Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг ирэх сарын 1-нээс эхлэн НААНА

Aдмин / Нийгэм

RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг улсын хэмжээнд 2023 оны арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн нааж эхлэхээр болсон байна.

Төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг байна.

Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ ирж наалгах бөгөөд татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй аж.

Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан байна. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын бүртгэлийн санд 1.400.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байжээ. Харин шинэчилсэн бүртгэл хийснээр ашиглалтаас гарсан сүүлийн таван жилд техникийн хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1.180.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.


Сэтгэгдэл

mashinaas tatvar avdag boln haha [202.55.188.100] 2023-10-27 06:28:11

hotiin tovruu orohod udahgui tatvar avn buur tsaashlaad sara bolgon yavsnaas hamaaraad undur tatvar avdag bolnoo hahaha uhernuudee

tatvar [202.55.188.100] 2023-10-27 06:28:54

1 udaa hotruu orhod 27500g avn geed nyanbakter heleed baisandaa

Зочин [103.212.119.221] 2023-10-26 19:58:45

ТИЙМЭЭ НЭГЧ ХҮН БҮРТГҮҮЛЭХГҮЙ БАЙВАЛ БОЛНО.Энэ самуун төрийн эсрэг ард түмнээрээ нэгдэж эрх ашгийнхаа төлөө нэгдэх хэрэгтэй

Зочин [202.9.46.14] 2023-10-26 17:54:06

Энэ цахим бзртгэл rfid системд бүх нийтээрээ бүртгүүлэхгүй байх хэрэгтэй шүү Хотын төвөөр явсан км, зогссон цагаар чинь мөнгө саах төр ард түмнээс боловсон аргаар булаалт хийж байгаа арга Аль 80д онд сингапурт хэрэгжүүлж байгаад хүний эрхэд хэт халдсан шудрага бус систем гээд 2000 оноос халсан хоцрогдсон системийг оруулж ирж ард түмнийхээ халааснаас төр булааж хатуу хяналт тогтоож байгаа л арга Энэнд бүртгүүлэхгүй байхад л болох асуудлыг бүх нийтээрээ эсэргүүцэж нийтээрээ ЦАХИМ ЛУЙВАРТ БҮРТГҮҮЛЭХГҮЙ БАЙЯ!!!!!

Зочин [66.181.161.152] 2023-10-26 15:32:36

Төр бүртгэлийн цахим системийн алдаагаа залруулаагүй байж иргэдийг шахах эрх зүйн хэм хэмжээ байхгүй. Торгуулиа төлөөд байдаг. Гэтэл системээс хасагддаггүй. Торгуультай хэвээрээ л харагдаад байдаг. Энэ ямар учиртай вэ? Ингэж болох уу? Энэ чинь ариун явдал уу, тэгэж ярьвал? Үүний эсрэг жагсах хэрэгтэй.

зочин [103.57.92.110] 2023-10-25 15:10:45

Нэн түрүүнд гүйцэд түрүүлэхэд хүний амь олноор хохироогоод байгаа буруу зөв хүрдний асуудлаа шийдээч ЗХХ бантан болгосон харицах юм уу. Аль нэгээр болгомоор байна. Торгох шийтгэхээр асуудал шийдэгдэхгүй хүчирхийлэл хүчирхийлэл авлигийг л цэцэглүлнэ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.