"S’Outlet дэлгүүрийн цахилгааны кабелийг шилжүүлэхээр явган хүний замыг хуулж, гал түлэн газрыг гэсгээж байна"

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, ”S’Outlet” дэлгүүрийн орчимд явган хүний замыг хуулж, ил гал түлжээ.

Энэ ямар учиртай болохыг УБЦТС ТӨХК-аас тодруулахад "Сэлбэ голын голдиролд орсон Буян компанийн зам дагуу барилгын цахилгааны кабелийг шилжүүлэх ажлыг хийж байна.

”S’Outlet” дэлгүүрийн хажуугаар хийгдсэн цахилгааны шугамын кабелийг холдуулах юм. Өвлийн нөхцөлд хийж байгаа учир явган замыг хуулж, гал түлж газрыг гэсгээж байна. Өнгөн ус нь доошоогоо 1.50 см хөлдүү болохоор гал түлж газрыг гэсгээхээс өөр арга байхгүй. Уг ажил 7-10 хоног үргэлжилнэ. Энэ долоо хоногт багтааж хийхээр ажиллаж байна. Гэхдээ хүндрэл гарвал удаж магадгүй.

Явган хүний замаас өөр трасс байхгүй. Кабелийг шилжүүлсний дараа явган хүний замыг буцаагаад хэвийн байдалд оруулна.

НЗДТГ-аас голын голдирлоо чөлөөлж авахын тулд кабелийг яаралтай шилжүүлэх ажлыг хийх үүргийг бидэнд өгсөн" хэмээн тайлбарлалаа.

Голын голдиролд баригдсан ”S’Outlet” таван давхар дэлгүүрийн хүчитгэсэн бетон хийцтэй барилгыг дотроос нь буулгаж байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-13 11:28:32

кабелийг нь тэжээлээс салгаад дараа нь хуу татаад авичхаач мулгуу амьтас


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.