6020 ИРГЭН, 1050 АЖ АХУЙН НЭГЖИД ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ГАЗАР ОЛГОЖЭЭ

Aдмин / Нүүр

Үер уснаас хамгаалах зорилгоор хот, суурин газрын инженерийн бэлтгэл арга хэмжээний чанар, ашиглалтын төлөв байдалд шалгалт хийлээ.

Шалгалтад 18 аймгийн 139 сум нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүйгээс инженерийн бэлтгэл арга хэмжээний зураг төсөлгүй, суурьшлын бүсийг тэлж үерийн аюултай гол, сав газрын хамгаалалтын бүсэд 6020 иргэн, 1050 аж ахуйн нэгж, 259 байгууллагад газар олгосон, 303 иргэн, 42 аж ахуйн нэгж, 21 байгууллагууд зөвшөөрөлгүй суурьшсан, 336 иргэн, 574 аж ахуйн нэгж, 44 байгууллага барилга барьсан зөрчлүүд илэрлээ.

Мөн Улаанбаатар хотын 3, 4-р хорооллын далан, Дэнжийн 1000, Зайсангийн баруун уулын үерийн хамгаалалтын суваг, Бэлхийн далан, Хайлаастын болон намгийн суваг, Телевизийн тунгаагуур, Сэлбэ, Туул, Дунд, Улиастайн голын үерийн хамгаалалтын зурвас алдагдсан, 9 үерийн хамгаалалтын зурвас тогтоогоогүй, 15.94 км үерийн байгууламжид засвар Улаанбаатар хотын суурьшлын бүс, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай, бусад хаяа дагуул хотуудад нийт 87,475 га бүхий нэгж талбарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлж тус мастер төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн зөвлөлүүд, ШУТТЗ, НЗД-ын зөвлөл, БХБ-ын сайдын зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус XII дугаар хуралдаанаар тус тус хэлэлцүүлээд байна.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл

Ард [202.9.46.160] 2023-07-05 13:25:03

Зүгээрл авилгал албан тушаал нам дагасан өлөн хулгаачуудл байгаа монголын ямар дансанд дуудлагаар зарсан хичнээн тэр бум доллор байгаа вэ лалрынн хүүриин шуналуудааа хахаж үхээрээ байгалын баялгиин хулгаачдааа

зочин [64.119.18.172] 2023-07-05 11:14:31

Шалгах амархан. Та нарын шалгалтыг байгаль эх дагаад шалгачихлаа.. Дутагдал зөрчил тооцох нь газар сайгүй хэвийн үзэгдэл болжээ. Мөрөөр нь хийх, засаж залруулах, арилгах гээд үр дүн яаралтай хэрэгтэй бус уу? Үер нүүрлэхээр л сэрж гэнэ дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.