Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар усанд автаад байна

Aдмин / Нүүр

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Үүний улмаас өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан байна.

Харин өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 43-р хороо Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар, граж, 26-р хороо Баянмонгол хорооллын нүхэн гарц, Сэлбэ гол дагуу “S outlet дэлгүүр”, Баруун уулын далан, Дүнжингарав худалдааны төвийн далангийн байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 243 ажилтан алба хаагч, 46 нэгж техниктэйгээр усыг соруулан шуудуу, далан татан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.73.177] 2023-07-06 05:57:50

Байшин барьж хөлжиж баяжих солиорол монголд гаарсан шүү дээ. Одоо усанд автсан энэ барилгуудыг нурааж, иргэдийн хохиролыг барилгыг барьсан компануудаар төлүүлэх хэрэгтэй.

Ardhvv [74.96.0.11] 2023-07-06 02:30:54

Ene hvmvvs chin yuch medehgvi bairl bol bair gej hardag hvmvvs ih bdag yum shig baigaa yum odoo dahin dahin boroo orvol yah bolj bna zarsan hvn ni zuv harj bodlogshood buruu harj inergeed suuj baigaada ,hudaldaj avsan ni hoyr tiishee harj uilaadch nemergvi de odoo

Комисс [202.9.40.214] 2023-07-05 22:48:29

Анхнаасаа зөвшөөрөл өгөхгүй,хүлээж авахгүй бсн сн бол ....

Зочин [202.126.88.228] 2023-07-05 12:59:43

Байшин барих солиорол хэтэрсэн. Энэ усанд автсан байрууд удахгүй нурна.

Зочин [64.119.27.73] 2023-07-05 12:55:31

Туул голд маш ойрхон барилга байшин бариад байгаа хүмүүс нь ч яахав мөнгө л олж байвал бусад юм хамаагүй гэсэн хүмүүс байгаа, харин ийм аюултай нөхцөлд байгаа байрыг худалдаж аваад байгаа хүмүүсийг л ойлгохгүй юм

Ardhvv [74.96.0.11] 2023-07-06 02:22:58

Harin tiimee urdiin hvmvvs ni baihgvi bolj shene vyiin hvmvvs ni shine baishin avaad odoo yahaa medehgvi suuj baigaada tuul gol dagsan bairnuud vnen nasjilt muutai hevreg bairnuud shvv

Үер давтагдвал яах вэ? [66.181.160.16] 2023-07-05 11:25:27

ЗХУ-ын 1966 онд барьж өгсөн үерийн хамгаалтын далангийн нөгөө талд буюу 1995 он хүртэл байшин барьдаггүй байсан бүсэд барьсан байрнууд л үерт автагдаад байгаа бололтой. Бороо ахиухан орох жилүүдэд энэ гамшиг давтагдаад л байх юм байнадаа. Оршин суугчид нь юу бодож байдаг юм болдоо?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.