Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх сарынхаас 1.8%-аар нэмэгджээ

Aдмин / Нийгэм

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11%, өмнөх сараас 1.8%-аар нэмэгджээ.

Тодруулбал хуучин орон сууцны үнэ өмнөх жилээс 10.4%, шинэ орон сууцных 11.7%-аар өссөн байна.

Улаанбаатарт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая, хуучин орон сууцных 3.7 сая төгрөг.

зураг

зураг

Шинэ болон хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд 2.6 сая төгрөгийн үнэтэй байгааг ҮСХ-ноос мэдээллээ.

Орон сууцны үнийн мэдээ: 2024 оны хоёрдугаар сар

зураг

Өнгөрсөн нэгдүгээр сард Хан-Уул дүүрэгт шинэ орон сууц, Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй байсан юм.

Орон сууцны үнийн мэдээ: 2024 оны нэгдүгээр сар

зураг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.