Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа

Aдмин / Улстөр

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч А.Нямбаатар:

-Засгийн газрын тогтоолын дагуу олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэж, метро барих, түүнд хяналт тавих зөвлөх үйлчилгээтэй хамтатган олон улсын нээлттэй тендер зарлах юм.

Анх 1983 онд нийслэл Улаанбаатар хотод хөрсний нарийвчилсан шинжилгээг тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд хийж байсан. 2005 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж буйтай холбоотойгоор их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны төслийг хэрэгжүүлэх анхны суурь судалгааг хийсэн юм. 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад метро орж байсан. 2010 онд хотын нийтийн тээврийн хөгжлийн төслийн судалгааг Азийн хөгжлийн банкнаас мөн хийсэн юм. 2011 онд “Сүүсонг инженеринг” гэх компани анхны метроны урьдчилсан ТЭЗҮ-ийн суурь судалгаануудыг хийсэн. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Тус ТЭЗҮ-д үндэслэж метроны зураг төсөв, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийх гүйцэтгэгчийн тендерийг ирэх оны нэгдүгээр сард багтаан зарлахаар төлөвлөж байна.

Анх метрон дээр гурван хувилбар гарсан.

  1. ЖАЙКА олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлнэ.
  2. Олон улсын нээлттэй тендер зарлаж, шалгаруулбал 1.3 тэрбум ам.доллароор хийх боломжтой.
  3. Өөрсдөө төслийн менежментээ хийж, зөвлөхүүд авч ажиллуулбал 1.5 ам.доллароор гүйцэтгэх боломжтой гэж гарсан.

Эдгээрээс хоёр дахь хувилбарыг сонгосон хэмээлээ.

2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо жил ирэх тусам буурч буй.

Мөн иргэдээс түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар асуухад хамгийн их дэмжлэг авсан нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэг шинээр барьж, хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх санал байсан. Үүний дараа томоохон зах, худалдааны төвүүдийг дэд төвүүдэд тархаан байршуулах, метро болон их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг гэрлэн дохионы зохицуулалт гэж санал өгсний дагуу нийслэлийн удирдлагууд судалгаан дээр үндэслэн ажиллаж байна. Иргэдийн 90 хувь нь багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа метрог дэмжиж байгаа судалгаа гарсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Zochin [66.181.180.246] 2023-12-30 15:00:25

Za xarji l baiya daa .Ed saixan yarna shuu.

Зочин [59.153.114.81] 2023-12-29 07:42:44

МАН хийж чадахгүй гэдгийг Ванга шиг шууд хэлчихье.

ИРГЭН [202.126.88.114] 2023-12-28 20:52:16

ЦАВЧАА НОГООНЫ БАГИЙН ХУЛГАЙ ЭНЭ БАТЗОРИГ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ. ЭНЭ ХУЛГАЙЧ ЧИНЬ СҮХБААТАР, СУМЬЯБАЗАР НАРТАЙГАА ХАМТ ЗАЙЛААГҮЙ ЮМ УУ НЯМБААТАР АА. ЗАЙЛУУЛААЧЭЭ.

ЗОЧИН [202.126.88.114] 2023-12-28 21:00:36

Үнэн ш дээ энэ БАТЗОРИГ мэтийн хулгайчуудыг Хотоос зайлуулахгүй бол хотын төсвийн мөнгийг дахиад л шаана шүү. Баримтыг нь бүрдүүлээд байх ёстой газарлуу нь явуулаачээ.

Зочин [202.55.188.35] 2023-12-28 17:23:14

Хэлсэн ярьсандаа л байгаасай.

Huz [122.201.23.66] 2023-12-28 10:30:08

Metro barigdJ duustal tegsh sondgoi yavudaa

ЗОЧИН [60.41.246.196] 2023-12-28 10:29:22

МЕТРО ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ. БАРИХ Л ХЭРЭГТЭЙ. МАН-ын ТӨР ЗАСАГ 2016 ОНД ЗАСАГ АВАНГУУТАА Л БАТҮҮЛИЙН МЕТРОНЫ ТӨСЛИЙГ ТАГ ЗОГСООСОН. ОДОО 8 ЖИЛ ЗАСАГЛААД МОНГОЛ УЛСЫГ ӨРӨН БАРИУЛААД, АРД ТҮМНИЙГ НЬ ТАРТАГТ НЬ ТУЛТАЛ ЯДУУРУУЛААД, БАЯЛАГ, САН ХӨМРӨГИЙГ ХЬ ХУУ ХАМЖ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨЖ ДУУСГААД, БҮР ГАЗАР ШОРООГ НЬ ХҮРТЭЛ ЗАРЖ ЭХЛЭЭД ЗАСГААС ЭГНЭГТ ЗАЙЛАХ МӨЧ ИРЭХЭЭРЭЭ ГЭНЭТ "МЕТРО"-гоо ЯРЬЖ ЭХЭЛЛЭЭ. ГАДНЫ МӨНГӨӨР, ГАДНЫХНААР БАРИУЛНА ГЭНЭ.ТАНАЙ ЗАСАГТ ГАДНЫХАН, МАНАЙ АРД ТҮМЭН ИТГЭЛ БҮРМӨСӨН АЛДАРСАН ЮМ БИШҮҮ. ӨӨРСДИЙНХЭЭ ХУЛГАЙЧУУДАА БАРИАД ЯЛЛАЧИХ. УЛСАА ӨӨРСДИЙНХЭЭ ХУЛГАЙЧ, АВИЛГАЧДЫН СҮРГЭЭС ХУУ ЦЭВЭРЛЭЧИХЭЭД ЯРЬ ДАА.

Иргэн [202.55.188.92] 2023-12-28 08:58:51

Жайкагаар хийлгэвэл япончууд сайн чанартай хийнэ, цагтаа ч ашиглалтанд орно,,үний зөрүү их биш юм бишүү дээ, тендер зарлавал би чаднаа нууд орж ирж самрах байхдаа, бодвол Хятадын төмөр замын корпораци шалгарах байх, нүүрсний хулгай шиг л юм болох байх, дараа нь хулгайчаа олохгүй сонсгол хийсэн болоод замрхрах байх

Замхрах магадлал их өндөр. [66.181.160.107] 2023-12-28 10:32:03

Метрог барьж чадаагүй, амжаагүй, төсөв нь алга болчихсон гэх бульхай 2027-28 оны үед л "гэнэт илрэх" байх. Шалгалтын комисс байгуулах нь түүнээс хойш, яг сонгуулийн дараа 2028-29 онд л шийдэгднэ. Тэгээд шалгалт хийх, тайлан бэлтгэх, сонсголд оруулах, УИХ-аар хэлэлцэнэ гэсээр байгаад 2032 он болно. Тэгээд л дараагийн сонгууль болчихно. Шийдвэр гаргаж "амжих" болов уу? Энэ хооронд УБ-ын метро баригдахгүй байх магадлалтай. Кх!

Зочин [103.215.14.2] 2023-12-28 08:33:43

Сайн муу хэлүүлэн Э.Батүүл анх санаачилсан хөтөлбөрийг зогсоолгүй хэрэгжүүлэх байсан шүү. Тэхдээ сургууль цэцэрлэг, метро, гүүр, цахилгаан станц барьж байгуулах цаг үе нь болсон.

Бодит хөрөнгө, мэргэжилтэн, чадвар, боломж ХААНА байна? [103.57.93.133] 2023-12-28 02:02:30

БҮТЭХГҮЙ зүйл. Хотын төвд нэг том нүх 6-р сард ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ухчихна, тэгээд л барилга ЗОГСЧИХНО. 6-р сарын 20-доор сонгууль болно, метрог барьж ЧАДААГҮЙ бурууг Нямбаатарт үүрүүлнэ. Тэгээд л метроны барилга ЗОГСОНО. Мөнгө олдохгүй. Туул гол дээгүүр барьж байгах гүүрүүд ХААНА байна? Төмөр зам дээгүүр шинэ гарамууд барьсан, ХААНА байна? Өнгөрсөн зуны үерээс болж ЭсОүтлетын барилга буулгана гэсэн, ХААНА байна? Одоо тэгээд метро барих юм ГЭНЭЭ. Кх!

зочин [66.181.186.161] 2023-12-27 23:27:34

За мэдэхгүй ээ, сонгуулийн өмнө олон янзын үлгэрийг зохиож ба сэргээж ярих бололтой юм биш үү? Төр засагт итгэл алдарсан даа. Энэ утаагаа хар даа, бохир заваан хүйтэн нийтийн тээврээ хар даа, иргэдийнхээ ахуй амьдралыг хар даа, Монголчууд хэддүгээр зуунд амьдраад байна аа?

Зочин [66.181.179.195] 2023-12-27 21:29:50

Мөнхбаяр байх

Зочин [66.181.179.195] 2023-12-27 21:28:54

Батүүл хоёр дахь удаагаа сонгогдсон бол бид өдийд метрогоор сүнгэнэж байждээ. МАН хотын засаглал аваад л бүрэн зогсоосон хотын захирагч хэн билээ хатсан борц шиг нэг үрчгэр дайсан байсан тэр нөхөр баяр баясгалантай метроны төсөл зогсоолоо гэж мэдэгдэж байсан


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.