Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд Х.Майли ялжээ

Aдмин / Гадаад мэдээ

Ням гарагт Аргентины ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж, либертари үзэлт Хавьер Майли яллаа.

Түүний өрсөлдөгч эдийн засгийн сайд, перонист бодлого баримталдаг Сержио Масса ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. "Мэдээж сонгуулийн дүн бидний хүлээлтээс өөр гарлаа. Би Хавьер Майлид баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөсөн. Учир нь тэр аргентинчуудын дийлэнх олонхын саналаар сонгогдсон ирэх дөрвөн жилийн ерөнхийлөгч шүү дээ" гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ хоёр хүн олон арван жилийн өр, санхүүгийн муу менежмент, валютын ханшийн савалгааны улмаас инфляцын үзүүлэлт нь гурван оронтой тоонд хүрээд байгаа (142 хувь), Латин Америкийн гурав дахь том эдийн засаг бүхий тус улсын ирээдүйг тэс өөрөөр төсөөлж байгаа юм.

Х.Майли ялалтаа тэмдэглэж, улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоохоо амлажээ.

"Өнөөдрөөс Аргентиныг сэргээн босгох ажил эхэлж байна. Өнөөдөр Аргентины уналт төгсөж байна. Өнөөдөр түгээмэл болоод байгаа загвар буюу төр нь иргэдийнхээ олонхыг ядууруулдаг загвар дуусгавар болж байна" гэж хэт барууны популист үзэлтэй Х.Майли хэлжээ.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.