ЦЕГ: ОЮУТАН ЦЭРЭГ НАС БАРСАН ШАЛТГААНЫГ ТОГТООХООР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Aдмин / Хууль

Оюутан цэрэг гүйлт хийж байхдаа ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай явдал болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл өглөө.

Тодруулбал "Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 23-ны 00:40 цагт “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь 2023 оны зургаадугаар сарын 22-ны 10:30 цагийн үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар гүйлт хийх үед 1.2 км газрыг туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгсөн учир салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна.

Энэ үед амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэсэн ч тухайн өдрийн 18:00 цагийн үед амь насаа алджээ.

Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа"-г мэдээлэв.


Сэтгэгдэл

Зөвхөн нэр төдий эмчтэй байж болохгүй. [66.181.160.118] 2023-06-27 11:40:40

Цэрэгт ирж байгаа хүмүүсийг ЭХЛЭЭД эмнэлгийн үзлэгт оруулж "энэ хүн цэргийн алба хаах эрүүл мэндтэй юм уу?" гэдгийг тогтоодоггүй юм уу? Тэгээгүй байж хүүхдүүдийг сохроор казармд түгжичихээд, 6 км гүйлгээд байвал ХЭН НЭГ, ХОЁР, ГУРАВ нь дорой биеийн улмаас талийна ш дээ. Ер нь эрүүл мэндийн үзлэгийг долоо хоног бүр хийж залуусаа шалгаж байх нь эмчийн болон анги нэгтгэлийн удирдлагын үүрэг биздээ?

Зочин [59.153.115.194] 2023-06-27 09:01:56

оюутан цэрэг гэдэг халтуураа зогсоогооч , энэ алба чинь эр цэргийн алба болохоос цэргээс зогтаж ТӨРИЙН АЛБАНД ШУРГАЛАГЧДЫГ БЭЛТГЭХ ХААЛГА БИШ ШҮҮ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.