АМГТГ: АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 71,545 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,187 тн, АИ-92 автобензин 24,392 тн, АИ-95 автобензин 5,071 тн, Дизель түлш 36,464 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 5,905 тн, Хангайн бүс 3,789 тн, Төвийн бүс 15,789 тн, Зүүн бүс 3,070 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,169.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 616.4 мян.тн, АИ-95/98 автобензин 18.4 мян.тн, Дизель түлш 1,187.7 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 54.7 мян.тн, Жет А-1 түлш 42.9 мян.тн, бусад бүтээгдэхүүн 228.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Эх сурвалж: АМГТГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.214] 2023-11-29 11:32:01

Шатахууны нөөцийн тухай яриад байх юм. Шатахууны нөөцтэй байлгах асуудал чинь угаасаа салбар хариуцсан сайдын ариун үүрэг. Улс орны аюулгүй байдлыг хангах, хамгаалж байх нэг тулгуур байх ёстой. Шатахууны хангамж хариуцсан Ганбаатар гэдэг сайд ОХУ-тай тохирч шийдвэрлэсэн, шатахуунаар хангах ажилд ямар ч доголдол гарахгүй амар тайван бай гээл попор нь гэгчийг саяхан нэг үзүүлж өгсөндөө. Иргэд ч их итгэсэн. Гэтэл одоо ямар байна хардаа ард түмээн. Та биднийг ингэж худлаа уран үгээр хуурчихлаа. Одоо энэ нөхөр ард түмнийг хуурсныхаа төлөө үтэр түргэн огцрох цаг нь болжээ. Албаны хүний үг төрийн нэрийн өмнөөс хэлэгдсэн байх учиртай. Төрд битгий гай болоод бай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.