Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид цалин нэмэхийг шаардлаа

Aдмин / Нийгэм

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсад нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй 11400 ажилтныг төлөөлөн цалин нэмэхийг шаардлаа.

Тодруулбал, энэ салбарт ажиллаж буй нийт ажилчдын 2000 гаруй нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ажилладаг байна. Үүний 70 хувь нь мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд байдаг аж. Ажилчдын цалинг нэмэгдүүлэх талаарх хэлэлцээрийг өнгөрсөн есдүгээр сард эхлүүлсэн ч зогсонги байдалд оржээ. Одоогийн байдлаар уг салбарын 800 гаруй хүн 650 мянган төгрөгийн цалин авдаг байна. Энэхүү хөдөлмөрийн үнэлэмжийг эсэргүүцсэн ажилчид цалингаа 40-60 хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа юм.

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээлснээр “Манай салбарын дундаж цалин 1.7 сая байна. Хамгийн бага нь 930 мянган төгрөгийн цалин авдаг. Гэтэл 650 мянган төгрөгийн цалин авч байгаа 800 гаруй хүн байна. Мөн ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөг болгож байгаа. Тэгэхээр 650 мянган төгрөгийн цалин авдаг хүмүүсийн цалин 660 мянга болж, 10 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Бид шаардлагаа удирдлагууддаа хүргүүлнэ. Хүлээж авахгүй бол хуульд заасан тэмцлийн хэлбэрүүдийг хэрэгжүүлнэ”гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [66.181.177.117] 2023-12-28 20:11:58

Tiim shvvdee hamgiin hvnd hetsvv ajiliig hiideg vndsen tsalin ni 650 myanga iim baidlaar yaj amidral ahuigaa bolgoj yawah we ornoos ornii hoorond hetsvvhen l amidardag tsalin mongiin nemeh l heregtei

Zocnin [68.145.148.122] 2023-12-28 09:26:26

Unendee huitend horcn haluund halh setgel zuin daramt awdag hund hucnir hodolmor tsaling ni nemeh heregtei Gadaadad hogni mashini joloocn hog tsewerlegcn.tsas tsewerlegcn g m gadaa ajildag ajluud busad ofissiin dundaj ajiltnuudaas havigui deeruur tsalin awdag ucnraas huniig deer doord uzeh uzel ustsan Harin cn tsalin saitai sjil ruu shuurdag


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.