Ажлаа хийх чадваргүй шат шатны дарга нарыг хариуцлагад татдаг болъё

Aдмин / Нийгэм

Төрийн алба нам нам дамжиж сэлгүүцэх увайгүй этгээдүүд эсвэл даргад долгинож, сонгуулиар л тодрогсдын орогнох газар болдог гаж тогтолцоо бий болоод уджээ. Улс эх орон, ард түмний төлөө санаачилга идэвх гаргах ч тэнхэлгүй ийм бүтэц орон нутаг, төрийн шат шатны талбарт бөөс шиг үржиж хачиг шиг шигдэцгээх тусам хөгжлийн тухай ойлголт ор мөргүй болох нь. Хүн амынхаа ажиллах хүчний судалгааг ч гаргаж дийлэхгүй хэр нь популист маягийн хэлбэрдэлтэд гаршсан үл бүтэх нөхдүүдийг аль ч шатны төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасаж хариуцлага тооцдог хууль батлах шаардлагатай.

Хөгжлийн бодлогоо тодорхойлох нь бүү хэл хүн амын сэтгэлгээний түвшин, ахуй амьжиргааг өөд нь татахаас хойргошоож унтаа байдалд оруулдаг дарга нарыг төрийн албаны шалгалтаас гадна ёс зүй, ухамсар хариуцлагын зарчим хэм хэмжээг шаардах ёстой.

Сонгууль ойртох тусам дөрвөн жил зүгээр хэвтсэн энд тэндхийн намын буянаар сэхэл авч, сонгогчдын саналыг худалдаж авах төсөр аргад толгойгоо гашилгах этгээдүүдэд дахин төрийн сэнтийд залрах нь бүү хэл хөгжлийн үр дүнгийн тайлангаа хамгаалж чадахгүй бол хууль хяналтын байгууллагаар шалгаж, төрийн албыг үл тоож, үхмэлжүүлсэн гэмт хэрэгт хамааруулдаг байх...

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-10-27 09:12:37

ардын хянан шалгах байгуулж арга саамаар ял завшсан дарга нараа татаж ирээд улаан арьсыг нь хуулж түмэнд тууж үзүүлэх ёстой

Toli [89.144.222.230] 2023-10-27 01:43:01

Er n anhnaasaa medlege bolowsrolgui, gadaadad c baina uu, dotoodod baina ene tend neg kurs tögssön, ajlin turshlaggui humuusig said, darga bolgoh n buruu biz de, uunig bolih heregtei. Tegehgui bol, uls irged, niigmiig hohiroosnih n daraa shiitgeed jamar ashigtai jum be

иргэн [202.55.191.194] 2023-10-26 14:46:59

төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хууль зөрчсөн элдэв тушаал шийдвэр гаргаж төсвийн хөрөнгө үргүй зарлагадаж байдаг, балай балай орчлон ертөнцөд байхгүй тэнэглэлээ шинэ санаачлага гэж андуурсан нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй

Зочин [202.126.90.149] 2023-10-26 13:00:30

Дарга гэхгүй ажлаа хийж чадахгүй хүндсурталтай хэнийг ч болов ажлаас нь хал

ИЁбц [66.181.167.254] 2023-10-26 11:40:06

ХЭЗЭЭ Ч ЧАДАХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ЧИНЬ ГИШҮҮД, САЙД НАРЫН ТАВИУЛУУД

Зочин [66.181.184.203] 2023-10-26 11:01:25

Тэгж чаддаг бол ирээдүйд хэрэгтэй ч өнөөгийх систем ойрдоо мөд арилахгүй. Бүгд атаман босс захирал дарга учраас. . .

иргэн [192.82.92.153] 2023-10-26 10:59:14

цаасанд хууртдаг том боссуудыг жижиг дунд гарын хурганцарууд бол үнэн маллаж чадаж бнаа, энэ улс ер нь дарга бх дуртай ч даргын чадваргүй удирдлагаар дүүрсэн бн. том жижиггүй л дарга нэртэй арчаагүй хулчгар новшийн гарууд бүх байгууллагад дүүрэн бн. МАН-ны хүний нөөцийн чадамж хасах үзүүлэлттэй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.