ШОНХОРЫН НАЙМААГ БОАЖ-ЫН ЯАМНААС ЕТГ РУУ ШИЛЖҮҮЛСЭН ҮҮ?

Aдмин / Нүүр

Ийм яриа нийгмийн хүрээнд өргөн дэлгэр яригдаж байна. Шонхорын наймааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ерөнхийлөгчийн харьяа руу шилжүүлсэн гэх. Гэхдээ арай ч бас худлаа болов уу гэж үзэх нэг шалтгаан байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газар аж ахуй эрхлэх ямар ч шаардлага байдаггүй. Нэмээд ан, агнуур эрхлэх, түүнээс ашиг олох зэрэг үйл ажиллагаа явуулах хэрэгцээ байхгүй.

Хэрвээ авсан гэж бодоход ховор ан амьтны зүй зохицоо харьцаа, тоо толгой нь өссөн учраас авсан байх гэж таамаглах л юм. Гэвч энэ бол таамаг. Тиймээс дээрх яриа нь хоосон хов төдийхөн л байх. Гэхдээ уг ярианаас үүдэж, шонхрын наймаа ямар байдгийг сонирхон харлаа. Олон улсад ховор ан амьтны наймаа өндөр үнийн дүнтэйгээр хийгддэг аж. Тухайлбал, дэлхийн 183 улсад Алтайн угалз 150 мянган ам.долларт хүрдэг байна. Гэтэл үүнийг БОАЖ яам 20-хон мянган ам.доллараар зөвшөөрлийг өгдөг гэсэн мэдээлэл бий. Харин олон улсад эдлэг шонхрын хувьд дуудлага худалдаагаар 200 мянган ам.долларт хүрдэг гэнэ. Үүнийг БОАЖ яам 16-хан мянган ам.доллараар зөвшөөрлийг нь өгдөг аж. Хэрэв энэ мэдээ үнэн бол манай БОАЖ яам өндөр үнэтэй шонхроо бараг л зүгээр шахам өгч байгаагаас ялгаагүй.

Харин үүнийг Ерөнхийлөгч харьяандаа авч, олон улсын дуудлага худалдааны үнэ буюу нэг шонхрыг 200 мянган ам.доллараар нь наймаалцах гэж байгаа бол зөв алхам хийж байна гэж үзэхээс өөр аргаггүй. Учир нь таван шонхрын наймаа хийлээ гэж бодоход улсын төсөвт нэг сая ам.долларын орлого ороод ирэх бүрэн боломжтой харагдаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр нэг сая ам.доллар гэдэг Монголын хувьд асар их мөнгө. Хэрэв энэхүү яриагаар ЕТГ руу саналаа үнэхээр өгч байгаа бол сайн байна. Ийм эх оронч санаачилга гаргаж ажиллаж байгаа бол бид магтахаас өөр аргагүй. Юутай ч дээрх яриа ортой эсэхийг мэдэхгүй ч тус ховор ан амьтны наймааг хэн хэрхэн явуулахыг нь харах л үлдлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2023-07-06 20:10:52

Odoo Sonhoriin naimaag zogsoo!!!ter tysmaa Musalmain sasintnyydad egehee zogsoo!!!!heden haltar tegregnees egdegee zogsoo;tyynii yrjel slekzed ni harin ch anhaarah chag bolson ene sybyy manai ylasad hed hichneen baina gej toochooj yz!!!!godilyyd aa....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.