СОЁЛЫН ЯАМ: Cоёлын дурсгалыг Турк Улс руу гаргахгүй...

Aдмин / Нүүр

“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа.

Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өв юм.



Өнөөдрийн байдлаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, байгууламжийг тойруулан түр хашаа татаж, харуул хамгаалалтыг нь орон нутгийн удирдлагууд хариуцаж байгаа болно.

Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн археологийн малтлага, судалгаа шинжилгээний дүнд, Шивээт улааны хөшөөт цогцолбор нь эртний Түрэгийн тахилга тахилгын зориулалттай дөрвөлжин зохиомжтой чулуун хэрэмтэй хойд талын хэрмийн төв дунд дөрвөлжин суурин дээр найман тал гаргаж өрсөн суварга хэлбэрийн чулуун байгууламж болохыг бүрэн тогтоосон бөгөөд түүний өмнө талд гүегээ дагуулсан арслан 2-ыг, сууж байгаа арслан 1-ийг, хүн чулуу 2, хүн чулууны толгой 1-ийг тус тус илрүүлж улсын хамгаалалтад аваад байна.

Цаашид судалгаа шинжилгээний ажил үргэлжлэх бөгөөд ил музей байдлаар ашиглахаар төлөвлөж байгаа тул олон нийтийн сүлжээнд тархсан худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.

Монгол Улсын Соёлын яам нь ЮНЕСКО-той хамтран ажиллаж соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох зэргээр соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудалд анхаарч ажиллаж байгаа болно.

СОЁЛЫН ЯАМ


Сэтгэгдэл

шалга [202.126.88.74] 2023-07-21 06:51:59

Анхбаяр гэж нэг бүдүүн туркийн гар хөл байдаг.түүнийг шалгах хэрэгтэй.

зочин [66.181.189.214] 2023-07-20 23:23:08

Эртний Түрэг улс одоогийн Турк улстай ямар ч хамаагүй биз дээ? Туркчүүд Балканы хойг орчимд ба одоогийн оршин байгаа хэсэгтээ л аж төрсөөр ирсэн биз дээ? Гэтэл юу болоод гэнэт Монголчуудын өвөг дээдэс болох гээд ингэж ихээр зүтгээд байгаа юм бол оо? Энэ нь Туркчүүдийн заль уу? юу вэ? Одоогийн Туркчүүд Монголчууд бидэнд огт хамаагүй, хүртээлгүй, холбогдолгүй хүмүүс биз дээ? Нэг л биш ээ...

иргэн [139.5.219.109] 2023-07-20 20:58:07

7р зуунд монголын газар нутаг дээр төр улсаа байгуулсан эртний түрэг бол бидний өвөг дээдэс , орчин үеийн тюрктэй ямарч хамаагүй

Зочин [66.181.161.107] 2023-07-20 13:47:44

Өвөг дээдсийхэн юмнуудыг үр хүүхдүүдэд нь өгсөн ч яахав дээ

Зочин [202.131.231.164] 2023-07-20 09:58:49

Налайхын цаана байдаг Тоньюкын хөшөөөнүүдийг Турк руу өгөөд буцааж ориг хөшөөнүүдийг аваагүй гэж ярьдаг юм билээ түүнийг мэргэжлийн болон олон талын оролцоотой шалгаж тогтоох хэрэгтэй шүү Турк руу юу ч битгий гарга


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.