Т.Батжаргалын нэр төрийг шүүхээс сэргээжээ

Aдмин / Хууль

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, доктор(Ph) Т.Батжаргалын нэр төрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 210/МА20223/01541 дүгээр магадлалаар сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Манан.mn сайтыг эзэмшигч Болдын Даваад даалгаж, тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг Б.Даваагаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Манан.mn сайтыг эзэмшигч Болдын Даваа нь 2021 оны гуравдугаар сард “Төрийн дайсан улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Батжаргалын тухай” гарчигтай нийтлэл бичиж хоёр жилийн турш интернэтэд байршуулсан байдаг. Уг нийтлэлд, С.Батмөнх гээчийн тарьж ургуулсан балагт “Хар мод”-ны нэг мөчир Т.Батжаргал гэнэ. Төрийн дайсан С.Батмөнх даргатайгаа хуйвалдаж 54 оюутныг өндөр дүнтэйгээр суралцуулсан. Т.Батжаргал нь өөрөө гэрээ хийж, охиддоо ариун цэврийн хэрэгсэлд 13.400 ам.доллар сар бүр улсын төсвөөс гаргуулжээ. Гэрээний барьцаанд байсан орон сууц чөлөөлөх луйврыг дотроос нь хийсэн. Т.Батжаргал нь өөрийн төрсөн хоёр охиноо гадаадад хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ мөн л бүх зардлуудыг нь ИНЕГ-аас гаргуулсан. Т.Батжаргал нь хоёр охин дээрээ хамаатан садангийн хүүхдүүдээ нийлүүлээд 1.2 тэрбум төгрөгийн сургалтын зардлыг ИНЕГ-аас гаргуулж чаджээ. Хил дамнан мөнгө угаасан болох нь тогтоогдсон. Т.Батжаргал нь сэжигтнээр татагдсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг замхарсан. ИНЕГ-т дагздан хоёр удаа сургууль төгссөн. Т.Батжаргал бол эрх мэдэлтэн, намчин. Хонгилын Дээд шүүх дээр очоод 14 сая төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан. Т.Батжаргалаар дамжуулан Иргэний нисэхийн ерөнхий газрыг багалзуурдсан хэвээр байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж амин хувийн ашиг хонжоо болгосон. ...Гэх мэтчлэнгээр түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг болон гэр бүл, үр хүүхдүүдийг нь гутаан доромжилсон нийтлэл бичиж мэдээллийн 25 сайтад байршуулсны зэрэгцээ фейсбүүк, твиттерээр цацаж олон нийтэд түгээжээ. Энэ нь ИНЕГ-ын даргын томилгооны асуудал яригдаж байх үед Т.Батжаргалыг томилуулахгүй байх зорилгоор хийгдэж байсан гэдэг. Эдгээр гүтгэлгийн эсрэг Т.Батжаргал хууль, шүүхийн байгууллагад гомдол нэхэмжлэл гарган бүтэн хоёр жилийн турш уйгагүй явсны эцэст нэр төрөө сэргээлгэсэн байна. Хариуцагч Manan.mn сайтыг эзэмшигч Болдын Даваа нь өөрийн нийтлэлд бичсэн дээрх зүйлээ бодит байдалд нийцэж байгааг хууль шүүхийн өмнө нотолж чадаагүй тул шүүхээс Т.Батжаргалын нэр төрийг сэргээх үндэслэлтэй байна гэж үзжээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан хуулийн зохицуулалтаар хариуцагч тал хариуцлага хүлээхээр болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.164] 2024-02-14 20:11:56

Яасан ч ёс зүйгүй сэтгүүлч вээ .Албан тушааалын төлөө хүнийг яаж ч алахаас буцахгүй болж.Санаатай гүтгэсэн бол хатуу хариуцлага хүлээлгэж байх хэрэгтэй дээ

Зочин [103.212.117.97] 2024-02-14 16:09:13

Тэр Болдын Даваа гэгч хүн бусдын нэр төрд халдсан байна. Түүнийгээ нотолж чадаагүй байна. Хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй.

Төмөр [103.111.68.3] 2024-02-14 07:14:23

Үнэн угаасаа ялдаг.Мөнгөөр хүмүүсийг гүтгэдэг троллуудыг ил тод шалгаж яллах хэрэгтэй.

Зочин [203.98.76.249] 2024-02-13 13:42:28

тэгсэн л байж таараа. тэр үед хамаагүй мөнгө идэж зулгаадаг байсан. шүүх нь мөнгө цаас авч дээ.

Зочин [202.9.40.79] 2024-02-14 06:03:54

Тэгэж л таарна Эрх мэдэл албан тушаалын төлөө хүнийг олон жил гүтгэж,Гутаан доромжилж сэтгэл санааны хохирол учруулсан хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй

Бямбацогт удахгүй шоронд орно харж л байгаарай [139.5.218.242] 2024-02-08 18:56:12

Батжаргал бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн, эрдэмтэн хүн. Мөнгөний улаан шуналтан Бямбацогт байсан цагт нар харуулахгүй л дээ.

ЗОЧИН [66.181.176.55] 2024-02-08 18:26:35

ОХИДДОО САР БҮР АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛД НЬ 13000$ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГУУЛНА ГЭЖ ГҮТГЭНЭ ГҮТГЭНЭ ГЭХЭД ХҮНИЙГ ИНГЭЖ ГҮТГЭЖ БОЛДОГ Л ЮМ БАЙХДАА. БАС ТӨРИЙН ДАЙСАН ГЭХ ШИГ. МОНГОЛД СЭТГҮҮЛЧИД ГЭЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХЭНИЙГ Ч АЛАХААС БУЦАХГҮЙ БОЛСОН УВАЙГҮЙ ХАР ХӨЛСНИЙ АЛУУРЧИД БАЙХ ЮМ. МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАР ИНГЭЖ АРЧААГАА АЛДАХ ГЭЖ..

Зочин [51.79.65.46] 2024-02-08 18:24:36

энэ хүн чинь мэдрэл муутай солиотой хүн. Хоч нь ноён солиот

Зочин [203.23.199.131] 2024-02-14 09:34:45

Shuuhes uneng notlood ugsun bna chi sain unsh chi uruu l tiim baih

Хохирогч [202.126.88.156] 2024-02-08 14:47:54

Одоо цагдаад хандаад эрүүгийн рэрэг үүсгүүлж шалгжулаад дээрх Мана.мн харицлага тооцужлж гэм хорын хохиролоо нэхэмжлэж авах хэрэгтэй

Үнэн ялжээ [202.55.188.115] 2024-02-08 14:21:33

Нисэхийн хулгайч дарга нарын гүтгэлэг үнэнд гүйцэгдэж булайгаа чирч дээ. Батжаргалыг ИНЕГ-ын дарга болгохгүй гэж нисэхийн мөнгийг сэтгүүлч нэртэй луйварчдад өгч захиалгаар бичүүлдэг новшнууд


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.