ХНХЯ: Түр орогнох байранд байрлаж буй иргэдэд хөнжил гудас, хүнсний тусламж үзүүллээ

Aдмин / Нийгэм

Үерийн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гаргасан чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгууллаа.

Тус ажлын хэсэг нийслэлийн 127 дугаар сургууль дээр байрлан үерийн гамшигт өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, зөвлөх Т.Бат-Эрдэнэ, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар үерийн голомтод ажиллалаа.

Энэ үеэрээ Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж буй алба хаагчдад зориулалтын хувцас хэрэглэл, амны маск, шаардлагатай хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч, түр орогнох байранд байрлаж буй иргэдэд хөнжил гудас, хүнсний тусламж үзүүллээ.

Эх сурвалж: ХНХЯ


Сэтгэгдэл

Кх! [66.181.181.176] 2023-08-07 15:28:17

Үерт хохирогчдод "Хөнжил гудсыг үзүүлээд л" болох шив дээ. Кх! Сэтгүүлч ээ, юү бичиж байгаагаа анхаараач ээ. 'Гудасны тусламж" гэдэг нь юү вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.