Израилийн төлөөлөгчийг Ерөнхий Ассамблейн танхимаас хүчээр гаргажээ

Aдмин / Гадаад мэдээ

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси үг хэлэх үеэр НҮБ-д суугаа Израилийн байнгын төлөөлөгч Гилад Эрдан эсэргүүцлээ илэрхийлсэн тул түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимаас хөөн гаргажээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дужаррик даваа гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Уг хэрэг явдал есдүгээр сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн улс төрийн ерөнхий мэтгэлцээний үеэр Э.Раиси үг хэлж байх үед болсон гэж С.Дужаррик тодотгожээ. "НҮБ-д суугаа Израилийн байнгын төлөөлөгчийг хурлын танхимаас хөөж гаргаснаар бид энэ асуудлыг хаасан гэж үзэж байна" гэж С.Дужаррик хэлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч "Зарчмын хувьд хүн бүр ёс журмыг дагаж мөрдөх нь чухал" гэж онцлон тэмдэглэлээ.

Ираны Ерөнхийлөгч Э.Раиси Ерөнхий Ассамблейн индэр дээрээс үг хэлэх үеэр Израилийн төлөөлөгчид танхимыг орхин гарчээ. Харин Г.Эрдан суудлаасаа босч, Ираны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан уриа лоозон бүхий зурагт хуудсыг дэлгэж хурлын танхимын эгнээнүүдийн хоорондуур алхсан аж. НҮБ-ын төв байрны хамгаалалтын албаны ажилтнууд түүнийг хурлын танхимаас хүчээр гаргажээ.


Сэтгэгдэл

Зочин [24.130.131.106] 2023-09-28 04:34:36

Иран Орос Хойд солонгос Хятад улсуудл ард олноо дарамтлаад үлдээ дээ.

Зочин [202.179.30.242] 2023-09-26 12:30:18

шударга биш зүйл байгаа болоод л ингэж байгаа, мөн л үгээ хэлэх боломж байхгүй байна ,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.