“НАТУР”, “СЭЛБЭ” ХОТХОН ОРЧМЫН 4,938 ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ЗАЛГАЖЭЭ

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн мэдээллийг хоёр цаг тутамд өгч буй.

Тодруулбал, долоодугаар сарын 6-ны 02:00 цагийн байдлаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.зураг

Түүнчлэн Ус сувгийн удирдах газар Сэлбэ голын баруун талын далангийн 100 метр газарт шуудайд шороо хийж хүчитгэлээ. Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур” төвийн баруун урд далангийн хальсан усыг тогтоож, 97, 3 дугаар байрны гараашны усыг соруулж байгаа юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4,938 хэрэглэгчийн цахилгааны хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав.

Зуслангийн бүсийн Хуурай мухарт унасан хоёр тулгуурыг босгосон бөгөөд нийт 27 дэд өртөөний 5,835 хэрэглэгчийн хүчдэлийг залгаад байгаа.

Одоогийн байдлаар таван дүүргийн есөн хорооны 34 дэд өртөөний 5,481 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үүнээс ерөнхий щит болон хувийн эзэмшлийн тоноглол усанд орсон 22 дэд өртөөний 5,144 хэрэглэгч байгаа юм. Эдгээр байршлын усыг соруулж аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгана. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажилд 181 ажилтан, есөн механизм, 31 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

зураг

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс болон аж ахуйн нэгж, байгууллагын 94 ажилтан, албан хаагч хоёр автомашин, нэг ковштой ажиллаж 700 ширхэг шуудайд шороо хийж бэлтгээд байна.

Баянгол дүүргийн “Алтай” хотхоны хоёр байрны гараашинд байрласан тээврийн хэрэгслийг чөлөөлөн орц, гарц хэсэгт 50 шуудай элсээр хамгаалалт босголоо.

Мөн “Хөсөг трейд” компани орчмын замд хоёр экскаватороор сэтлэлт хийж өргөтгөсөн бөгөөд “Голден парк” хотхоны зам талбайд тогтсон усыг соруулж, 20 шуудай элсээр орон сууцнуудын орц, гарцад хаалт хийгээд байгаа юм. Дүүргийн хэмжээнд 1,000 шуудай элсийг нөөцлөн бэлтгэж, нэг Hovo маркийн машин элсийг голомтын бүсэд 05:00 цагт хүлээн авахаар ажиллаж байна.

зураг

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Пийс таун-2” СӨХ-оос 33 дугаар байрны дээвэр дээр тогтсон усыг шавхан, “Хонгор апартмент” СӨХ-оос 30 шуудай элс бэлтгэж, авто машины гараашинд ус нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээ авч байна.

19 дүгээр хорооны “Цэлмэг” хотхон, “Этүгэн” сургуулийн цэцгийн мандалтай тойргийн авто зам дээр том хэмжээний нүх үүссэнийг тойруулан аюулгүй байдлын тууз, хаалт хийхээр хороодын хэсгийн ахлагч, СӨХ-ын ажилчид ажиллаж байна.

Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэн дүүргийн Зам засвар арчлалтын газрын гурван том оврын автомашин, хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын 40 ажилтан хүрз, багаж хэрэгсэлтэй бэлэн байдалд ажиллаж байгааг НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс мэдээллээ


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.125] 2023-07-06 22:14:11

Ireeguishdee

Ganaa [202.180.218.37] 2023-07-06 15:11:26

Тог ирээгүй л байна. Худлаа мэдээлэл тавихаа болино уу.

Зочин [66.181.161.23] 2023-07-06 19:01:13

Ирээгуй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.