АНУ дахиад л В.Путины “зүрхэнд цус хуруулав”

Aдмин / Гадаад мэдээ

“Валдай” олон улсын хурал дээр ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс цөмийн хөдөлгүүртэй тив алгасах “Буревестник” далавчит пуужинг амжилттай туршсан” гэсэн бол Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгчийн дурдсан дэвшилтэт зэвсэг нь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг “хэрэгцээгүй” болгож, энэ улсыг зэвсгийн уралдаанаас зайлсхийхэд “тусална” гэж хэлсэн нь олон улсад жинхэнэ шуугиан тарьж энэ мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийг “дэлбэлж” орхисон нь саяхан болсон явдал.

Тухайлбал, “Нью-Йорк Таймс” сонин “Буревестник” пуужинг Оросын алслагдсан Арктикийн бүс нутагт туршсан тухай бичиж АНУ-ын сансрын тагнуулын хиймэл дагуулын авсан “Новая Земля” арал дахь туршилтын талбай, уг пуужингийн болон үйлчилгээний тоног төхөөрөмжийн зургуудыг нийтлэв. “Нью Йорк Таймс” сонин мөн уг пуужингийн талаарх Америкийн шинжээчдийн мэдэгдлийг эш татаж “Буревестник”-ийн хөөргөлтүүд 2017, 2019 онд аль хэдийнээ хийгдэж бүгд амжилтгүй болсныг тэмдэглэж, энэхүү пуужинг сая оросууд амжилттай туршсан нь дэлхийн стратегийн нөхцөл байдлыг эрс өөрчилж байгааг анхааруулж, Оросоос өөр ямар ч улс ийм төрлийн зэвсэг эзэмшдэггүй гэдгийг онцолж байв.

Владимир Путин 2018 онд Холбооны чуулганд “Буревестник”-ийн талаар анх ярьж, батлан хамгаалах үйлдвэрлэлийн бусад шинэ бүтээгдэхүүнүүд болох “Кинжал” баллистик пуужин, “Авангард” хэт авианы пуужингийн системийг дурдаж байжээ.

Цөмийн хөдөлгүүртэй, халуун цөмийн бөмбөг тээх чадвартай “Буревестник” далавчит пуужингийн хүрэх хүрээ асар хол буюу дэлхийн диаметрээс бараг хоёр дахин их буюу 22 мянга гаруй км юм. Мөн “Буревестник” атомын хөдөлгүүрийнхээ ачаар агаарт дор хаяж хэдэн жил нисч чадна. Иймээс Оросын “ТАСС” агентлаг эх сурвалжаас эш татан “Буревестникийг ямар ч улс сөнөөх боломжгүй” гэж мэдэгдсэн бол барууны хэвлэл мэдээллийнхэн энэ пуужинг “өшөө авах зэвсэг”, тэр байтугай “мөхлийн систем” гэж нэрлэж байв. Их Британийн цэргийн тагнуулын дарга, дэслэгч генерал Жим Хоккенхулл “Ийм пуужин агаарт бараг эцэс төгсгөлгүй байж, олон жилийн турш дэлхийг тойрон эргэлдэж санаанд оромгүй чиглэлээс цохилт өгч болзошгүй” гэж хэлсэн бол энэхүү шинэ аймшигт зэвсэг нь аливаа улсын цэргийн хүчин чадалд ноцтой аюул учруулна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байв.

Мөн оросууд энэ сарын эхээр Цагаан тэнгисээс “Император Александр III” шумбагч хөлөг онгоцноос Камчаткийн хойг дахь Курагийн арал хүрсэн “Булава” баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулсан гэж зарласан юм. Тэгвэл Их Британийн “The Dai­ly Telegraph” сонин энэ сарын 5-нд “Израиль дэлхийд анх удаа сансарт байлдааны ажиллагаа явуулав” гэж бичсэн билээ. Уг сонин “Хуситуудын босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөнийхний Йеменээс хөөргөсөн Ираны баллистик пуужин Арабын хойгийн Улаан тэнгис дээгүүр бараг 1600 км өндөрт, өөрийн онох ёстой бай болох Израилийн Эйлат хот руу чиглэн нисэж байсныг Израилийн арми “Ar­row” пуужингаас хамгаалах системийг ашиглан агаар мандлын гадна буюу сансарт эхний харвалтаар амжилттай устгалаа” гэж бичжээ. Тус сонинд бичсэнээр, АНУ, Израилийн хамтран бүтээсэн “Arrow” системийг анх удаа зориулалтын дагуу буюу алсын тусгалтай баллистик пуужинг хэт өндөрт устгах зорилгоор ашигласан нь энэ аж. Энэхүү баримт АНУ төдийгүй Израиль улс оросуудын хийсэн бас хийх ямар ч пуужинг устгах зэвсэгээ аль хэдийнээ бэлдчихсэн гэдгийг батлан харуулсан явдал болов. Бас АНУ-ыг олон улсад мэдэгдээгүй байгаа өндөр технологийн бусад зэвсэгтэй гэдгийг ч дэлхий нийтэд ойлгуулж, Орос төдийгүй Хятад, Иран, Хойд Солонгос, Белорусийн удирдагчдын “зүрхэнд цус хуруулсан” явдал болов.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.23] 2023-11-19 23:03:30

Цагаан арьстнууд бие биенээ хядаж л байг: бидэнд падгүй.

зочин [202.9.46.21] 2023-11-19 18:58:40

Алс холын америк украйн огт хамаагүй хоёр хөрштөйгөө харилцан ойлголцож эв найрамдалтай амьдрах чухал байлдааны зэвсэг сум хийх чадваргүй улс амаа хамхисан дээр кк

зочин [59.153.86.104] 2023-11-17 09:54:04

66 181 161 15 ын бичигч та монгол хэлний хичээл үзээгүй хүн юм уу .хэл найруулгын алдаа ,зөв бичих дүрмийн алдаа гээд авах юм алга даа . зөв бичиж сур . ном сайн унш .

Зочин [66.181.161.15] 2023-11-17 01:07:32

Одоо энгэж ярж болохгүй ээ манайхаа олон эрсийн ам нас хохироно дээрээсэн эхнэр хүүхэдүүдэн өнжирч үлдэн тэр бол хамгийн хэзүү шүү харин миний бодлоор дайдаад байгаа хоёр улс маань эв зүйгээ олоод больоосоо гэж бодож байна

Зочин [103.57.94.22] 2023-11-16 23:17:54

Орос мандтугай.Путин ахын алдар бадартугай.

Зочин [139.5.219.141] 2023-11-16 23:24:30

Угаагын машинч хийдэггүй улсад итгээд

Зочин [112.224.190.157] 2023-11-16 16:47:59

Оросыг барахгүй ээ ! АНУ

Зочин [222.229.227.77] 2023-11-19 07:15:37

Оросын 2 пуужин л Америкийн баруун, зүүн эргийг үнсэн товрог болгож, газрын хөхрснөөс үүрд арчина. Хүсэх юм биш. АНУ гэж далдагнаж байж, Монголоо Украйн болгож, хоёр хөршийн хооронд гал асаав даа, тэнэг гэхэд үг багадаад гоёдоод байх юм.

Дорж [192.82.65.175] 2023-11-17 15:44:35

Пуужин Галаа минь чи одоо боль доо

Зочин [202.126.89.35] 2023-11-16 16:38:32

Амеоикийг барахгүй эээ орос

Зочин [112.224.190.157] 2023-11-16 16:50:07

Америк гэж юу билээ бод бод !! Булаан эзлэгчид тэнд улс байгуулсан хүнийг хонь үхэр шиг холбоод зардаг улсуудын хогнууд

Зочин [103.41.93.176] 2023-11-16 16:27:37

одоо янз бүрийн зэвсэг ярих дайны хэнээтнүүдийн ханд дарагдах биз. Удахгүй ээ...

Зочин [103.212.116.236] 2023-11-16 15:00:19

Болждээ солиотууд зэвсэг хөөгөөд ану г гүйцэхээ өнгөрч дээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.