БНСУ-ын ухаалаг хүлэмжийн аж ахуйг Монголд хөгжүүлэх талаар ярилцлаа

Aдмин / Нүүр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Жиансу мужийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дэд сайд М.Ганхүлэг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, “Алсын хараа-2050”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, Солонгос улсын ухаалаг хүлэмжийн аж ахуйг Монголд хөгжүүлэх тухай харилцан санал солилцов.

Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг Солонгос улсад урт, дунд, богино хугацааны чадавхжуулах сургалтад болон их дээд сургуульд салбарын чиглэлээр сургах тухай ярилцлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Жиансу мужийн брэнд бүтээгдэхүүн болох үхрийн мах, алим, улаан лойл, цэвэр ус зэрэг бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулж олон улсад экспортолдог талаар танилцуулга хийж Монгол Улсын холбогдох албан хаагчдыг Жиансу мужид туршлага судлах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.103] 2023-07-06 08:57:59

Хүлэмж нь хичнээн ухаалаг байлаа ч хүмүүс нь мулгуу болохлоор яаж ургац авах билээ. ХАА-н бодлого боловсруулагчид хичнээн юм унагахаа л тооцоолж суугаа биз.

Зочин [103.140.11.36] 2023-07-05 18:24:12

энэ хүйтэн улирал удаан үргэлжилдэг оронд өвөл хэдэн төгрөг зарцуулж хүлэмжийн ногоог ургуулах юм хэдээр борлуулах юм "нүүрсчид" "санчид" уул ухагчид л авч идэх байх тэгэж тэнэгтсэнээс арйа дулаан хужжад ойрхон шиг хүлэмж түрээслэсэн нь хамаагүй дээр дэлхийд иймэрхүү сайн жишээ зөндөө л байгаа бод сэтгэ вөл маш их эрчим хүч ажиллагаа шаардаг юм шү хүүхдүүдээ монголд дулаан улирал 1 сар шүү

зочин [103.140.11.36] 2023-07-05 18:18:34

Со хүлэмжээр яах юм хэнд аштгай юм гуулин улсын хэдэн луйварчинтай нийлсэн монгол олигорхуудад л ашигтай солонгос гай тарьж байгаа хэт үнэтэй хоол барааг солонгос гуанзууд реторан нэртэй нээгдэж хоолны үнийг үндэслэлгүй өсгөсөн одоо ногооны үнийг өсгөнө тэгсэнээс эрээнээсээ ногоо авсан нь хамаагүй дээр хятад со-гоос илүү хөгжиж байна улам аюулгүй хүнс үйлдвэрлэх боллоо хятад хоол анх порц ихтэй үнэ хямдтай амттай байсан Со нар манай луйваруудтай нийлж хэт өсгөж өөрчлөсний учирмэдэх ардууд мэдэж байгаа өөрчилсөн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.