Улаанбаатар хотод 21 авто угаалгын газар саарал ус ашиглаж байна

Aдмин / Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаад хамтран хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр автомашин угаалгын газрын 30 орчим хувь нь саарал усаа эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Улаанбаатар хотын авто угаалгын газрууд бүгд саарал усаа эргүүлж ашиглах нь зүйтэй талаар мэдээлэлтэй байгаагаас гадна хаягдал усаа эргүүлэн ашиглах арга хэмжээ авч ашиглаж байна хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Улаанбаатар хотод 421 автомашин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 ААНБ нь саарал усаа эргүүлэн ашиглаж байна.

Үүнд:

1. Shine робот авто угаалга

2. JP carsmn авто угаалга

3. Авто спа

4. City car wash

5. Grass auto car wash

6. Good car wash

7. Зорчигч тээврийн нэгдлийн 1-р баазын авто угаалга

8. Эхо эн эс ти эн ХХК

9. Сансар авто угаалга

10. Амгалан авто угаалга

11. TG авто угаалга

12. HT авто угаалга

13. Мазаалай авто угаалга

14. VLVT car wash

15. Good center

16. 89 car wash

17. Даймонд санаа ХХК

18. Wooden car wash

19. Бас-1

20. Форвард авто угаалга

21. Аму авто угаалга зэрэг угаалгын газар багтаж байна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.91.105] 2024-03-15 14:39:01

saaral usnii tonoglol shig yum tavichihaad tsever usaar l ugaagaad bna lee dee, saaral usaar bol yu gej ugaach nar beeliigyi ugaah ve dee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.