Багануур-Бөөрөлжүүтийн 220 кВ-ын 261, 262-р ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг дуусгалаа

Aдмин / Нүүр

"ЦДҮС" ТӨХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын 261, 262-р цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-ын нэгдүгээр багцын барилга угсралтын ажлыг хийж дуусгалаа. Нийт таван салбарын 100 гаруй хүн, 15 машин, техник хэрэгсэлтэйгээр 2023 оны 5-р сарын 08-ны өдрөөс 10-р сарын 21-ний хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 10-р сарын 17-ны өдрийн тушаалын дагуу техникийн комиссын шийдвэрээр Багануур-Бөөрөлжүүт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын №1-33-р тулгуурыг 209, 210-р агаарын шугамын №279-р тулгуурт шилжүүлж, холбон хүчдэлд амжилттай залгав.

Эх сурвалж: Монгол Улсын Эрчим Хүчний Яам


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.216] 2023-10-26 22:59:11

Нүүрснмй уурхай. Голомт банкны санхүүжилтээр 300мВт цахилгаан станц барьж байгаа юм байна.Энэ жил 71км 220кВ агаарын дамжуулах шугам төлөвлөгөөний дагуу барьж ашиглалтад өгч байгаа гэнэ Амжилт. Сэтгүүлчийн сэдвээр ухаж байж учрыг уншлаа.

Зочин [103.57.92.38] 2023-10-26 18:50:29

Цахилгаан станци нь хаана байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.