҮЙ” үнэн гэмээр.

Хэн Ч Гагцхүү “ ИТГЭЛ”-Ээрээ Одоог Элээн Тэрхүү “ ИТГЭЛ”-Ээ Биелүүлэхийн Төлөө Ажиллаж Амьдардаг. Үүгээрээ Мал Амьтдаас Ялгаатай Сэдэхүй ( Сэтгэлгээ) , Ухахуй ( Ухаан) , Бодот Байдлыг Ухаан Санаандаа Ойлгохуй ( Аливаа Мэдээлэл Тархи Сэдэхүйд Ойх Явц) Үнэлэмж Үнэн Нь Яах Аргагүй “ ИТГЭЛ” Болно.

Эдийн засгийн ухааны доктор, Эртний Монголын гүн ухаан судлаач Т.Баярхүү


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2023-06-30 09:36:18

tiim itgeld tulguurlasan ard tumen bol mongolchuud yuruusuu bish shuu! itgeld suurilsan hariltsaanii hen hemjuuriig esregeeree tariachin niigemuud bii bolgoj hugjil tsetsegleld hursen. mongol ahuid hund itgeh, naidah shaardlaga baigaagui. mal aa mallana, neg huntei sar jil uliral tohirch uulzana uulzahgui bol delhii suirchihgui tul tegshiigeed l amidarch l bna. neg negneesee ami nasaaraa haraat bish. getel suurin amidrald esregeeree ter tariachind mujaan ni itgen urgats ni huraagdaagui baihad hurtel sandal hiigeed ugnu. itgeltsel deer l yavj baigaa zuil shuu dee. taria ursaad alga bolloo 2 uulaa ulsej uhne.

Зочин [103.57.94.45] 2023-06-29 08:14:26

Луухааны эрлийзийн арга ихдээ.

Зочин [136.38.33.104] 2023-06-25 23:34:08

oilgohgui bol demii um bicheed hereggui humuus mini, hunii oyun uhaan hyazgaargui, tugsgulgui mash goyo oilgomjtoigoor hunii tolgoid orohoor bichjee sain unsh, bod heregjuul- bayar hurgeye

Зочин [66.181.183.66] 2023-06-22 23:23:56

Мэдэрч байж итгэ

Зочин [192.82.73.51] 2023-06-21 22:50:30

Энэ луухаан юу гээд байгаа юм бэ.

сайн хүн [66.181.186.28] 2023-06-21 06:21:24

эртний монгол гүн ухаан байсан. өвгөдийн заасан замаар бид алхаж яваа билээ. 100 билэг номыг үзвээс тодорхой болноо

ЗОЧИН [122.201.22.93] 2023-06-20 15:48:37

ЖИНХЭНЭ ШИЗОТОЙ НОВШУУДЫН НЭГ

Зочин [202.9.47.61] 2023-06-28 11:57:07

Чамаас эрүүл хүн. Өөрийнхөө шизонд анхаар.

Баяр [192.82.69.96] 2023-06-20 10:47:14

Үүнийг хэн ч ойлгохгүй байх. Харин өөрөө бол их л чухал зүйл гэж бодож байгаа биз. Ийм нэг солиорсон хүүрнүүд аль цаг үед байсан байсаар ч байх болно. Өөрөө бол их л таашаал авч сүрхий гоё юм биччихлээ гэж бодож байгаа хөөрхий. Энэ ертөнцийн оршихуйг хоосон гээд бодчихвол илүү их амар амгалан юм даа уг нь. Эртний Монгол гүн ухаан гэж өрөөсөө байхгүй. Одоо бид оршиж байна энэ л чухал шүү. Чи үхлээ бүгд дуусна . Өөртөө таашаал аваад солиорч л байхаас даа.

Төмөр [141.136.78.203] 2023-06-20 15:29:54

Дурын тэнэг дунд нь ороод ухаантан мэт аяглаж болох Шинжлэх Ухааны салбар гэж байх. Энэ мэт балай юмнууд цаг заваа үрэн бясалгаж тэрэлсэн зүйлсийг аяга шар айрагны талыг гупарсан хэнбугай ч донгосч чадна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.