Шар өвсөө шатаасны улмаас ГАЛ АЛДЖЭЭ

Aдмин / Нийгэм

Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан 5, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын 2 дугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12:39 цагт ирүүлснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны 2 га шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.


Сэтгэгдэл

зочин [139.5.217.121] 2023-10-25 12:24:10

өвс хадна авна хашах өвс хадаж авна гэсэн зар 8 сард зөндөө л явдаг тэр хүмүүст хэдэн төгрөг өгөөд өвсөө хадуулж болно доо үгүй шүү заавал шатаана оркууд манай ойроцоо айлууд хадуулсан гэхдээ бас ганц 2орк бий намар болохоор шатаадаг иым оркуудад газар эзэмших эрхиыг нь цуцлах хэрэгтэй

Зочин [124.158.70.7] 2023-10-26 08:03:54

Харин тийм ээ, Хэлэх муу үг ч олдохгүй юм. Ядахнаа горойсон мөнгийг нь хэд нугалж торгох хэрэгтэй. Мөн хөршүүд нь бүгд шүгэл үлээж эсэргүүцлээ илэрхийлж, ичээж, цочроож байвал таарна.

Чадсан уу? [66.181.160.12] 2023-10-25 12:12:02

Дудлагаар очсон машиныхаа бензины үнийг буруутэй айлаас ядахдаа нэхэмжилж авч чадсан уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.