Прокурор хянаж буй Т.Бадамжунайгийн болон нүүрсний хэргүүд шүүхэд шилжих үү, тэндээ “шингэх” үү?!

Aдмин / Хууль

Монголын эдийн засаг, эрх зүйн тогтолцоонд ноцтой хохирол учруулсан гэх нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой олон том хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд ил болж, хууль хяналтын байгууллагынхан мөрдөн шалгаж эхэлсэн. Эдгээр хэрэг зуны амралт, наадам наргианы дуулианд дарагдаад хэсэг удлаа. Ерөнхийдөө “...Сүртэй шалгаж эхлээд сураггүй болгодог уламжлал давтагдах вий” гэсэн яриа хөөрөө ч гарч байна. Наадам дамнуулаад сайд асан Т.Бадамжунайгийн хэрэг, бас нүүрсний гэх асуудалд хамаардаг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэг прокурорт хянагдаж буй юм байна.

Т.Бадамжунайг НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан хахууль өгөх, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасаг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Харин Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж буй юм.

Дээрх хэргүүдийг мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээс эхлээд нүүрсний хулгайтай холбоотой олон хүний нэрийг хууль хяналтын байгууллагаас зарласан. “...Нүүрсний хулгайтай холбоотой нэр нөлөө бүхий 17 хүн байна. Түүн дотор УИХ-ын таван гишүүн багтсан” гээд л сүр дуулиантай зарлаад байсан. Гурван ч гишүүн нь янз бүрийн байдлаар бүрэн эрхээсээ “татгалзсан” байдаг. Өнөөдөр ганц нь ч шалгуулж дуусаагүй бололтой. Ямартай ч сураг чимээгүй, нам жим болоод байна. Тэрчлэн сүүлд илэрсэн Төмөр замын С.Батдөлөөс өөр энэ асуудлаар шүүхээр шийдвэрлэсэн хэрэг алга. Ер нь бол ганцхан нүүрсний хэрэг ч гэлтгүй, нөлөө бүхий хүмүүстэй холбоотой хэргүүд тэгсгээд сураг алдардаг “уламжлал” манайд нэгэнт тогтсон юм. Тийм учраас эдгээр хэрэг цаашаа шүүх рүү шилжих үү, хэрэгсэхгүй болоод тэндээ “шингэх” үү гэдэг сонин байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-02 14:05:07

шууд шуураад царцааны нүүдэл мэт хэмх дайрах нь зөв шүү.

Зочин [66.181.183.188] 2023-08-01 03:45:05

1гараараа авилга хулгайтай тэмцэж бгаа дүртэй нөгөө гараараа өөгшүүлсэн хэвээр байна МАН. ХНХЯ ТнБ томилсон Ганхүү гэх хүүхний карьер Билэгт,Энхболд, Бадамжунайгийн авилгалын гар хөл , нууц амрагаас эхэлж оргилдоо хүрч байх. Түүний туршлага гэвэл авилгалд мөнгө авч шилжүүлж, барьцаалахаас өөр туршлага бхгүй. Тэр хүн нийгмийн хамгааллын салбарт бодлогын хэмжээнд ажиллаж чадахгүй харин авилга хахууль цэцэглүүлж магад. ХОМ бодит байдлаас өөр бна. Ийм хүмүүсийг томилж бгаа Засаг авилгатай тэмцэж бна гэж итгэх боломжгүй.хүнээ судлаач, гэр бүл нь яаж хөрөнгөжсөнийг судлаач МАНгаруудаа

Зочин [202.131.248.206] 2023-07-31 18:08:34

Ард түмний хилэнг босгов доо. Шүүх прокуроруулаа!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.