Манай улс газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонн нөөцтэй

Aдмин / Нүүр

Монгол Улс газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Нийт зургаан орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг юм.

Энэ эрдсийн баялгаараа манайд улс дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатайг “Эрдэнэс Монгол” компани мэдээлэв. Үүнд:

-Улаандөлийн 124.78 тоннын орд,

-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,

-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд

-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд

-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,

-Лугийн голын 14.5 мянган тоннын орд тус тус багтаж байна.

Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт маш чухал нэмэртэй бөгөөд хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай аж.


Сэтгэгдэл

Баасансүрэн [202.126.89.107] 2023-11-30 11:04:05

Оллоо гэж онгирохыг ер оылгохгүй юм. Байгаа юм чинь байлгүй яахавдээ. Энэ их өвийг зөвхөн энэ үед амьдарч байгаа хүмүүсийнх биш. Нээсэн үүцээ зах зээлийн дээд үнээр үнэлж бүрэн гүцэд ашигла,. Иймэрхүү хомхой шунахай үед нэг их ашиглах гэж яарах хэрэггүйдээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.