Хуучин машины эцсийн зогсоол, оршуулга нь Улаанбаатар байх ёсгүй!!!

Aдмин / Нийгэм

2008 он. Чухам ямар учиртай он бэ гэж уншигч та бодож байж мэдэх юм. Сонгуулийн дүнг эсэргүүцэн эмх замбараагүй байдал үүссэнийг, олимпоос алтан медаль дээр дооргүй баярласныг энэ тоо гэрчилж байж мэднэ. Гэвч аль нь ч биш. Энэ бол нийслэл хотод зорчдог автомашины дундаж наслалтын тоо юм.

Нэг ёсондоо 2008 онд үйлдвэрлэсэн автомашин л хотын гудамжаар “туугаад” байгаа хэрэг. Зарим боловсон хотод утаа ялгаруулж байна гээд шууд “журмын хашаа” руу шидэх настай машинууд л Улаанбаатарын өнгө хийгээд түгжээ болж байгаа нь энэ.

Бидний тунхаглан баталсан Алсын хараа, нэгдэн орсон Парисын уур амьсгалын протоколд хуучны наслалттай машинаар замын хөдөлгөөнд оролцохгүй гээд тунхагласан мөртлөө байж байгаа царай нь энэ. Хөл дүүжлэх унаа нь хэн нэгний дүүжилж байсан хэзээ нэгэн цагт үйлдвэрлэсэн хуучин машин байгаа нь түгжрэлийн ч, утааны ч гол буруутан мөнөөс мөн билээ.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн судалгаанд дурдсанаар Монгол Улс бол Японд үйлдвэрлэсэн хуучин автомашины “өлгий нутаг” гэдгийг тодорхойлжээ. Хөгжиж буй улс орнууд болоод ядуу буурай улс орнуудад хуучин автомашины хэрэглээ өндөр байдгийг энэ судалгаанд онцгойлон дурдсан байна. Хамгийн гол нь Монгол Улсад орж ирж буй автомашины чанар “муу” гэх ангилалд багтжээ.

Бидэнтэй хамт ямар улсууд толгой цохиж байна гээч, Африкийн дунджаас доогуур орлоготой “ядуу” гэх шошготой улсууд “тууж” явна. Түүгээр ч зогсохгүй Монгол улсыг автомашины “насжилтад хязгаар тавьдаггүй”, “агаарын бохирдлын стандартгүй”, импортын автомашиныг зохицуулах “маш сул бодлоготой” гэж тодорхойлжээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дүгнэснээр хуучин автомашинаас ялгарах элдэв хорт бодис унаж байгаад нь ч, зорчиж байгаад нь ч, цаашлаад байгаль орчинд ч сөрөг нөлөөтэй байна. Арай шинжлэх ухаанчаар тайлбарлах гээд оролдъё. Автомашины утаа нь хүний амьсгалах түвшинд цацагддаг. Тийм ч учраас шууд хор нөлөөтэй гэж дүгнэдэг байна. Тэр дундаа өвлийн улиралд хүйтний хэмээс улбаалж агаар нягтарсан байдаг тул машины утаа дээш хөөрөлгүй, тухайн орчиндоо бөөгнөрч тогтсон байдаг жамтай. Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бензоперин диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаар ялгаруулдаг. Энэ олон зүйлийг тоочиж байгаагийн шалтгаан нь эдгээр хорт нэгдлүүд нь бүгд хүний эсэд нөлөөлж, хор хавдраар өвчлөн шалтгаан болдог тул олон нэгдлийн заримыг тоочиж байгаа юм. Ялангуяа Бензоперин нь олон цагирагт үнэрт нүүрс ус төрөгч юм. Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй хатуу талст бодис гэж эрдэмтэд тодорхойлжээ.

Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин Европын стандартын 70-80 машины гаргах хорт бодис агаарт ялгаруулдаг ажээ. Чухамдаа ийм хор хөнөөлтэй хүний эрүүл мэндэд шууд эрсдэл учруулдаг учраас дэлхийн улс орнууд хууль эрх зүйн хүрээнд хуучин автомашиныг зохицуулдаг байна.

Ази-Номхон далайн улс орнуудаас Бутан, Энэтхэг, Индонези, Непал, Шинэ Зеланд улсууд хуулиар насжилттай автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд аль 10-аад жилийн өмнөөс хууль эрх зүйн хүрээнд зохицуучихсан. Монгол Улс нэгдэн орсон конвенц, протоколын хүрээнд ч, Үндсэн хуульдаа тунхагласан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд ч хуучин автомашины экспортыг хориглох нь зүйтэй гэдгийг судалгаа харуулж байна. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн судалгааг нягталж үзвээс хуулиар зохицуулаагүй улс орнуудын хавдар болон халдварт өвчний эрсдэл өндөр байгаад зогсохгүй, элэг болон дотор эрхтний өвчлөлийн давтамжаараа ч дэлхийд тэргүүлж байна. Тийм ч учраас НҮБ-ын индэр дээрээ уриалсан нэг зүйлийг сануулъя. Энэ нь хуучин автомашиныг халж, шинэ бөгөөд цахилгаан автомашиныг сонгоё гэдэг уриалга. Магадгүй заримд нь мөнгө, заримд нь нулимс болсон агаарын бохирдол, утаа ч үүнийгээ дагаад буурчихаж мэднэ.

Н.Отгон

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

Сайн бод [106.102.142.172] 2023-10-27 21:06:45

Он залуу машин оруулж ирж унах гэхлээр татвараар нь дарамталж байна ш дээ татварт өгдөг мөнгөө машиндаа нэмрэлсэн бол он залуу машин худалдаж авч болно энд хуучин машин шүүмжлээд байгаа хүмүүс ихэнх нь улсын мөнгө хулгайлж шинэ машин авсан нөхдүүд байгаа тэгээд одоо Монголд олон жил талхисан сэгээ хаяж чадахгүй үнэ хүргэж бага алдагдалтай шаачих гээд хуцаж байхгүй юу Монгол шиг эрс тэс цаг агаартай газар олон жил унсан машин авснаас дулаан бас зам сайтай газар явж байсан машин хамаагүй дээр биз дээ татвар нэмэгдэх тусам Монголд олон жил явсан бүх талаараа муудсан машиныг хоорондоо дамжуулан зарааад жинхэн гамшиг болно шүү !!!

Зочин [202.126.90.100] 2023-10-27 16:20:30

Ямар ч амьдралгүй юм бичиж. Хүмүүсийг машин унахыг багасгахын тулд метро л тавих хэрэгтэй. Мөн 1 айл 1 машинтай байх бодлого явуулах хэрэгтэй. 2 дах машинаас асар өндөр татвар авна. 100-200 сая төгрөгний татвар авах хэрэгтэй. Тансаг хэрэглээ гэж үзнэ. Тэгвэл бага зэрэг бодит үр дүн гарна. Тэрнээс биш ийм үүлэн дээгүүр юм бмюичиж болохгүй. Үр дүн ч байхгүй.

Зочин [66.181.168.8] 2023-10-27 13:22:43

ХОРИГЛОХ ХЭРЭГГҮЙ ӨНДӨР ТАТВАР АВДАГ БОЛГОЧИХ, ТЭР НЬ ЖИЛ ЖИЛЭЭР ОН НЬ ЯВААД ТАТВАР НЬ НЭМЭГДЭЭД БАЙХ ШАТАЛСАН ТОГТОЛЦООТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХҮСВЭЛ МӨНГӨӨ ТӨЛӨӨД МАШИНАА УНАГ ТАТВАР НЬ ӨНДӨР БАЙВАЛ ОНОО ЗАЛУУЖУУЛААД УНАНА БИЗ, БУРУУ ХҮРДТЭЙ МАШИНД БАС 500К ТАТВАР АВДАГ БОЛГОЧИХ, МӨНГӨӨР НЬ МЕТРОГОО БАРИХАД НЭМЭРЛЭ НЭЛЭЭН ИХ МӨНГӨ ОРЖ ИРДЭГ БОЛНО

Зочин [66.181.186.21] 2023-10-27 09:56:36

Hyatad mashinii hudaldaachid bvr galzuurch duusahnee

Зочин [202.126.90.70] 2023-10-26 21:45:50

Японоос орж ирж байгаа машинуудыг хэн муу машин гэх юм. Тэндээ шалгадаад кодлогдоод тэнцэнэ гэж гарч ирж байгааг чи муу яахаараа муулдаг юм. Харин ч өөр улсуудын сэгнүүдээс хамаагүй дээр шүүү...

зочин [66.181.176.29] 2023-10-26 20:10:32

цагтаа Сайхансамбуугийн охин бензин литр 1000₮ хүрээсэй УБ-ын гудамжаар ганцаар давхихсан гэсэн юм гэнэлээ. Одоо баячууд нь хоиын төвөөр давхиад бусад нь ногоон авиобусаар зорчих нь дээ!!!

Зочин [66.181.186.190] 2023-10-26 19:32:18

Хуучин машиныг хязгаарласанаар ирээдүйд хорт хавдар тусахаас Монгол улсын иргэнийг хамгаалж байгаа юм. Бодит асуудал хөндсөн зөв нийтлэл бичжээ.

Зочин [106.102.142.172] 2023-10-27 21:11:50

Битгий мал царайл энд олон жил унасан сэг гар дамжуулаад зараад худалдаж аваад байснаас тэнд цөөн жил болсон машин утаа униар бүх талаараа 100% дээр байлгүй яаадаг юм

Мал [66.181.161.13] 2023-10-26 17:55:35

Эрүүл хүн байна уу? Нямбаатарын ганц чаддаг юм хорих боох хасах торгох журамлах яллах. Өөрөө бол Нянбактбер цоо шинэ 200 сүнгэнүүлдэг хүн ш дээ.

Зочин [66.181.161.232] 2023-10-26 18:55:44

Хужаа машин шахах лоби

Япон [202.126.89.35] 2023-10-26 15:11:01

Утаандаа хордоцгоо

Хямд машинд хордоцгооё, хордоцгооё.. [66.181.160.106] 2023-10-26 15:50:45

Японуудын хаясан машин Монголдоо л ванлий. Ямар үнэтэй машин авах боломж монголчуудад байгаа биш. Кх!

Зочин [66.181.188.217] 2023-10-26 13:44:08

Хуучин хаягдал машинуудыг Япон руу аваачиж хаяцгаа!

Хаяхаас нь өмнө Монголдоо бүрэн ашиглачихаад хаяйя. Кх! [66.181.160.106] 2023-10-26 14:45:14

Японууд хуучирчихсан машинаа монголчуудад өгч байгаа нь дээдийн заяа. Өгөхөө больчихвол хаанаас үнэ багатай сайн машин авах гэсэн юм бэ? Монголчуудад "үнэ багатай" гэдэг нь чухал үзүүлэлт болчихоод байна ш дээ. Тэр руль нь буруу талда байх нь ч бидэнд ёстой яршиг л байна. Энэ рульны ачаар машины үнэ 1-2 сая төгрөгөөр хямдардаг юм.

Зочин [202.70.44.46] 2023-10-26 12:42:22

Хуучин машинд хязгаар тавих нь зөв өө. Гэхдээ асуудалд арай бодиттой хандаж үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй дээ. Эхний ээлжинд хэт насжилт өндөр автомашин болон жолооны буруу хүрдтэй автомашины импортын асуудлыг зохицуулах хэрэгтэй. Автомашин ганцхан насжилтаасаа болоод агаар бохирдуулаад байдаггүй болохоор бензинийхээ чанарыг сайжруулж евро бензинтэй болох хэрэгтэй. Утааны стандартаа мөрдүүлж техникийн үзлэгийг чангатгах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцүүлээд шинэ автомашины импортын татварыг тэглэх, зээлээр авах нөхцлийг хангаж өгөх шаардлагатай. Хуучин автомашин худалдан авахад аливаа хэлбэрээр зээл олгохгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй. Ер нь шууд хориглох гэхээсээ эдийн засгийн арга хэрэгслээр зохицуула хэрэгтэй дээ

Зочин [202.126.89.58] 2024-02-14 14:08:31

Зөв

Зочин [43.228.129.139] 2023-10-27 08:21:25

зөв...

Зочин [66.181.190.24] 2023-10-26 12:37:13

Ард түмэн боломж боломжоороо л машин авч унаж бна. Хэрвээ цалин мөнгө дэлхийн жишиг шиг байсан бол хэн ч л шинэ машин авч унана шд. Битгий эрх баригчдын гар хөлийн үзүүрт зарагдаад бай

zochin [202.21.98.162] 2023-10-26 12:29:55

шинэ машин приус гэхэд $28.545= ₮98.480.250 болно. camry $26.220= ₮90.459.000 болно гэдгийг ойлгож байгаа хэсэг бүлэг нөгөө армийхан байгаа болов уу. юугаач ойлгохгүй мэдэхгүй 1 дарга цэрэг яриад л энийг дэмж гэхээр дэмжээд явчихдаг манкурт боолууд МОнголоор дүүрэншдээ

Зочин [202.70.33.164] 2023-10-26 12:13:16

Хуучин машиндаа биш юмаа.. Монголчууд харин ч машиндаа байнга анхаарал тавьж засаж сэлбэдэг хүмүүс шүү. Найрка бензинээ больчих. Евро 5 бензин түлшээ тасалхаа больчих.

Машин хорихоос өмнө үйлдвэрлэх хэрэгтэй. [66.181.160.106] 2023-10-26 12:11:47

1 ширхэг машин ч үйлдвэрлэчихэж ЧАДАХГҮЙ байж юүн давилуун зүйл боддог юмб? Ядахдаа ганц машины дугүй Монголдоо өөрийн резин, төмөх утас, даавуугаар үйлдвэрлэчих л дээ. ЧАДАХ УУ? Ганц аккумулятор өөрийн тугалга, кислота, пластикаар "Май!" гээд хийчих л дээ. ЧАДАХ УУ? Ганц мотор Монголын төмөр, хөнгөн цагаан, зэс утсаар зангидаачихаач. ЧАДАХ УУ? Цаана нь тэгээд машины гэрэл чийдэн, тормозны колодк, кабины сандал, хивс гээд үй олон зүйлс байдаг. Алийг нь Монголдоо үйлдэвэрлэж ЧАДАХ ЮМ БЭЭ ДЭЭ? Тэгээд ч цахилгаан машин авах санхүүтэй монгол цаагуур чинь БАЙНА УУ? Ау!!!

Зочин [73.109.56.21] 2023-10-26 12:05:44

Hun buhen shine mashin unaval tugjrel arilna gej heleed bgaamu? Teneglel 2008 onii mashin tiim ch huuchindaa orohguishu delhiin ali ch Ulsan huuchindaa arai orohguildee Otgon guai!

зочин [66.181.180.53] 2023-10-26 11:54:30

Отгон гуай шинэ машин мөрөөджээ. Мөнгөтэй хүмүүст бол болно оо. Өнөөдөрийн аваарь осолын ихэнхи нь зөв буруу хүрдтэй машиныг хольж хуулчилсан мяндагтангуудын бурууг яагаад дурсахгүй байна. Хоёр өөр гарын дүрэмтэй зам давчуу газар түгжрэхгүй өөр яах юм.Хэн хуучин машин унахыг хүсэхэв.амьдрал шардаад байна даа.Ухаж бодно уу

Ip [202.21.107.46] 2023-10-26 11:11:00

Өөрсдөө ганц боолт хийж чадахгүй, хөгжлөөрөө африктай зэрэгцэж явж байж цамаан загнах хэрэг бна уу. Тэрний оронд ядаж евро-5 бензинээс доошхийг хориглооч. Баруунд хуучин машин моод шүү дээ.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.