Украин: Бас нэг ЧВК Путины эсрэг босов!

Aдмин / Гадаад мэдээ

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 635 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж, 21 дэх сардаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, оросын хувийн цэргийн нэгэн компанийн эзэн Георгий Закревский, Defence Express сэтгүүл, америкийн генерал Бен Хожес нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Фронтын байдал Орост ээлгүй хэвээр. Өдөр ирэх тусам Орос суларч байна. Стратегийн байтугай тактикийн ганц ч ялалтгүй зууралдан байлдана. Даанч их хүн (бараг хагас сая) татаад аваад ирсэндээ стратегийн ялагдал хүлээчихгүй тэснэ. Орос хүний амь хамаагүй болсон. Өвлийн хүйтэнд окопон дотроо даарч хөлдөж, өлсөж, юм юмаар гачигдаж зовох тухайгаа орос цэргүүд уйлагнан ярина.

Сошиалд орос цэргүүдийн гомдлын ярилцлага бичлэг пост олонтаа үзэгдэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн наана 12 дугаар сар гэхэд ямар нэгэн тактикийн ялалт олж авчир гэсэн Путины хатуу үүрэг амжилтгүй үргэлжилнэ. Өмнөдийг тавиад туусан. Херсонд оросын цэрэг ухрах тушаал авсан. Ашигтай байрлал руу шилжүүлнэ гэсэн нэрээр ухарч, ухарсан Оросын байнгын армийн орыг ЧВК Вагнер нөхнө гэсэн мэдээ тархав. Крымд Орос 800 пуужин зөөж авчирсан, өвлийн ид хүйтэн эхэлмэгц Украины цахилгаан дулааны станцуудыг харвана гэсэн хүлээлт байна. Бусдаар Крымыг Оросын нутаг дэвсгэр гэж үзэхэд тун эргэлзээтэй. Өдөр болгон дрон халдаад байнгын дэлбэрэлт, гал түймэр, байнга ЧП, агаарын түгшүүрийн дохио. Хүн ам нь дүрвэхэд бэлхэн. Өмнөд Украин даяар партизаны нууц дайн уугин байна. Бага багаар, алхам алхмаар Украины чөлөөлөлт явагдсаар.

сонин mn

Украинд вагнерчууд оросын армид алба хаахыг эсэргүүцэв гэж америкийн ISW хүрээлэн мэдээлэв. ОХУ-ын БХЯ-наас Вагнерын цэрэг нэг бүрт 110 000 рублийн (1200 доллар) цалин олгоно, цолоор шагнана, хувцас бусад хэрэглэлээр хангана, мөн Ливи, Сири, Мали, Буркина-Фасод алба хаалгана гэж амласан. Вагнерын командлагч Пригожин алагдсаны дараа нэг хэсэг хариуцах эзэнгүй явсан хувийн цэргийн компанийн ахмад дайчид Кремлийнхний анхааралд дахин өртөх боллоо. Украинд асар их хохирол амсаж байна. Шинээр татагдан ирсэн цэргүүд учраа олохгүй байж байгаад ганц ч гал нээхгүйгээр мах нядалгаанд явж байна. Оронд нь хувийн хөлсний цэргийн ахмадуудыг оруулсан нь дээр юм байна гэдгийг Путин ойлгожээ.

Алдсан хохирлоо тэднээр нөхүүлнэ гэж байтал Путиныг ил шүүмжилдэг, Москва руу аян дайн өрнүүлж давшина гэж заналхийлсэн нэгэн этгээд гараад иржээ. “Шинэ Пригожин” гэх хочтой Георгий Закревский гэсэн нэр дуулдав. “ЧВК Паладин” буюу Вагнер гэдгээс өөрөөр Паладин гэж нэрлэгддэг, том биш жижиг арми юм байна.

Анхны ярилцлагаараа Закревский оросын эрх баригчдыг хараалын муухайгаар хэлж доромжлов. Цэргийн тусгай ажиллагаа баларсан, дээр нь оросын арми сүйрсэн шалтгааныг ОХУ-ын эрх баригчдаас нэхжээ. Балрав, сүйрэв (провал, развал) гэдэг үгийг цээрлэлгүй шууд хэлж байв. Пригожин нь Путиныг оролддоггүй, үндсэн хараалаа Герасимов, Шойгу нар руу чиглүүлдэг байсан бол энэхүү Закревский нь оросын диктаторыг шууд нэрлэж, тэр нь чухам Путин мөн, Орос орны бүх бүтэлгүйтэл, дампуурлын хариуцлагыг Путин хүлээх ёстой гэв. Закревскийг өмнө нь хэн ч мэддэггүй нөхөр байв. Сирид байлдаж явсан гэдгээс өөрөөр тэр нэрийг хэн ч мэддэггүй байтал гэнэт Путин руу дайрснаараа Пригожиноосоо илүү үнэ цэнэтэй, шууд хөзөр атгасан хүн болж тодорчээ. Украины сэтгүүлч Казанский түүний ярилцлагыг сошиалд дэлгэжээ. Закревский амны зоргоор бурж харагдана. “Хүчирхэг, аугаа их, гоё арми бидэнд байлаа. Гэтэл одоо хаана байна? Дайсныг газартай нь тэгшилдэг гэсэн манай нөгөө армада хаана байна? Бүхнийг устгаж чаддаг манай нөгөө дайрагч армада авиац хаана байна? Зэрэгцэх зэвсэг байхгүй гэдэг нөгөө бүх зэвсэг хаачив? Манай агуулахуудад 4.5 сая цэргийн комплект байсан гэсэн, гэтэл одоо дайчилгааны нөөц 3 сая, үлдэх нь хаачив? Хэн үүний төлөө шийтгэгдэж, хэнийг буудаж шийтгэв” хэмээн Закревский ам асууж тавлана.

сонин mn

Оросын эрх баригчид мулгуу тэнэг, юу ч хийх чадваргүй гэсэн шүүмжлэл Закревский тавьжээ. Эрүүлээр сэтгэж чадахаа байчихсан, чадваргүй, юу ч бүтээдэггүй, цаг тутам худлаа хэлдэг, сүүлдээ өөрсдийгөө авч хаядаг. Ерөнхийлөгч гэгч нь өөрөө тонилж таарна. Манай улс хөл дээрээ бослоо өндийлөө, манай орны аж үйлдвэр бүхнээс илүү мундаг хөгжиж байна гэж бидэнд удтал ятгаж ярьсан даа. Дима Медведев энэ талаар бүхэл бүтэн эссе бичсэн. Гэтэл хэрэг дээрээ юу ч алга.

Ямар ч аж үйлдвэр, ямар ч эдийн засаг алга. Ядаж цагаан цаас ч үйлдвэрлэж чадахгүй, учир нь үйлдвэрлэх компонент нь байхгүй. Бид ердийн жирийн нойлын цаас ч үйлдвэрлэж чадахгүй байна. Аль 70 жилийн өмнө бүтээчихсан автомашины гадна бүхээгийг ч бүтэн хийчэж чадахгүй. Оросын эдийн засаг системээрээ асуудалтай байна–Закревский шууд ингэж хэлэв.

Шударга ёсны марш хийх гэж оролдсон нь далайд дусал нэмэр болоод өнгөрсөн. Харин одоо өөр болно. Фронтод дайчлагдан очсон цэргийн ротац эрх баригчид хийж чадахгүй байна, хэрэв тэр цэргүүд Оростоо буцаж очвол цэргийн эргэлт хийнэ шүү гэсэн сэрэмжлүүлэг түүний ярианд явж байна. “ОХУ-аас Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагаа” гэгч дампуурсны бүх буруутан нь улс орны Ерөнхийлөгч бөгөөд түрэмгийлэгч Владимир Путин өөрөө мөн. Украины эсрэг дайнд оросын өнөөгийн эрх баригчид ямар ч амжилт олох чадваргүй байна–Закревский буруушаана.

“Рамштайн-17” буюу 50 гаруй улс орны цэргийнхэн цуглаж Украинд цэргийн тусламж үзүүлэх асуудал хэлэлцдэг 17 дахь уулзалт 22-нд Норвегт нээгдэнэ. Үүнтэй холбогдуулан америкийн генерал Б.Хожес Барууныхныг шүүмжилсэн ярилцлага өгчээ. “Энэ дайн аль хэдийнээ дуусчих байлаа, яагаад сунжраад байнав гэдэгт барууныхан буруутай.

Тэд украиныг хангалттай зэвсэглэчихсэн бол өдийд дайнгүй байх байсан” хэмээн америкийн генерал ярьжээ. “Оросын Хар тэнгисийн флот Севастополь хотыг орхих болсон шалтгаан нэн ойлгомжтой, хэдхэн ширхэг Storm Shadow пуужин харваад л Оросыг тэндээс явуулчихлаа. Хэрэв Украинд 300 км тусгалтай 50 буюу 100 ширхэг ATACMS пуужин, эсвэл германы TAURUS пуужин байсансан бол, төсөөлөөд үз дээ, зөвхөн Крымд төдийгүй Херсоноос Днепр хүртлэх нийт Запорож мужид оросын бүх штаб, ложистикийн төвүүд байхгүй болох байлаа” гэсэн нь өөрсдийнх нь зэвсэг техник Оросынхоос хавьгүй дээр, онч мэргэн, хөнөөх чадвартай, Орост сөрөх зэвсэг байхгүй, иймд Оросыг ялахад хялбархан гэсэнтэй адил утгаар бууж байна. Оросын зэвсэг техникийн хоцрогдлыг хэлээд тавьчихсан юм биш үү?

сонин mn

Defence Express сэтгүүлийн мэдээлэл. 2024 он гарахад сар гаранхны хугацаа үлдлээ. Шинэ оны дайны төсвийн тухай сэдэв. Сэтгүүлд баахан тоо баримт гаргаж ирэн харьцуулалт хийжээ. 2024 онд Путин 110 тэрбум ам.доллар цэргийн төсөвтөө зарцуулах ба тэр нь Украины холбоотнуудаасаа авдаг нийт тусламжаас даруй 2 дахин их байхаар байна. Гэтэл Украины Дээд Рада ирэх оны БХЯ-ны төсвөө 30 тэрбум долларт байхаар, түүнээс 75% нь армиа хадгалж байх зардал болох ажээ. 2022 онд 10.5 тэрбум доллар байсан төсвөө 30 тэрбум болгон өсгөжээ. Европын орнуудын цэргийн төсөв гэж Оросынхтой харьцуулахаар юм биш. Оростой хил залгаа буюу ойр, Оросын аюул бодитой нүүрлэх тийм орнуудаар жишээлжээ. Польш нь 2024 онд батлан хамгаалах төсвөө 137 тэрбум злот буюу долларт шилжүүлбэл 33 тэрбум болгоно. Энэ 2023 онд 21 тэрбум доллар зарцуулж байна. Балтийн орнууд ч цэргийн зардлаа нэмжээ. Эстон улс ДНБ-ийхээ 3%-ийг анх удаа цэрэгтээ төсөвлөж 1.43 тэрбум доллар болгожээ. 2023 онд 1.08 тэрбумыг зарцуулж байгаа. Латви нь 2024 онд ДНБ-ийнхээ 2.4% буюу 1.19 тэрбум доллар, Литва нь 2 тэрбум доллар буюу ДНБ-ийхээ 2.71%-ийг зарцуулна. НАТО-гийн шинэ гишүүн Финландын цэргийн зардал 2024 онд ДНБ-ийхээ 2.3% буюу 6.48 тэрбум доллар, Шведийнх ДНБ-ий 2% буюу 10 тэрбум доллар болохоор байна. НАТО-гийн том орнуудын төсөв харьцангуй өндөр. Франц нь ирэх онд цэргийн төсвөө 7.5%-иар өсгөж 49.73 тэрбум долларт хүргэнэ. Герман 56 тэрбум доллар батлан хамгаалахдаа зарцуулна. Гэхдээ бүгд нийлээд ОХУ-ын цэргийн зардлыг сөрөх үү?

Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.5] 2023-11-23 10:52:39

Нэгэн зөгнөч европ нэг өдөр эзэнгүй болж мэднэ гэсэн шүү кк

Зочин [202.126.89.35] 2023-11-23 09:27:00

Оросын эрх баригчдыг шүүмжилсэн нь манайд бас яг шууд бууж байна шд ккк нүдэнд харагдаж байна

Зочин [73.71.17.237] 2023-11-23 06:04:01

Орос үнэхээр дэлхийн шившиг болж хөөрхий иргэд нь ч хүртэл энд тэнд явах очих эрхгүй цэрэг арми нь дампуурсан байдалтай.Энэ трэмггийлэгч орос улсыг сүйрүүллээ.Ард түмний аммьдрал бол бараг мартагдсан түүх болсон байналээ.Энэ нэг дайны хэнээрхлээ болиосой.Өөрсдөө л эхэлж сагсуураа биздээ.Хохь нь муу өмхий орсууд

Монгол [202.21.107.22] 2023-11-23 09:07:34

Орчин үед мэдээлэлийн дайн болж хэн хэнийгээ худлаа муулах болсон. Орос орон НАТО болон ЕХ: ны санкцад орсон ч улам хүчирхэгжиж тэдний санасанчилан ЭЗ нь доройтоогүй байгаа.Орос орон НАТО- тай Украйны нутаг дэвсгэр дээр бараг ганцаараа байлдаад дийлж байгаа АНУ болон дэлхийн зарим хэвлэл үнэнээр нь бичиж байгаа. Орос орон удахгүй ялнаа.

Zochin [66.181.176.71] 2023-11-22 21:18:29

Ene Nomindari gej yamar yanziin ukrainii gar hul bolson muuhai hudalch tarhi ugaahiig oroldson huuhen bnaa Ukrainruugaa zailah heregtei

зочин [59.153.86.104] 2023-11-22 10:35:07

орос ингэж тартагтаа тулсан нь бүгд авилга , хулгай , төрийн чадваргүй удирдлагаас болсон . хоосон яриа их гүрний дээрэнгүй ихэрхүү үзлээсээ орос улс салж байж л хөгжил дэвшил ирнэ .өнгөрсөн зууны 60 -аад оны сүүлчээс ЗХУ -дампуурч эхэлсэн үүн дээр хятадтай муудсан ,афганд цэргээ оруулсан зэрэг нь түүний америкийг сөрөн зогсож байх хүч чадалыг нь муутгахад гол нөлөө болсон .хүйтэн дайны дараа орос өөрчлөгдөлгүй бахь байдаг хуучнаараа байсан нь ийм байдалд хүргэж байгаа юм . хятад шиг байл даа тэд ашигтай бол хэнд ч хамаагүй ая дуу хандаж уур амьсгалыг зөөллөж мөн чанараа алдалгүй хадгалж чадаж байна .

Зочин [202.21.107.15] 2023-11-22 13:04:22

shaagaach eee. zugeer neg yriltslaga l bna lee shd ee. chi yadaj yum unshij bai daa. dan baruunii huuramch hevleleer goloo zogoohoo boli

Зочин [59.153.115.97] 2023-11-21 19:47:58

мөнгөндөө тааруулж худлаа бурлаа .мөнгөний бичээч

зочин [66.181.188.94] 2023-11-21 18:28:43

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ. Энэ дайны төлбөрийг хэн, хэзээ, хэрхэн яаж төлж барагдуулах вэ? 71 гаруй настай Путин гуай дайнаа зогсоогоосой.

Зочин [202.21.107.27] 2023-11-21 14:13:05

shaagaad l ichdeggui sdaanuud

Зочин [185.193.196.1] 2023-11-21 12:51:08

Шал худлаа. Яанаа Соросын сангаас мөнгө л авсан байх даа ингэж худлаа бичнэ гэж.

Зочин [66.181.188.153] 2023-11-21 07:10:17

Израйл стандартаар дайн хийсэн бол Ук өдийд улаан гал, хар шороо л байх байв. Зайлбийнмий харваад норсон.

Зараа [202.55.188.123] 2023-11-20 11:37:22

яана аа, нөхцөл байдал яг урвуугаараа юм биш биз? ашиг сонирхлын зөрчилдөөнгүй 3дагч эх сурвалжийн мэдээллийг олоод орчуулаад тавьчихаач ээ

Жжж [202.55.188.98] 2023-11-20 11:36:43

Худлаа мэдээлэл тараахаа боль

Зочин [122.201.19.2] 2023-11-20 14:07:34

та нарын үнэн мэдээ юу билээ хаха украин цэрэггүй болсон бүх зэвсгийг нь орос устгасан оросууд өдөрт 25-35 км давшиж байна гэдэг билүү тэгээд яагаад ялахгүй бараг 2 жил болчив тархигүй оркоо орос бөгс гоёуу өмхий ч гсн лалраа

ШЭ Ба [222.229.227.77] 2023-11-20 10:45:37

Энэ их өөр дайн. Иргэдийг үй олноор алахгүйгээр дайсныг цохих маш хэцүү юм байна. Түүнээс биш маршаар дуусах боломжтой байсан юм.

Зочин [202.21.107.22] 2023-11-23 09:11:00

Энэ үнээн. Орос орон Украйны давшилтыг нам дарж НАТО-ийн өгсөн зэвсэг техникийг олноор устгаж тэднийг туйлдуулах тактик барьж байна.

Зочин [122.201.19.2] 2023-11-20 14:08:31

ахахахаха үаампар бөхс путин шигээ худалч гичий юмпдаа өмхий орос хэдэн мянган хүүхэд эмэгтэйүчүүд пуужиндаж алж хэдэн мянган орон сууц нураасанг бид сохор биш учраас харчихсан тэхүү лалрын орос гичиймээн


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.