Үндэсний номын сангийн хуучин барилгыг нураахгүй, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгоно

Aдмин / Нийгэм

Үндэсний номын сан буюу бидний нэрлэж заншсанаар төв номын сангийн шинэ барилга тавдугаар сард ашиглалтад орохоор болжээ. Уг номын сангийн шинэ барилга Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, АНУ-ын ЭСЯ-ны урд хэсэгт баригдсан

Номын сангийн захиргаанаас мэдээлснээр одоогоор шинэ байр руу нүүх бэлтгэл ажил үргэлжилж байгаа гэв. Тодруулбал ном хэвлэлийг стандартын дагуу тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах, нүүх үед үүсэх эрсдэлийн хяналт ба орчны шинжилгээ хийх аргачлалыг нарийвчлан боловсруулж бэлтгэл ажлыг хангажээ.

Харин Үндэсний номын сангийн хуучин барилгыг Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болж, монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгох юм байна.

Ингэснээр гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх Баримтат өвийн судалгаа, мэдээллийн төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх юм.

Дэлхийн монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахаар төлөвлөсөн болохыг Соёлын Яамнаас мэдээлэв.

Төв номын сангийн хуучин барилга 1951 онд баригдсан бөгөөд архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт барилгад зүй ёсоор тооцогддог байна.

Түүхэн барилга тул нураахгүй, түүнд хадгалагдаж буй үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг хамтад нь олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэтгэх аж.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-15 14:13:22

худлаа даа.. төв музейг нураахгүй гэж байгаад хулгайгаар нураасан биз дээ.

Зочин [124.158.69.40] 2024-03-15 12:37:24

ашгүйдээ. лалар батүүл шиг нураах юм бол яршиг шүү.

Зочин [66.181.180.86] 2024-03-15 11:47:25

Дахиад 100 жил байх л барилга ш дээ. Худал үнэн ярьж маяглаж л шинэ юм руу дайраад байгаа болохоос биш. Европт хэдэн 100 жил болсон барилгууд өнгө, чимэг болоод байж л байдаг. Манай юм үзээгүй, муусайн өлөн гарууд олны татварын мөнгөөр шинэ байшинд хэдэн жил ч болов ажиллаж үзэх юмсан гэж өлөнтдөг.

Болждээ. [66.181.160.104] 2024-03-15 11:02:18

Ёстой ЗӨВ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.