Алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн гаралт өсжээ

Aдмин / Нийгэм

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 25 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК нь ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, үйлдвэрийн байранд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ажилтан Б.Э-ийн биед хүнд хохирол учирсан гэх хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг бүрэн хангаж ажиллах, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн нэг мөр хэрэгжүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар тус компанийн удирдлагад;

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Л.С нарын 4 иргэн Төв аймгийн нутаг дэвсгэрээс “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, тээвэрлэсэн, байгаль экологид 127 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт;

Баянхонгор аймгийн хэмжээнд Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.7 хувиар өссөн байна.

Тиймээс аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулах талаар багийн засаг дарга нарт прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.