Ши Жиньпин: Эдийн засаг, банк, санхүүгийн далд эрсдэл маш их болжээ...

Aдмин / Гадаад мэдээ

10-р сарын 30-31-нд Хятадын эдийн засгийн анхдагч хуралдаан тус улсын нийслэл Бээжинд болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн 10 гаруй жилийн тус улсын банк санхүүгийн ажлыг дүгнэж, цаашдын зорилтоо танилцуулжээ.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Банк санхүү чөлөөтэй хөгжиж байж, эдийн засаг хөгжинө. Банк санхүү тогтвортой байж, эдийн засаг тогтворжино. Банк санхүү хөгжин цэцэглэж байж, эдийн засаг хөгжин хүчирхэгжинэ. Банк санхүү нь эдийн засаг нийгмийн хөгжилд чанартай үйлчилгээ үзүүлж, томоохон стратеги, гол салбарууд болон эмзэг гогцоонд банк санхүүгийн шилдэг үйлчилгээ үзүүлэх ёстой. Банк санхүүг шинжлэх ухааны инновац, тэргүүний үйлдвэрлэл, ногоон хөгжил, жижиг дунд аж ахуйн нэгж зэрэгт түлхүү ашиглаж, инновацид тулгуурласан хөгжлийн стратеги, бүсчилсэн зохицонгуй хөгжлийн стратеги, нийтэд хүртээмжтэй банк санхүү, өндөр насны асрамж, дижитал банк санхүү зэрэг 5 том салбарт хүчтэй дэмжлэг үзүүлэх ёстой.

Орчин үеийн банк санхүүгийн байгууллага болон зах зээлийн тогтолцоог буй болгож, хөрөнгө мөнгийг бодит эдийн засагт оруулах зам сувгийг бүрдүүлэх ёстой.

Өнөөдөр банк санхүүгийн салбарт олон төрлийн зөрчил асуудал оршиж, харилцан нөлөөлж, эдийн засаг банк санхүүгийн далд эрсдэл маш их болжээ. Хяналт удирдлагаа чангаруулж, эрсдэлээс сэргийлж, түүнийг зохицуулан, системийн шинж чанартай банк санхүүгийн эрсдэл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгийг авч ашиглах, гадаадад хөрөнгө оруулахыг уялдуулан, банк санхүүгийн салбар дахь тогтолцооны шинж бүхий нээлттэй байдлыг цаашид өргөтгөж, олон улсын эдийн засаг худалдааны жишгээр ажиллаж, хил дамнасан хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох ажлыг хялбарчилж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулж, ажил хэргээ явуулахад нь тус дөхөм үзүүлж, Шанхайн олон улсын банк санхүүгийн төвийн өрсөлдөх хүчийг бататгаж, Хонконгийн олон улсын банк санхүүгийн төвийн байр суурийг цаашид бэхжүүлэх ёстой" гэсэн байна.

Г.Бямба


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.