Ц.Хулан шоронгоос захидал бичжээ

Aдмин / Нүүр

Монгол ахан дүүс ээ

Үзэг нэгт уран бүтээлчид, сэтгүүлчид ээ

Хэрэгт түлхэгдэн хоригдсоноос хойшхи бүхий л хугацаанд Ц.Хулан намайг буруугүй гэдэгт итгэж найдаж миний төлөө хүчирхэг дуу хоолойгоо өргөн халуун дэмжлэг үзүүлсээр байгаа таних, эс таних үй олон та нартаа баярлаж байгаа шүү.

Урам зориг нэмсэн үгээр тань сэтгэл зүрх тэтгэгдэж байна.

Ямар “азаар” би энэ газарт орж үзэв ээ?

Түмэн олныхоо эгэл борог амьдралын нэгээхэн булан тохойд бухимдал зовлонг нь хуваалцаж суугаа минь үгээ ил хэлж, үнэн шударга явсны минь нотолгоо.

Ялын тогтоол уншуулах болсны цаад учрыг олон нийт одоогоор мэдээгүй. “Маш нууц” хэрэг задалбал хоёроос найман жилийн ял нэмнэ гэдгээр амыг минь барьчихсан. Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя.

2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтдаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашнаа хамгаалах л гэж үзэл бодол хэвлэн нийтлэх эрхээ эдэлж “Төрд шүглэсэн зэтгэр ”, “Аравдугаар богдын наймаа” зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан.

Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчихоод байна. Хамгийн аймшигтай нь Ц.Хуланг “Гадаадын тагнуултай хамтран ажиллав” хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 9.6 жилээр яллалаа.

Үүний тулд: намайг хэрэгт орооцолдуулах хорон ажиллагааг таван жилийн турш явуулж ирснийг хожуу боловч мэдэж, анхан шатны шүүх хурал дээр би энэ тухай хэлсээн.

Харамсалтай нь миний үгийг үг гэж үзээгүй ээ. Харин намайг улам буруутгахын тулд аравдугаар богдыг сэнтийд нь залахыг удаашруулсан, саармагжуулсан, эсэргүүцсэн гэх бурууг тохов. Ийм санаархал надад огт байгаагүй…

Ийм учраас Далай ламд бичсэн захидалдаа Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй ээ. Гэхдээ эгэл даруу, эрдэмтэн мэргэд, энгийн ард олны дундаас тодруулбал олон түмний санаа бодолд илүү нийцнэ гэдгийг зориуд бичсэн билээ. Хэнд ч захидал бичиж болох шүү дээ. Энэ бүхэнд болохгүй юу байна?!

Үүнээс болоод хэнд ямар хор хохирол учирсан хэрэг вэ?

Гэтэл би буруутайн дээд буруутай хорт үйлдэл гаргасан юм шиг хуульд байдаггүй “зүйл ангиар” яллагдаад ял эдэлж байна.

Эрхтгүй Төр минь билээ гэж ТЕГын иргэнээ хардах, сэрдэх эрхийг хүндэтгэж мэдүүлгээ үнэнээр нь өгсөөн. ТЕГын сэжгийг мухарлан, эндүүрлийг тайлж өгнө гэдэгт давж заалдах шатны шүүхийн нямбай үйл ажиллагаанд итгэж байна. Хамгийн гол нь шүүгчдийг маань “дээрээс хэн нэгэн бүү дарамтлаасай ” гэж дотроо залбирч сууна аа. Тэгвэл миний бие удахгүй суллагдана аа.

Би зөвхөн үндсэн хуульд зааснаар итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн. Ингэлээ гэж шоронд суулгаж болох уу?

Ард түмээн?!

Ц.ХУЛАН

461-р ангиас


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.214] 2023-10-25 16:32:01

Нэг л би буруугүй гэж шоронгоос захиа бичсэн хүмүүс байхийн. Авилга авагсад,хулгай хийгсэд, элдэв буруу зөрүү үйл хийгчид бүгд хэлмэгдсэн гэх нь үнэмшилгүй санагдана

Ялаас нь энэ хүнийг чөлөөлж болдоггүй юм уу? [66.181.160.12] 2023-10-25 10:26:24

Энэ яруу найрагч бүсгүйг шийтгэсэн нь харамсалтай л юм. Хэрэг хийсэн нь баримттай л байх. Гэхдээ ийм олон жилээр шийтгэж хорьдог нь хэтэрхий их юм биш үү? Хатуудаж байгаа юм биш үү? Шүүх энэ хүнийг 1-2 жилийн дараа сууллаад тэгээд тэнсэн харгалзаж болдоггүй юм уу? Ерөнхийлөгч энэ бүсгүйг яруу найрагчийнх нь хувьд уучилж болдоггүй юм уу? УИХ анх удаа хэрэг үйлдсэн, хэрэг нь иргэдийн онцын анхааралд ороогүй, эмэгтэй хэрэгтнийг өршөөж болдоггүй юм уу? Монгол Улс чинь "энэрэнгүй, ардчилсан улс" гэж Үндсэн хуулийн Оршилд байгаа биздээ?

Зочин [66.181.187.179] 2023-10-24 23:35:21

Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд "Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө Эрүүгийн хариуцлөга хүлээлгэхгүй" гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т заасан байгаа. Өмгөалөгч болон прокурор шүүх энэ заалтыг харсан баймаар юм. Үзэл бодлоо, итгэл үнэмшлээ илэрхийлснээс өөр яллах нотлох баримт байхгүй бол давах, эсвэл Дээд шүүх цагаатгах буй заа.

Таны бодлоор [202.179.21.236] 2023-10-24 15:24:44

Хэн таныг заавал яллах гэж явах вэ? Та хэний эрх ашгийг зөрчсөн юм бэ? Хэнээс айгаад байгаа хэрэг вэ? Шүүх, прокурор, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллага хэсэг бүлэг хүмүүс, ганц нэг хүний үгээр, тушаалаар ажиллах боломжгүй шүү дээ. Танд сая сая доллар өгсөн хүн яагаад өгсөн юм бэ? Таны гэдэс цадаагүйв, Тархи чинь өлсгөлөн байсан юм шүү. Та биднийг тэгж хэлээд байдаг даа.

Зочин [202.55.188.85] 2023-10-24 16:58:36

Шүүх прокурор мөрдөн байцаалт гэдэг чинь дарга нарынхаа заавраар явдаг юм билээ. Нотлох баримт гаргаад "үүнийг шалгаач" гэхээр " болохгүй байна " гээд суугаад байдаг. " Тэгээд яах болж байна ? Тэр хүмүүстэй чинь уулзъя " гэхээр нэрийг нь хэлэхгүй. Дээд дарга нартай нь уулзахаар " бид мөрдөн шалгадаг хүмүүс биш " гэнэ. Монголын шүүх цагдаа прокурор гэж үнэн дампуу нөхдүүд ажилладаг юм. Хуланг МАН-ын мафийнхан л захиалгаар хилсдүүлж байгаа. Коммент бичиж Хуланг буруутгаад байгаа нохдууд Монгол орныг зарж идэж байгаа хулгайчдын хамсаатнууд гэдэг нь тодорхой.

Шинэ Монгол [203.17.23.123] 2023-10-24 15:03:37

Үндсэн хууль дээр Монгол Улс буддын шашинт улс мөн гэсэн утгатай нэг үг үсэг ч байхгүй. Гэтэл 10 дугаар богдын асуудал яагаад төрийн нууц болж, шашны талаарх өөрийн итгэл үнэмшлээ илэрхийлсний төлөө ялтан болдог юм бол???? Христийн шашинг шүтвэл буруу шашин шүтсэн гэж цаазлах хэрэг үү, тийм үү???

Зочин [66.181.184.14] 2023-10-27 00:25:56

Үнэн

зочин [202.9.47.1] 2023-10-24 14:40:52

хайран сайхан найрагч минь Нацагдорж Буяннэмэх Чойном гээд орон зохиолчид л энэ газраар дамжсан байдаг ямар уяиртай юм бол доо

Эргүүлэг [139.5.218.119] 2023-10-24 14:26:36

Уг удам судар нь хүмүүжил нь тагнуул эх орноосоо урвагч байхааргүй л баймаар учир нь олдож цагаадах өдөр ирэх байлгүй дээ нэгнээ буруудсан дээр нь дэвслэх хэрэг бн уу даа Монголчууд минь яасан ч өсөрхүү өрөвдөлтэй хүн чанаргүй болциим дээ мөнгө мөнгө л гэцгээх юм авч өгч байхад нь дэргэд нь байсиим бол хориглохгүй яасиим дээ

Зочин [66.181.161.238] 2023-10-24 14:06:19

Хулан минь дээ, Хятадын тагнуултай хамтран ажиллаж, хөлс хүч, мэдээллийг худалдаж байсан нь баримттай гээд шүүхийн анхан шатны шийдвэр гарсан биз дээ? Мөнгө худлаа хэлэхгүй л дээ кк

Хэрүүлч өвгөн [66.181.160.102] 2023-10-27 20:22:50

Чи МАН-ын даалгавартан учраас Хуланг гүтгэж эхэллээ.

Zocnin [68.145.148.122] 2023-10-24 13:44:43

Hulan cn neeh aryun saihan amitan bish gesen Jenkogoo hurtel daramtlaad gadaadiin tagnuulaas mongo awaad. ENE ARYUN YILS UU

Зочин [66.181.189.143] 2023-10-24 13:41:59

төр нь шашнаа хүндэтгэн шашин нь төрөө дээдэлнээ гээд цагаан дээр хараар бичцэн байна 10-р богдын буюу шашны асуудал яагаад нууцын зэрэглэлтэй болцныг л гайхаад байна

Зочин [66.181.160.103] 2023-10-24 13:09:34

Хятадын тусгай албанаас мөнгө авсан баримтаа яах вэ? Тагнуулын хэргээр шийтгэгдсэн хүн бүрхэлмэгдлээ гэх юм. Тагнуул 20, 30, 40 он шиг хүнийг хилсээр мөрдөж, шүүх нь бас хилсээр шийтгэдэг болчихсон юм уу? Тагнуул, шүүх үндэслэлтэй тайлбар хэлэхгүй бол тагнуулын бүх хэрэг зохиомол болох гээд байдаг. Ял оногдуулсан эрүүгийн хуулийн зүйл ангиа тайлбарлах болж дээ.

Зочин [66.181.161.157] 2023-10-24 12:57:26

Идэр насандаа Болор цомын тайзнаас уянгалуулаад, насны нар хэвийх цагт шоронгоос бичнэ гэдэг юцтай уйтай. Ээ дээ хүмүүс минь дагаж далбаж буй хүнээ сайтар шинж. Чөтгөрийг дагаад далбаад байгаа бол өөрөө бурхан байсан ч буруудаж л дуусна шүү.

ZOchin [192.82.65.4] 2023-10-24 12:11:32

Buddin shashin MONGOL usiin ulzamjlalt shashin gej uu ....

Иргэн [202.55.188.41] 2023-10-24 11:58:11

Женкогийн дагуулсан болгон шоронд.

Зочин [66.181.186.26] 2023-10-24 11:54:13

Мөнгө авсанаа тайлбарлах хэрэгтэы. Тодорхой баримт байгаа шүү дээ.

Зочин [103.41.93.49] 2023-10-24 11:29:41

Энэ явдлыг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна шүү. Шүүгчидээ...

Зочин [203.98.76.249] 2023-10-24 11:10:13

бас 76-н адил гэдгээ харуулсан тул наанаа дуугүй сууж бай. 76 дунд байхдаа дуугарч байхгүй үсхэнээ хийж байсан юм

Зочин [66.181.183.98] 2023-10-24 14:28:11

76 гийн гишүүн байгаагүй муу мал минь


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.