Амгалан дулааны станцын шугамд гарсан гэмтлийг засварлах хүртэл хэрэглээний халуун усыг түр хязгаарлажээ

Aдмин / Нүүр

"Амгалан дулааны станц" ТӨХК-д гэмтэл гарч, хотын зүүн бүсийн зарим хэсэгт хэрэглээний халуун усыг тасалсан байна.

Энэ талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас тодрууллаа.

Тус газраас өгсөн мэдээллээр "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн шугамд гэмтэл гарсан тул тэг зогсолт хийгджээ. Сэлгэн залгалтын засварын ажил хийгдэж байгаа учраас хэрэглээний халуун усыг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан юм байна.

Тус станц Улаанбаатар хотын зүүн бүсийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор байгуулагдсан байдаг.


Сэтгэгдэл

Зочин [103.161.242.75] 2024-02-29 11:39:24

яасан ч заяагүй станц баридаг юм саяхан л ашиглалатанд орсон гээл гайхуулаад байсан алив тэр нь ийм богинохон настай станц юм бол өөрсдөө хөрөнгөө гаргаад бариулалдаа заавал хужаагийн аманд унаж үхэж байдгаа хэзээ болих вэ харйан төсвийн хөрөнгө 100 биш бүүр 200хувь л үрэн таран хийгээл дуусах юмаа төр засаг гэж бна уу

Зочин [203.98.76.249] 2024-02-28 15:11:25

нээрээ хэдэн жил ажиллаж байгаа билээ дээ. 40 жилийн багадаа л ажиллах ёстой

мө [202.131.251.130] 2024-02-28 14:29:31

халаалт өглөөнөөс хойш байхгүй ш дээ....


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.