НОБГ: Галд өртсөн байшинд 11 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 хүн нь галд өртөж нас барсан

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн шөнө гал түймрийн улмаас 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага ОБГ-т 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажилласан байна.

Байшинд 11 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 иргэн амь насаа алджээ. Тодруулбал, хажуугийн байшинд бас нэг хүн байсан аж. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.17] 2023-10-28 09:33:20

tooo moondooo mundag sdaaguud shuuuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.