УРАНЫ АСУУДАЛД АСУУЛТ БАЙНА? ЗӨВ ҮҮ? БУРУУ ЮУ?

Aдмин / Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монголд ураны олборлолт явуулах хэлэлцээр хийгдсэн бөгөөд энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газар Франц Улсын Орано майнингтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Монгол 3,2 тэрбум долларын орлогыг ТАТВАР, АНМАТ, НОГДОЛ АШИГ ХЭЛБЭРЭЭР ХҮРТЭЖ, АЖИЛЧДЫН 96 ХУВЬ НЬ МОНГОЛ АЖИЛЧИД БАЙХААР ТОХИРЛОО” гэж мэдэгдлээ.

Мөнх цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал интернэтийн хэрэглээг нэмэгдүүлэх, хиймэл дагуул хөөргөхийн тухайд яригдаад буй ураны олборлолт Монголд хэрэгтэй гэх байр сууриудыг хүргэлээ. Харин сошиал орчинд хүмүүсийн сэтгэгдэл янз янз байна. Зарим хүмүүс “уран олборлох" нь Монголын газар нутагт маш хортой, бэлчээр ургамал, хөрс, агаарыг бүхэлд нь хордуулна.

Бас эрх баригчдын хийж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь бас л Оюутолгойн гэрээ шиг ашиггүй, алдагдалтай, ард түмэнд өгөөжгүй болох нь” хэмээн шүүмжлээд байгаа бол нөгөө талаас ураны олборлолтыг Француудаар хийлгэж ашиг олохыг дэмжсэн хэсгийнхэн “Уран олборлохыг Оросууд эсэргүүцсээр ирсэн. Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртэх гэж байхад тэнэг бүдүүлэг байдал гаргалаа. Уран ямар ч хоргүй…” гэх мэтээр эсрэг тэсрэг байр суурь хөвөрч байна. Физикч Н.Тэгшбаяр:

“-Манай ураны тогтоогдсон нөөц 190 мянган тонн, Нэг сая тонн болох боломжтой.

-Ураны нөөцтэй 16 орны нэг,

-Манайд цөмийн түлш хийхээс бусад технологи бий, Атомын цахилгаан станц байгуулах боломжтой, АЦС-ын эрсдэл учруулах магадлал бараг байхгүй, саяд нэг.

-Уран анх дэлхий үүсэхэд л байгаль дээр байсан, хөрс усандаа байсаар ирсэн, байж ч байгаа. Уран олборлоно гээд бий болгоод, ил гаргаад хордуулдаг юм гэж байхгүй.

-Дэлхий өндөр технологи дээр хөгжиж байна. Ганцхан жишээ хэлэхэд ангаах ухааны 80 хувийн үр дүн цөмийн технологи…”

Уран олборлож, улс оронд технологийн болоод эдийн засгийн үр өгөөж нэмэгдвэл хэн бүхэн л алга таших нь ойлгомжтой. Гэхдээ хоцрогдлоороо тэргүүлж, авлигад идэгдээд буй Монголд асуудлыг ард түмэндээ аюулгүй, байгаль орчинд хоргүй аргаар шийдвэрлэх чансаатай ЗГ, харьяа яам агентлаг байж чадаж байгаа билүү? гэдэг дээр түмэн олон анхаарал хандуулах нь зүйтэй.

Товчхондоо хөрөнгө оруулагч талтай улсынхаа нэрийн өмнөөс 3 сая ард түмэндээ ашигтай гэрээ хийж чадах уу? Монгол улс яг хэзээнээс хэдий хэмжээний ногдол ашиг авч, ямар орлогыг яаж олох гэж байна? Ураны олборлолтын аюулгүй байдал, стандартчилал, технологийн горимыг мөрдөх, мөрөн ажиллуулах хууль эрх зүйн орчин зуун хувь бүрдсэн үү? гэх мэтчилэн асуух асуултууд эхнээсээ урган гарна.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.220] 2023-10-19 09:11:59

3-дахь том хөрш гэдэг үүднээс төслийг эхлүүлэх нь ашигтай гэхээс илүү хэрэгцээтэй байна. Оросын савраас гарах нэг сэжүүр.

Зочин [202.9.46.181] 2023-10-18 22:35:32

Энэ гэрээний үр дүнд Монгол улс улам уруудах байхдаа.

No nuke [66.181.177.152] 2023-10-18 21:40:54

Тэгшбаяр бол өнөө үеийн Царцаа Намжил. 76 нар бол бүгд Үлмэдэхүүд. Нигерийн жишээгээр төр, улсаа цэвэрлэе !!!

ZAP [23.239.14.52] 2023-10-18 03:26:36

ZAP [23.239.14.52] 2023-10-18 03:26:36

Ураны тухай ойлголт бмд огт байхгүй хортой гэж уунг байсан гэхдээ би мардай д орос дэлгүүрэ [103.212.119.110] 2023-10-17 22:02:01

.

ZAP [23.239.14.52] 2023-10-17 18:04:42

ZAP [23.239.14.52] 2023-10-17 18:04:42

Зочин [202.126.89.57] 2023-10-17 17:57:11

3,2 тээрбум $ Монголийн иргэдэд хуваагаад үзвэл 900$ гаран хэдэн жилийн хугацаатай олох ашиг вэ? Бид хувааж идэж лав чадахгүй цөөн хэдэн хүн ашигийг нь хүртэнэ Зөв гэрээ л байгуулмаар байхын

Зочин [202.126.89.1] 2023-10-17 17:49:59

Тунэлдэн ухаж олборлодог

Зочин [202.9.46.12] 2023-10-17 16:55:43

Монголоос бусад оронд болно. Монголчууд эргүү тэнэг учраас болохгүй.

Зочин [66.181.191.220] 2023-10-17 16:48:52

Энэ төр засаг нэртэй хулгайч луйварчдыг байгаа цагт улс орон ард иргэдэд өчүүхэн ч ашиг үгүй.

Зочин [203.98.76.249] 2023-10-17 14:34:32

буруу. нүүрс ОТ Эрдэнэт гээд балаг шаартай уурхайнуудаа ашигтай болгож байгаад дараа нь хэлэлц

ZAP [23.239.14.52] 2023-10-17 10:38:33

ZAP [23.239.14.52] 2023-10-17 10:38:23


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.