Замын цэвдгийг “амьтан” судлаачаар хийлгэх тендер зарлажээ

Aдмин / Нүүр

Ажил гүйцэтгэх тендерийг яах гэж зарладаг юм. Мэргэжлийн багаар чанартай ажил хийлгэхийн тулд биз дээ. Мэргэжлийн гэдэгт туршлага, чадвар, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамж гээд олон шалгуур багтана. Тиймдээ ч манай төр жорлон бариулсан ч тендер шалгаруулж байгаа.

Гэтэл хамгийн чухал салбартаа, тэр дотроо нарийн мэргэжил шаардах ажлыг хаа хамаагүй хүнээр гүйцэтгүүлэх тендер зарласан бэлээхэн жишээ байна. Ийм кейс нэгээр тогтохгүй. Хамгийн хоржоонтой нь замын хөгжлийн төвийнхөн экологичтой хамтарч зам дагуух цэвдгийн судалгаа хийх юм гэнэ. Өөрөөр хэлбэл, газрын хөрсөн дээрх хүрээлэн буй орчин судалдаг биологийн мэргэжлийн хүнээр газрын гүн дэх нарийн шинжлэх ухааныг онол арга зүйн өндөр түвшинд тооцоолдог инженерийн ажлыг хийлгэх юм байна. Ядаж, Я.Цэвэлийн толиноос цэвдэг, экологи гэх хоёр үгээ харчихвал ялгаа нь харагдана л даа.

Цэвдэг нь гадаргын болон гүний ус бүрэлдэн тогтох гол эх үүсвэр болж, хүрээлэн буй орчны экосистемд олон эерэг нөлөө үзүүлдэг хэдий ч инженерийн салбарт цэвдгийн судалгаа хийгдээгүйн улмаас бүтээн байгуулалт, зам, барилгын ажилд ноцтой гарз, хохирол учруулсаар байгааг эрдэмтэн судлаачид хөндсөөр байгаа юм.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ "Цэвдэгт бүс нутагт баригдсан авто замын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлох судалгаа" нэртэй, хураангуй жагсаалт гаргах тендер зарлажээ. Ингэхдээ тухайн томоохон хэмжээний судалгааг удирдах голлох багийн ахлагч нь экологич мэргэжилтэй байна гэсэн “босго” тавьжээ.

Мөн ажлын туршлаганд нь замын норм норматив зохиож байсан гэх шалгуур бичсэн нь харагдана. Төрийн мэргэжлийн байгууллага нь ийм “мэргэжлийн” бус шалгууртай тендер зарласнаас болж экологич мэргэжилтэй хүн Монгол Улсын авто замын уур амьсгалын нормыг шинэчлэхээр болж байна.

Инженерийн ажлыг экологичоор хийлгэхээр зориулж тендер зарлаж байгаа энэ үзэгдэл нь зүйрлэвэл замын цэвдгийг “амьтан” судлаачаар хийлгэнэ гэж байгаатай агаар нэг. Ер нь инженер биш юм чинь эмч, цагдаа өөр ямар ч мэргэжлийн хүн байж болох нь ээ. Үүний дэргэд тендер зарлах хугацаа хожимдох хойшлох юу ч биш.

Ёстой ная дахь асуудал болох нь. Хор хохирол нь ч бага юм даа. Нөгөө талд шаардлага шалгуур хангаагүй байж чадахгүй зүйлээ хийнэ гэж тендер авахаар оролдож байгаа нь төрийн мөнгө, цаашлаад авто замын салбарын хамгийн чухал судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын ажил нурах, үр дүнгүй болох эрсдэлд оруулж байна. Ганцхан энэ мэт жишээнээс харахад л тендер зарлах нэрийдлээр халтуурддаг эцэст нь ажил нь ямар ч үр дүнгүй болдог. Эргээд баахан хэл ам дагуулж, хөрөнгө мөнгө, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг зовлон Монголчуудын энэ араншинтай холбоотой. Төр нь тендерээ шударга зарлаад сурчихвал их зүйл өөрчлөгдөнө дөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Замчин [103.143.41.28] 2023-10-27 13:46:16

Танай сайтад өгч байгаа мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй ажил шүү. Нэг троллоос хахуулийн мөнгө авч бичиж байгаа чинь хэн хүн ойлгодог болсон энэ цаг үед арай л шар шимжилцэн харагдаж байна шүү танай САЙТ. Ухамсартай байгаач маланковуудаа

Зочин [66.181.168.8] 2023-10-27 13:26:14

ӨӨ ХАЙХ ГЭЭД ЯДЦАН ЮМ БЭ, ЦЭВДЭГ СУДЛААЧ ГЭХ ЁСТОЙ БАЙСАН ЮМУУ ТЭГЭЭД ТЭРЭНД ЧИНЬ ТААРАХ ХҮН ОЛДОХГҮЙ ТЕНДЕР ХУДЛАА БОЛОХУУ ТЭНЭГТЭЭД БАЙХЫН

Зочин [103.242.45.40] 2023-10-27 09:16:35

Шүүмжлэхийн дон туссан юм уу, хаашаа юм. Экологич бол байж болох л мэргэжил байна. Бусад тусгай шаардлагуудаа сайн тавихад болох л юм байна. Юмыг битгий хар бараан талаас нь харж бай л даа

Зочин [103.10.21.20] 2023-10-26 20:31:59

Сибирт хүртэл зам тавиад болоод л байна .худлаа зэвдэг гэж шаагаад хуурамч чанаргүй зам барчихаад . Анхнаасаа яах гэж цэвдэг ихтэй газар зам барьсан юм .хариуцлга тооцох л асуудал . Цэвдэг ихтэй газар зам тавьбал яаж зам тавих арга байж л таараа худлаа сүржин юм ярих юм .цэвдэг гэхээр худ санагдаад л байна даа .гол чанартай зам стандарт нийцсэн зам тавих нь чухал шүү .

Зочин [104.28.71.89] 2023-10-26 21:28:02

Уул даваа ихэнх нь цэвдэгтэй. Зарим бүс нутаг тэр чигээрээ цэвдэгтэй. Өөрийн чинь бодлоор хийвэл зарим аймаг суманд огт зам тавих хэрэггүй болохнээ. Тосонцэнгэл, Хатгал гээд мөнх цэвдэгтэй газар нутаг зөндөө бн. УБ-ын богд уулын амууд бүгд цэвдэгтэй.

Орчин үеийн Нэвтэрхий толь хараачээ. [66.181.160.106] 2023-10-26 16:18:15

"Экологич" гэж зөв сонгосон байна ш дээ. "Экологи" гэдгийг дэлхийн хэмжээний толь бичгээс хараач. Энэ чинь амьд биет амьдардаг, оршдог орчин л гэсэн утгатай. Болж байгаа биздээ. Хоцрогдчихсон юм уу, хаашаа юмб?

Зочин [66.181.185.160] 2023-10-26 11:42:37

Угаасаа хэн ч шалгарах боломжгүй, ганцхан байгууллагад зориулсан шалгуур үзүүлэлт зохиодог. Тэгээд тендерт шалгарсан байгууллага 10 хувиа хахуульд өгдөг бичигдээгүй хууль л үйлчлээд бна даа.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.