Бүх шатны боловсролын байгууллага сүнсний баяр тэмдэглэхгүй

Aдмин / Боловсрол

“Halloween” буюу Сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог. Манай улс энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэхээр хуульд заагаагүй бөгөөд бүх шатны боловсролын байгууллагын орчинд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх сайдын тушаал гарсан байдаг. Уг тушаал өөрчлөгдөөгүй болохыг БШУЯ-наас мэдээллээ.

Тушаалд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалт хийж ажиллахыг аймгийн боловсрол, соёл урлагийн газар болон нийслэлийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.

Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц баярт оролцуулахгүй байх, амралт чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарч, тогтмол хяналт тавьж байхыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.146] 2023-10-29 22:08:25

Ийм муу ёрын зүйлийг баяр гэдэг юм уу?. Больж үзэе! Боловсролын яам хориглосон байна билээ,маш зөв. Таг зогсоох хэрэгтэй.

Бааги [122.201.23.75] 2023-10-27 10:33:11

социализм, үзэл сурталаасаа салаагүй намаа дагаад МАН-дуулаад байж дээ. залуус хүүхдүүд зугаацах гэж баяр хийгээд байгаа болохоос томчуудын мухар сүсгийн золиос болох учиргүй. хаагаад боогоод байх тусам улам сонирхол татдаг юм даа.

Зочин [202.126.89.6] 2023-10-26 15:39:02

Хориглох шийдвэрийг дэмжиж байна монголчуудад энэ баярын үйлс бол муу ёр шүү

Zochin [91.86.153.41] 2023-10-26 15:15:39

Demjij bna

Хеллоүин бол монголчуудын баяр лав биш. [66.181.160.106] 2023-10-26 14:26:22

Элдэв сүнс, муу ёрыг шүгэлдэн дуудсан утгагүй "баяр". Хүүхдүүдэд буруу зүйлийг ёслон хөөрөх буруу зүйлд сургадаг "баяр". Хараад байхад Христийн зөвхөн Америк болон Баруун Европт дахь урсгалууд үүнийг тэмдэглэдэг. Харин католик болон үнэн алдартнууд энэ сүнсний "баяр"-ыг хийдэггүй. Монголчуудад бол бүүр хамаагүй зүйл. Ер нь Христийн шашнаар ийнхүү зэрлэг, муухай масктай дүрүүд бол муу ёрыг жигшиж байсан тийм ёс. Эдгээр муу ёр нь эртний англи, ирландын эртний шүтлэг, үлгэрүүдээс гаралтай зүйлс, монголчуудад бол огт хамаагүй.

Зочин [66.181.176.150] 2023-10-26 11:02:52

МАН бүгдийг өдөр бүр Сүнс шиг амьдруулж байгаа юм чинь

Зочин [66.181.190.146] 2023-10-26 10:31:00

Маш зөв,энэ утгагүй зүйлийг бүх нийтээрээ бүрмөсөн хорих хэрэгтэй. Зөв зөв.

Зочин [103.87.255.131] 2023-10-26 07:16:41

Зөв

Зочин [202.9.46.146] 2023-10-25 22:17:23

Сүнсний баяраа санаад байвал Нарангийн энгэр очоо

Отгоо [66.181.161.85] 2023-10-25 20:44:31

Зөв

Зочин [66.181.161.85] 2023-10-25 20:44:08

Зөв

Зочин [103.57.95.76] 2023-10-25 20:27:20

Хүүхдүүд царай нүүрээ будаж халтардсан юмнууд хаалга тогшоод чихэр гуйдаг юм. Арафчдээ ёс бус хөгийн юмнуудбг шужд хөөнө. Чихэр л авч баых ёстой юм шиг Дээрэмчин сэтгэлгээтэй шүү

Ллр [103.212.116.72] 2023-10-26 01:47:25

Chi chn harin ulbiisun glg bnshd

Зочин [59.153.112.94] 2023-10-26 01:26:00

Ийш чааваас өөрөө арай л өлөн үү. Ядаж учирлаж тайлбрлаад явуулж болдоггүй юмуу. Ирээдүй рүүгээ нулимаад байвал ирээдүй чинь яг чам шиг болно

Энгүүн [139.5.219.104] 2023-10-25 19:44:38

Гунигтай байна

Зочин [202.21.108.21] 2023-10-25 19:09:31

Зөв шүү. Барууны элдэв баярыг бид заавал даган дуурайж тэмджглэхгүй байхсан. БСШУЯ -ны шийдвэрийг дэмжиж байна. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа

Иргэн [202.21.108.10] 2023-10-25 18:24:58

Бүрмөсөн хорих хэрэгтэй!

Зочин [103.57.93.153] 2023-10-25 19:30:51

0


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.